Дэлхийн бяцхан мисс монголоос тодорлоо

Miss Mongolia ・Нийтэлсэн: Хөхөө 2015 10 сар 05 ・ 3

   SBN телевизээс "Little miss world" ОУ-ын бяцхан миссын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагч тодруулах шоу төслийг Монголд анх удаа хэрэгжүүлж ялагчаа тодруулсан билээ. Энэхүү тэмцээний хамтран ажиллагчаар "Бяцхан мисс "улсын уралдаан ТТБ, Азийн модель агентлаг, ерөнхий ивээн тэтгэгчээр Наран групп тус тус ажилласан юм. 

  Тэгвэл тус тэмцээний ялагч 2015 оны 9-р сарын 27-ноос 10-р сарын 3-ны хооронд Турк улсын Анталия хотод болсон ОУ-ын “LITTLE MISS WORLD 2015” тэмцээнд оролцох эрхийн эзэн болсон юм.

    Уг тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон 1а ангийн сурагч 6 настай Мандах овогтой Гэрэлтэх, 39 р сургуулийн 6в ангийн сурагч 10 настай Батзориг овогтой Одмаа нар "Little miss world-2015'' тэмцээний "Little princess of the World" ,"Best Dancer of the World 2015" номинацуудын эзэн болж гайхамшигтай амжилтыг үзүүллээ. 

  Монгол хүүхэд эх орныхоо нэрийг дэлхийн давцанд дуурсгаж өөрсдийн авъяас чадвар, оюун ухаанаараа дэлхийн бяцхан охидтой өрсөлдөн ийнхүү шилдгээр тодорсонд монгол түмэн бид бахархаж байна. Авъяас билэг үзэсгэлэн гоо бяцхан охиддоо амжилт бүхний дээдийг хүсэн ерөөе.

www.Urlag.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: