Налайхын авлигажсан албан тушаалтнууд Өршөөлийн хуульд хамран ял завших уу?

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 08 сар 27

Авлигатай холбоотой хэрэг бол дан ганц Н.Энхбаярын хэрэг, “Авлигачин гэдэг бол ерөөс Н.Энхбаяр” гэж ойлгох хандлага төрийн өндөр дээд албан тушаалтнаас эхлээд энгийн иргэдийн дунд өдийг хүртэл гүн бат суурьтай байсаар байна. Зарим нь бүр МАН төр засаг барьж байсан цаг үед л авлига байсан мэтээр ойлгох явдал ч байна. Үнэн хэрэгтээ авлига бүх цаг үед ил далд янз бүрийн хэлбэрээр байсан нь тодорхой.

1440664120_tatar-urshuul

Харин магадгүй “Ардчилал, авлигагүй нийгэм”-ийн тухай ярьдаг АН-ын үед ч авлигын хэрэг улайм цайм, ил тод гардаг болсон ч юм шиг. 2012 оноос өмнө эгэл жирийн амьдралаар амьдарч ардчилал, авлигагүй нийгмийн тухай бусдын “нүдэнд харагдтал” ярьдаг байсан эрхмүүдийн зарим нь өөрсдөө төрийн эрхэнд гараад төрөл арилжсан уу гэмээр авирлах болсон. Тэд 2012 оны сонгуульд ард түмний сонголтоор, АН-ын буянаар засаг төр, орон нутгийн эрхийг авч, албан тушаалд томилогдсон. Эрх мэдэлд хүрснийхээ маргааш л албан тушаалыг авлига авах, амьжиргаагаа дээшлүүлэх арга хэлбэр гэж бодсон юм болов уу гэмээр авирлагсад дэндүү олон байлаа.

Албан тушаалд хүрээд төсвийн хөрөнгөөр богино хугацаанд гэр хорооллоос хэрхэн тэрбумтан болдогийн жишээг Налайхын Засаг дарга Х.Болдбаатар болон түүнийг тойрон хүрээлсэн нөхдүүд “батлаж” харуулсан гэдэг.

Ямар сайндаа л Засаг дарга Х.Болдбаатар болон тэдний хамсаатан болох Засаг даргын орлогч Ч.Одонхүү, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Оч.Ганболд, М.Өсөхбаяр, М.Дашхүү нарыг төсвийн мөнгийг “хулгайлах” зорилготой “Татар ажиллагаа” багийнхан гэж Налайхчууд нэрлэж байх вэ?

“Татар ажиллагаа” багийнханы Нийслэлийн төсөвт болон Налайх дүүрэгт учруулсан хохиролыг нэг бүрчлэн тоочвол багагүй хугацаа орно.

Эдгээрээс онцолж Нийслэлийн төсөвт 17.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийг дурьдахад хангалттай.

Тус дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар дуудлага худалдаагаар дамжуулан нийслэл дүүргийн төсөвт төвлөрүүлэх ёстой газрын төлбөрийг дуудлага худалдаанд оруулалгүйгээр иргэд аж ахуйн нэгжид олгож, үүний улмаас нийслэлийн төсөвт 17.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсныг Аудитынгазрын шалгалтаар нэгэнт тогтоосон байдаг.

1440665730_11440665744__jpg21

Түүгээр зогсохгүй Налайхын газрын албанд хаягласан Аудитын актад: …”хууль бусаар олгогдсон газрын улмаас төсөвт төвлөрүүлээгүй 17.1 тэрбум төгрөгийг 2015 оны 9 сарын 30-ны дотор төсөвт эргэн төвлөрүүлэх” үүргийг Дүүргийн Газрын харилцааны албанд даалгасан Аудитын газраас даалгасан байдаг.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх