Монгол Улс байнга төвийг сахих тухай хэдэн үг

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 31 ・ 2
 
527-1446170160527-144410329229ff350d1c86397abig
Сүүлийн 25 жил гадщад харилцаандаа хэрэгжүүлж ирсэн төвийг сахих зарчмуудыг байнга төвийг сахих бодлого болгон зарлах, хуульчлах, бусад улсаар дэмжүүлэх ажил өрнөж байна. Энэ бодлогын талаар манай судлаач, дипломатчид үгээ хэлж, сонирхсон хүмүүс сайтууд дээр коммент бичин хэлэлцүүлэг өрнүүлж байна. Хэлэлцүүлэгт хэдэн үг нэмэрлэе.
 
БАЙНГА ТӨВИЙГ САХИХ ТУХАЙ НЭГЭН ҮГ
 
“Байнга төвийг сахих” гэдэг нь дайны үед дайн, зэвсэгт мөргөлдөөнд оролцохгуй, энхийн цагт цэргийн эвсэл холбоонд элсэхгүй байхыг хэлнэ. Ердөө л энэ. Энэ бол олон улсын эрх зүйгээр хүлээн зөвшөөрөгдсөн сонгодог ойлголт юм.
 
Дайны үед төвийг сахисан улсын эрх, үүргийг олон улсын эрх зүйгээр тодорхойлсон байдаг. Хуурай замын дайны үед төвийг сахисан улс, этгээдийн эрх, үүргийн тухай 1907 оны Гаагийн V конвенц, Тэнгисийн дайны үед төвийг сахисан улсын эрх, үүргийн тухай 1907 оны Гаагийн XIII конвенцын дагуу төвийг сахисан улс нь дайн байлдаанд оролцохгүй, дайтагч талуудад туслахгүй, нутаг дэвсгэрээ ашиглуулахгүй, тэдгээртэй адил тэнцүү харилцах үүрэгтэй, гадны халдлагад өртвөл өөрийгөө хамгаалахэрхтэй.
 
Байнгатөвийг сахисан улсууд болон манай хөрш Орос, Хятад зэрэг 36 улс эдгээр конвенцид оролццог.Байнга төвийг сахисан улс нь дайнд оролцохгүй байхаас гадна энхийн цагт ч төвийг сахиж, дайны үед туслалцаа үзүүлэх үүрэг хүлээлгэдэг цэргийн эвсэл холбоонд элсэхгүй байх учиртай. Гэхдээ байнга төвийг сахихыг олон улсын эрх зүйгээр зохицуулаагүй байгаа.
 
БАЙНГА ТӨВИЙГ САХИХ БОДЛОГЫН ТУХАЙ НЭГЭН ҮГ
 
“Байнга төвийг сахих бодлого” гэж юу гэсэн үг вэ, түүнд юу хамаарах вэ гэдгийг хэрхэн тодорхойлж тогтоохоос их зүйл хамаарна. Олон улсын эрх зүйн сонгодог ойлголтоор явах уу, эсхүл түүнд маш өргөн утга шингээх үү?
 
Байнга төвийг сахихыг олон улсын эрх зүйгээр зохицуулаагүй, өөрөөр хэлбэл байнга төвийг сахих бодлогод юу хамаарахыг зохицуулсан олон улсын эрх зүйн баримт бичиг байхгүй тул байнга төвийг сахих бодлогоо улс орнууд өөрсдөө тодорхойлж тогтоодог. Иймээс ч байнга төвийг сахисан орнуудын бодлого ялгаатай байдаг. Швейцарь, Туркменистаны байнга төвийг сахих бодлогыг товч авч үзье.
 
Швейцарийн Үндсэн хуульд төвийг сахих нь тусгаар тогтнолоо хамгаалах хэрэгсэл гэж заажээ. Швейцарь нь дайны үед харилцан туслах үүрэг хүлээлгэдэг НАТО зэрэг цэргийн эвсэл холбоонд элсэхгүй байх, ийм үүрэг хүлээлгүйгээр бусад улс, олон улсын байгууллагатай цэргийн болон бусад салбарт хамтран ажиллах, НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд (гэхдээ байлдааны хэсэгт нь оролцохыг хориглоно) болон хориг арга хэмжээнд оролцох, олон улсын харилцаанд идэвхтэй үүрэг гүйцэтгэх бодпого явуулж байна.
 
Дайнд оролцох, цэргийн эвсэл холбоонд элсэхээс бусад үйл ажиллагааг олон улсын эрх зүйгээр зохицуулаагүй тул хориглоогүй гэж үзэж чөлөөтэй, идэвх.эй, тэгэхдээ тэнцвэртэй бодлого явуулдаг. Харин Туркменистаны байнга төвийг сахих бодлого арай өөр.
 
Цэргийн эвсэл холбоо болон хамтын хариуцлага хүлээдэг хатуу болзол бүхий байгууллагад элсэхгүй; дайн эхлүүлэхгүй, оролцохгүй; үй олноор хөнөөх зэвсэг эзэмшихгүй, үйлдвэрлэхгүй, дэлгэрүүлэхгүй; гадаадын цэргийн баазыг нутаг дэвсгэртээ байрлуулахгүй; бусад улсад эдийн засгийн дарамт шахалт үзүүлэхгүй, эдийн засгийн хориг арга хэмжээг дэмжихгүй. Туркменистаны байнга төвийг сахих тухай хуульд зааснаар төвийг сахих нь гадаад бодпогын үндэс бөгөөд улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт байнга төвийгсахина. Ингэснээр гадаад бодлогоо ихээхэн хязгаарласан гэж судлаачид үздэг.
 
МОНГОЛ УЛСЫН БАЙНГА ТӨВИЙГ САХИХ БОДЛОГЫН ТУХАЙ НЭГЭН ҮГ
 
Тэгвэл Монгол Улсын байнга төвийг сахих бодлого ямар байвал зохих вэ? Төвийг сахих нь гадаад бодлогын үндэс бөгөөд улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн болон бусад салбарт байнга төвийг сахина гэж бодлогоо хязгаарлах шаардпагагүй юм. Иймд байнга төвийг сахих тухай олон улсын эрх зүйн сонгодог ойлголтын хүрээнд бодпогоо тодорхойлох нь зөв болов уу.
 
Бусад улстай харилцахдаа бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдал, өөртөө засан тогтнох бүрэн эрхийг харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох, маргаантай асуудпыг эв зүйгээр шийдвэрлэх зэрэг олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримтлахаас гадна байнга төвийг сахих бодлогын хүрээнд дараахь зарчмыг тогтоож болно:
 
(1) өөр улсын эсрэг түрүүлж цэргийн хүч хэрэглэх болон хэрэглэхээр заналхийлэхгүй, аливаа хүчирхийлэл, түрэмгийллийг хүлээн зөвшөөрөхгүй, (2) бусдын зэвсэгт түрэмгийлэлд өртсөнөөс бусад тохиолдолд дайн, зэвсэгт мөргөлдөөнд оролцохгүй, дайтагч талуудад туслахгүй, нутаг дэвсгэрээ ашиглуулахгүй бөгөөд тэдгээртэй адил тэнцүү харилцана, (3) тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд цэргийн аюул заналхийлэл учирснаас бусад тохиолдолд цэргийн эвсэл холбоонд элсэхгүй, (4) гадаадын цэргийн хүчнийг нутаг дэвсгэртээ нэвтрүүлэхгүй, байрлуулахгүй, дамжин өнгөрүүлэхгүй, (5) нутаг дэвсгэр, агаар мандлаа дайны зориулалтаар өөр улсын эсрэг ашиглуулахгүй бөгөөд үй олноор хөнөөх зэвсгээс ангид байлгана, (6) гадны халдлагад өртвөл өөрийгөө хамгаалах болон бусад улс, НҮБ-аас тусламж хүсэх бүрэн эрхтэй байна, (7) дайны үед туслалцаа үзүүлэх үүрэг хүлээхгүйгээр бусад улстай батлан хамгаалах салбарт хамтран ажиллана, НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд оролцоно.
 
Эдгээр зарчим нь манай улсын хувьд цоо шинэ зүйл биш, Монгол Улсын Үндсэн хууль, Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх тухай хууль, Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал, Батлан хамгаалах бодлогын үндэс, мөн НҮБ-ын Дүрэм, бусад улстай байгуулсан үндсэн гэрээнд туссан байдаг.  Гадаад харилцаандаа хэрэгжүүлж ирсэн эдгээр зарчмыг байнга төвийг сахих бодлого болгон хэлбэржүүлэх ажил хийгдэж байна.
 
ТУСГААР ТОГТНОЛ, БҮРЭН ЭРХТ БАЙДЛЫН ТУХАЙ НЭГЭН ҮГ
 
Өргөн  уудам нутаг  дэвсгэртэй, цөөн хүн амтай улсыг батлан хамгаалах нь бэрхшээлтэй бөгөөд бусад улсын эсрэг дайн өдөөх, тэдний өдөөсөн дайнд оролцох, хүчирхийлэл, 
 
Үргэлжлэлийг эндээс уншина уу 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: