Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 11 сар 06
Нийгэм зүй рүү утга зохиолоос орж ирсэн ойлголтууд их байдаг. Түүний нэг нь манай улс тѳрчдийн барин тавин хэлэх дуртай ТАРХИ УГААХ гэдэг ойлголт юм. Нийгэм зүйн ухаанд, хоёр хоёрын дѳрѳв бол үнэн гэж нээлттэй хэлж чадаж байгаа нь ЭРХ ЧѲЛѲѲ, хоёр хоёрын дѳрѳв бишээ, харин тав хэмээн манипуляцийн ( муу заль) аргаар тулган үнэмшүүлж байгаа нь ТАРХИ УГААЛГА ( brainwashing) мѳн гэсэн ойлголт байдаг.
Тэр ч бүү хэл ТАРХИ УГААЛГА ( xi nao-хятадаар) гэдэг нь үг илэрхийллийн хувьд хятадаас гаралтай гэж үздэг нийгэм зүйчид ч мэр сэр бий. Тийм ч байж болно, үгүй ч байж мэднэ, ямартай ч эль түлхүүр утгын (indexterm) гарвал, эх сурвалжийг сонирхоод үзэхэд сонин юм биш үү гэж гэнэт бодогдов. Дандаа л улс тѳр лүү олив долив хийж, олон түмний зүгээс енгүү үг сонсч сууснаас заримдаа танин мэдэхүйн ертѳнцѳѳр аялан ховрын юм олж мэдэх нь тархинд сайн дасгал болдог талтай. Үүнтэй шууд холбоотой нэг дурсамж эхлээд хэлье.
Орост, оюутны байранд би, Серёжа гэх номын донтон нѳхѳртѳй ѳрѳѳндѳѳ цуг амьдардаг байв. Хүрэм нь дотуураа том халаастай, тэнд нь ямар нэг ховор ном заавал байдаг байсан. Би бас тэр номнуудаас нь мэр сэр авч уншдаг л байлаа, нэг удаа Цэрээн чи нэн ховор, хориотой номын эх унших уу...гэхэд нь юу ч бодолгүй тэгьеэ л гэсэн юм. Маргааш нь немц хэлнээс л орчуулсан бололтой, бичгийн машинаар цохьчихсон, зѳѳлѳн кардонон хавтсан дээр нь томоор 1984 гээд биччихсэн нилээд зузаан, гэхдээ ном гэж хэлэхэд хэцүү нооройсон бичмэл авчраад...за энэ, хэнд ч бүү үзүүл, уншиж байгаа тухайгаа хэнд ч бүү хэлээрэй...гэж заавардаад итгэн ѳгч билээ.
Би ч ѳрѳѳгѳѳ түгжиж аваа л нэг хэсэгтээ ном унших ажилтай болж, нилээд шамдан үзэж тарсан боловч балчирдаж, олон зүйлийг ойлгож чадаагүй ѳнгѳрсѳн юм. Нэг ѳдѳр номоо Серёжаад буцаагаад ѳгтѳл, наадхаас чинь болоод асуудалд орчихоод байна, устгачихаарай, хүн мэдээгүй биз дээ гэхээр нь би дотнын найздаа үчүүлчихсээн гэтэл...муухан л юм болж дээ (хуй йоба)...гээд ѳнгѳрсѳн юмдаг.
Дотнын гэх найзууд ер нь л муухай л даа, ѳѳрт нь ашигтай юм харагдвал бѳѳр лүү хутга шаадаг л юм билээ. Удалгүй, ЭСЯ-наас дуудсан зар ирж Зѳвлѳлтийн иргэн зодсон Мижиддорж, хориотой ном уншсан Цэрэнхүү 2-ын асуудлыг авч үзээд Мижиддоржийг Темерьязовын Академид шилжүүлэхээр болж, намайг сануулсан болоод Плехановт нь үлдээсэн юмдаг.
Хожим нь сургуулиа дүүргэж ирээд, Худалдааны яамны сайдын гадаад харилцааны референт гэдэг ажилд томилогдоход, тэр үед сайд байсан Дунжмаагийн Доржготов,..чи хѳ нѳгѳѳ болохгүй, бүтэхгүй ном зом уншихаа больчихсон юм байгаа биз дээ...гэж асууж билээ. Тэр үед гадаадад сургуульд явсан хүн нэг бүр дээр, Дотоод яам хувийн хэрэг хѳтѳлдѳг байсныг хожим мэдсэн юм. Амьдралаа ярьж гайхуулан сайрхах зорилго агуулсангүй, номын тухай бичиж байгаад хадуурчихлаа, одоо сэдэв рүүгээ оръё!
Жорж Орвеллийн 1984 роман
Английн нэрт зохиолч, нийтлэлч Жорж Орвелл ( Georgi Orwill жинхэнэ нэр нь Eric Artur blair 1903-1950), 1984 романаа, 1943 онд бичиж эхлээд, туберкулёзын хүнд ѳвчнѳѳр эмнэлэгт удаан хугацаагаар хэвтсэнээс ажил нь сунжирч 5 жилийн дараа дуусгасан байдаг. Яагаад зохиолоо 1984 гэж нэрлэсэн нь ѳнѳѳг хүртэл тодорхойгүй. Эмнэлэгээс гараад ч ѳвчин нь олигтой илааршсангүй, Джура гээд зэлүүд арал дээр ганцаараа амьдарч, зохиолоо бичиж гүйцээхээр шамдан суужээ.
Бичээч хайсан боловч тэр алс газар, тэгээд ч туберкулёзтой хүнд үйлчлэх хүн олдоогүй учир ѳѳрѳѳ бичиж, 1948 оны эцсээр арайхийж дуусгаад, тайвширсан бололтой , хавтсан дээр нь бийрээр 1984 гэж парлийлган бичсэн байдаг, 1948 гэх гээд 1984 хэмээн сүүлчийн 2 тооны байрыг сольж бичсэнээр роман ийн нэрлэгдсэн гэж зарим судлаачид үздэг юм билээ.
Дэлхийн 70 гаруй хэлээр орчуулагдсан боловч орос хэлнээ 2005 оныг хүртэл бүрэн эхээрээ албан ёсоор орчуулагдаагүй нь ч бас л сонин. Грани сэтгүүлийн хавсралт хэлбэрээр маш их танагдсан хэсэг нь 1957 онд нийтлэгдсэн. Хориотой бүтээлийн жагсаалтнаас 1988 онд хасагдаж, улмаар В.Голышев, Д.Иванов нарын орчуулгууд нийтлэгдсэн. Харин, 1985 гэх нэрээр Энтони Бёрджесс (анг), Дьёрдь Далош ( унгар) нарын сиквелүүд (sequel) нь орос хэлэнд бүрэн эхээрээ орчуулагдсан байдаг юм билээ.
Орвеллийн 1984, англи хэл дээрх 100 шилдэг романд багтсан байдаг юм. 2002 онд бүх үеийн шилдэг 100 зохиолд багтаж, 2003 онд, дэлхийн шилдэг романуудын жагсаалтын 8-д, улмаар 2009 онд бүх үеийн шилдэг бүтээлүүдийн 2-т эрэмблэгдсэн, гэтэл Библи гэхэд л 41-т жагссан гэсэн харьцуулалт бий. Одоо Сирийн дайнтай холбогдоод дэлхийн хамгийн их уншигдсан номын тоонд ороод явж байна. Монгол хэлнээ бүрэн эхээр нь орчуулах гээд хэн нэгэн ухаантан нойр хасан сууж байгаа гэдэгт хувьдаа эргэлзэхгүй байна.
Эрх чѳлѳѳний томъёо
2+2=4 бол романы гол баатар Уинстон Смитийн ( Орвелл, Черчиллийг үзэн яддаг байсан, түүний нэрээр ийн нэрлэжээ) хэлсэн эрх чѳлѳѳний томъёо юм. Тэр хэлэхдээ " Хоёрыг хоёр дахин ѳсгѳхѳд дѳрѳв л гарна гэж итгэлтэй хэлэх боломж нь ЭРХ ЧѲЛѲѲ юм" гэжээ. Үүний логик гарвал нь үнэнийг үнэнээр нь хэлэх боломжгүй байвал тэнд эрх чѳлѳѳ байхгүй гэсэн утга юм.
Германий канцлер А.Меркель нэг удаа Путинд хандаж...иргэн хүн засаглалаасаа айгаад үнэнийг хэлж чадахгүй байгаа бол тэнд эрх чѳлѳѳ алга...гэж хэлж байсныг санаж байна. У.Смит,...хоёрыг хоёроор үржүүлэхэд дѳрѳв биш тав, түүнээс ч их гарна гэж гарцаагүй итгэн үнэмшүүлж чадах аймшгийн хүч бий, тэр бол тархи угаалга...гэж хэлжээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.