Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 09 сар 13
|
Хуульчдын холбооны ерөнхийлөгч Д.Батсүхтэй ярилцлаа.
-Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийг шүүх хурал өнгөрсөн пүрэв гаригт боллоо. Шүүх хурал завсарлаагүй байхад өмгөөлөгчид хурлыг хаяж явсан. Шүүхийн зүгээс өмгөөлөгчдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль оноосон. Үүнийг та хэрхэн харж байна вэ?
-Өмгөөлөгч бол хуульчийн мэр- гэж лийн үйл ажиллагааны дүр- мийг баримталж ажиллах ёстой Мөн хуулийг чандлан сахиж ажил лах үүрэгтэй. Хууль болон мэргэжлийн үйл ажиллагаанд заасан баримталбал зохих хэм хэмжээ, шаардлагыг зөрчсөн бол хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил гэж үзэж, зохих хариуцлага тооцох хууль зүйн үндэслэлтэй. Хуульчийн эрхзүйн байдлын тухай хуульд зааснаар Хуульчдын холбооны дэргэдэх Мэргэжлийн хариуцлагын хороо энэ асуудлыг хянан шийдвэрлэж, хариуцлага тооцох ёстой. Л.Гансүхийг шүүх хуралд ямар үйл явдал болсон талаарх тодорхой баримт мэдээ лэл одоогоор надад байхгүй байна. Хэвлэлээр гарч байгаа мэдээллүүд хоёр талтай, үнэн худал нь мэдэгдэхгүй байна. Тэгэхээр хэвлэлээр гараад байгаа мэдээлэлд тулгуурлаж хариулт өгмөөргүй байна. Хууль зүйн талаас нь л хариулах ёстой.
-Хууль зүйн талаасаа ямар зохицуулалт байдаг вэ?
-Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж бай хад шүүх хурал тасралтгүй явах зарчимтай. Эрүүгийн бай цаан шийтгэх хуульд ч тодор хой заачихсан. Шүүх хуралдааны явцад хэргийн орол цогчид болон шүүгдэгч, хохирогчдоос тодорхой санал, хүсэлт, гомдол гаргаж болно. Гаргасан санал, хүсэлт, гомдлыг шийдвэрлэх хугацааг шүүх тогтоож өгдөг. Өөрөөр хэлбэл, шүүх хурал хойшил сон, дууссаныг шүүгч зарлаагүй бол хуралдаан дуусаагүй гэсэн үг. Хэрвээ энэ хугацаанд шүүх хуралдааныг орхиж явсан бол шүүхийг үл хүндэтгэсэн хууль бус зөрчил болно. Миний хувьд хуульчдад захиргааны хариуцлага ногдуулаад байгааг би буруу гэж үздэг.
-Яагаад буруу гэж вэ?
-Эрүүгийн байцаан шийтгэх хуульд шүүхийг үл хүндэтгэсэн, хэвийн үйл ажиллагааг алдаг- дуулсан тохиолдолд захиргааны хариуцлага тооцох заалт бий. Энэ нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцдог субьект буюу прокурор, өмгөөлөгчидтэй хамааралтай заалт биш. Хэрвээ прокурор, өмгөөлөгч шүүхийг үл хүндэтгэж, хурлыг орхиж явсан бол хуульчийн ёс зүйн хариуцлагатай нь холбож шийдвэрлэх ёстой. Харин хэргийн бусад оролцогч буюу сэжигтэн, гэрч, хохирогч нарт л хамааралтай.
-Шүүх хурал дуусаагүй байхад орхиж явсан өмгөөлөгчдөд танай холбоо ямар хариуцлага тооцдог вэ. Орхиод яваад байх нь аль аль талдаа хэцүү шүү дээ?
-Хуульч мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил гаргасан бол манай холбооноос хариуцлага тооцдог. Үүнд нээлттэй, хаалттай сануулах, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хугацаатай, хугацаагүй түдгэлзүүлэх гэх олон арга хэмжээ авдаг.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.