Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 11 сар 10
Эдийн засгийн хямралыг хохирол багатайгаар хэрхэн яаж давж гарах асуудал толгойны өвчин хэвээр. Ирэх оны төсвийг УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэж буй байдлыг ажиглаж байхад сэтгэл сэргээж, нүд баясгам тоо ер харагдсангүй. Дандаа л алдагдал ярьж, татварын хувь хэмжээг нэмэхгүй бол явахгүй нь гэсэн улс. Оюутолгойн далд уурхай ашиглалтад орсон чинь Тавантолгой руу асуудлыг хандуулж орхих юм. Тэгэхээр Монгол Улсын эдийн засгийн оршин байх хэлбэр нь яалт ч үгүй эрдэс баялгийн салбар байгаа биз. Одоогоос дөрвөн жилийн өмнө тодруулбал, 2011 онд эрдэс, түүхий эдийн үнэ тэнгэрт хадахад түүнд хөөрсөн монголчууд
Энэ нь бид уул уурхайн салбараасаа дэндүү хараат байгаагийн бодит жишээ. Уг нь холыг хардагсан бол эдийн засгийн болзошгүй эрсдэлтэй байнгын бэлтгэлтэйгээр нүүр тулах ёстой байв. Ирэх онд ч байдал дээрдэхгүй нь бололтой. Манай улсын эдийн засаг, бизнесийн гол түнш БНХАУ-ын эдийн засгийн төлөв байдал 2016 онд бага зэргийн бууралттай гарсан. . Хятад манай эрдэс баялгийн гол худалдан авагч нь болохоор тэр. Баялгийн үнэ буурч болно.
Энэ нь дэлхийн зах зээлд ерөнхийдөө байдаг үзэгдэл. Харин хөрөнгө оруулагчдын итгэлийг алдаж болохгүй. Бусдын илтгэлийг алдах муухай. Энэ л бидний сэтгэлийг зовоож буй. Дэлхийд нэртэй Бразилын “Вале” компани Монголоос хөрөнгөө татчихсан. Гацууртын ордын асуудал тодорхойгүйгээс Канадын Сентерра гоулд шаардлага гарвал гарахад бэлэн байдалд буй. Жижиг хөрөнгө оруулагчдын дийлэнх нь хэдийнэ “Монгол баяртай” гэцгээсэн. Үүнээс үүдээд Монгол Улс гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг бүрэн алдчихсан уу эсвэл хөрөнгө оруулагчид зүгээр хүлээлтийн байдалд шилжчихээд байна уу гэвэлХарамсалтай хариулт байгаа биз. Хөрөнгө оруулагчид “би явлаа” гэж хашгирахгүй нь мэдээж. Томчууд нь хөрөнгө оруулалтын хэмжээгээ жилээс жилд бага багаар бууруулж байгаад л нэг өдөр гэрээгээ цуцлаад чимээгүй гараад явчихсан байдаг.
Дэлхийн уул уурхайн салбарын жижиг хөрөнгө оруулагчдын тухайд томчуудыгаа харж, ажиглах нь бий. Том компани аль нэг улсад хөрөнгө оруулалт хийгээд эхэлбэл тийшээ шуурах атлаа хөрөнгө оруулалтаа татахаар дагаад намирчих жишээтэй. Гарч орохдоо гол нь биш. Гагцхүү хөрөнгө, мөнгө нь Тухайлбал, Ухаа худаг, Тавантолгой, Монголын төмөр замыг нэрлэж болно. Тавантолгойн орд эдийн засгийн эргэлтэд явж байсан бол өдийд хар замтай, үйлдвэртэй болчихсон, ажил нь ид өрнөж байх байсан. Тавантолгойн ажил урагш муутай, явуургүй байгаад хэн хариуцлага хүлээсэн юм бэ. Хэн ч хариуцлага хүлээгээгүй.
Энэ бүхэн эдийн засагт шууд бус ч дамаар нөлөөлж байгаа нь тодорхой. Хөрөнгө оруулагчид гадагшлахаар тэр хэрээр ажилгүйчүүдийн тоо нэмэгдэнэ. Ажилгүй нэг хүний ард тухайн өрхийн санхүү хүндэрч буй. Үнэнийг хэлэхэд, хууль эрх зүйн орчин нь тогтворгүй, улстөрчид нь олон ааштай болохоор хөрөнгө оруулагчид залхаж эхэлжээ. Яаж ч Үнэхээр итгэж болох уу, үгүй юу гэдгээ тэд дахиад л бодно, өрнөж буй үйл явдлыг харна, дүгнэнэ. Улс төрийн бодлого нь залгамжтай, хууль эрх зүйн орчин нь тогтвортой, хүнд суртал бага байж л хөрөнгө оруулагчдыг татна шүү дээ. Гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголдоо үлдээх эсэх нь хууль боловсруулагчид, бодлого хэрэгжүүлэгчдээс л хамаарах гээд байна.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.