Хар тамхины хоёр бүлгийг илрүүлжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 09 сар 22

 

 

Энэ сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас хар тамхины томоохон хоёр бүлэглэл илрүүлжээ.

Тодруулбал, Баянгол дүүргийн тавдугаар хороонд орших нэгэн зочид буудлаас долоон хүн, Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах бас нэгэн зочид буудлаас таван хүнийг хар тамхи татан мансуурч байхад нь баривчилсан байна. Тэд 25-31 насны залуус байсан бөгөөд тэднийг хорих 461-р ангид цагдан хорьжээ.

Эх сурвалж: www.dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх