Нийгэм
・Нийтэлсэн:
Хөхөө
・
2014 09 сар 22
Орос, Монгол хоёр шулам нийлээд ганц охины чинь толгойг залгиж дээ. Хойд насандаа хонин гүрвэл болж төрнө” хэмээн ах лам нь хүргэндээ хэлдэг хэсэг “Сэрэлт” кинонд гардаг. Угтаа бол өвчин тусаад үхлүүт байсан охиныг нь эмчлээд, эдгээгээд өгсөн орчин үеийн анагаах ухааны эмчид хорссон шуналтай ламын явуулга л эндээс харагддаг. Өвдөж зовсон нутгийн зон олон өнөөх орос эмчийг зорих болж, тогтмол орлогоо алдсан “ах лам” хорсохдоо хүргэндээ “шургаж” хүний гараар могой бариулах гээд чаддаггүй. Хэдий “Социалист” нийгмийн бүтээл ч гэлээ энэ киног үзэх бүр өнөөгийн нийгэм тэр үе рүү ухраад байгаа мэт санагдана.
Үздэг хардаг, эмчилдэг эдгээдэг, салгадаг нийлүүлдэг, үхүүлдэг амьдруулдаг гээд л бүхнийг чаддаг хүмүүс зөвхөн Монголд л байна гэхэд хилсдэхгүй болов уу. Хаа сайгүй л мэргэн түргэн улсууд тодорч, айл болгон л бөө удгантай болчихлоо. Энэ олон мэргэн түргэн, ид шидтэй иргэдийнхээ ачаар бол Монгол улс мандан бадрах ч амархан л даа. Харамсалтай нь өнөөг хүртэл ядуурал ажилгүйдэл, хээл хахуул, хүнд суртал ноёлчихсон нөгөө л нэг ядуу Монгол хэвээр. “Зуд болоход нохой цаддаг Зовлон ирэхэд лам цаддаг” гэдэг шиг угаас хүндхэн байгаа энэ нийгэмд хүний зовлонгоор бизнес хийгээд суух ид шидтэнгүүд, үзмэрч лам нар цөөнгүй байх юм.
Үздэг хардаг, эмчилдэг эдгээдэг, салгадаг нийлүүлдэг, үхүүлдэг амьдруулдаг гээд л бүхнийг чаддаг хүмүүс зөвхөн Монголд л байна гэхэд хилсдэхгүй болов уу. Хаа сайгүй л мэргэн түргэн улсууд тодорч, айл болгон л бөө удгантай болчихлоо. Энэ олон мэргэн түргэн, ид шидтэй иргэдийнхээ ачаар бол Монгол улс мандан бадрах ч амархан л даа. Харамсалтай нь өнөөг хүртэл ядуурал ажилгүйдэл, хээл хахуул, хүнд суртал ноёлчихсон нөгөө л нэг ядуу Монгол хэвээр. “Зуд болоход нохой цаддаг Зовлон ирэхэд лам цаддаг” гэдэг шиг угаас хүндхэн байгаа энэ нийгэмд хүний зовлонгоор бизнес хийгээд суух ид шидтэнгүүд, үзмэрч лам нар цөөнгүй байх юм. - See more at: http://www.shuurga.mn/index.php?pid=54&sec=view&id=6255#sthash.lOUlgayI.dpuf
Хүмүүс бид аливаа зүйлд арга мухардахдаа сайн гэсэн лам хуварга, үзмэрч, бөө дээр аврал ирэн очдог. Гэтэл аргаа барсан иргэдийн сүсэг бишрэлээр тоглож, ашиг хонжоо хайгчид олширчээ. Үүний нэг тод жишээ бол Гандангийн эргэн тойронд байрлах олон жижиг чингэлэгт суун, мэргэлэх төдий хэлбэртэх хүмүүсийг хэлж болно.
Дээрх газруудын самбар дээр хүний хувь заяаг орвонгоор нь өөрчлөх хэдэн хэдэн заслын нэрс бичигдсэн байдаг. Тухайлбал “ханийн заяа дуудаж, үрийн заяа тэгшилнэ, хар хэл ам хариулна, ноён нуруу тэгшилнэ” гэх мэт. Тэд нэг удаа заяа төөргийг нь үзэхэд 5000 төгрөгний ханш тогтоожээ.
Түүнчлэн чингэлэгүүдийг тойрон хүрээлж зоос чулуугаар мэргэлдэг хэдэн мэргэч төлөгч нар сууна. Зоос, чулуугаар мэргэлж буй хүмүүс сүсгээр болон 1000-2000 төгрөгийн хооронд үздэг гэнэ. Зарим нь бүр сүсэг бишрэлээрээ гэж хэлдэг ч энэ нь хамгийн ашигтай байдгийг нуудаггүй байна.
Чингэлэгт төвхнөн мэргэлж байгаа тэдгээр хүмүүс эрх, шоо, зоос, далны яс, чулуу гээд янз бүрийн зүйлээр мэргэлэх аж. Аргаа барж ажил амьдралаа дээшлүүлэх гэсэн, өвчин зовлонгоосоо илааршихыг хүссэн хүмүүс Гандангийн хаяаг бараадах жижиг чингэлэгийг аргагүй эрхэнд зорих юм. Дам сургаар ирсэн, хажуугаар нь явж байгаад санаандгүй орж ирсэн гэсэн хүмүүс байх бөгөөд заяа төөргөө үзүүлээд гарч ирсэн зарим нь сүсэг бишрэлдээ итгэн үзмэрчийн хэлж буйг ягштал биелүүлэх нь бий. Харин нөгөө хэсэг нь шал дэмий гэсээр ёжтой инээх бол энүүхэнд. Ийнхүү тэд иргэдийн сүсэг бишрэлээр даажигнаж байгаа нь харамсалтай. Энэ мэт амар хялбар аргаар мөнгө олж зурхай ч гэсэн сэтэр зүүсэн эдгээр хүмүүст хяналт гэж байдаггүй бололтой.
Б.Сийлэн
www.new.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.