Үндсэн хуулийн өөрчлөлтийг хуулийн хугацаандаа багтаан өөрчилж амжих уу эсвэл "хууль зөрчих үү"

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 11 сар 10 ・ 2

Өнгөрсөн баасан гарагт Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод ажлын хэсэг өргөн барьсан билээ. Өчигдөр УИХ дахь намын бүлгүүд, бие даагч гишүүд энэ талаар өөрсдийн байр суурийг илэрхийлэв.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад хугацаа хангалтгүй байгаа юм. Сонгууль болохоос зургаан сарын өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалттай. Тэгвэл он дуусахад нэг сар гаруй хугацаа л үлдээд байгаа. Энэ үлдэж буй өдрүүдэд ард түмнээс саналаа авч, өмнөхөө төгс төгөлдөр хуультай болж чадах болов уу гэдэг эргэлзээ ч төрөв. Учир нь өмнө нь үндсэн хуульд нэг удаа өөрчлөлт оруулж байсан. Үүнийг нь ард түмэн "дордуулсан долоон" өөрчлөлт хэмээн цоллодог.

Одоогийн өргөн бариад буй хуулийн төсөлд Үндсэн хуулийн өөрчлөлтөд Ерөнхийлөгчийг ард түмэн сонгохгүй, Ерөнхийлөгчөөр 50-аас дээш настай иргэн 6 жилийн хугацаагаар сонгогдоно, УИХ 99 гишүүнтэй байх зэргийг тусгажээ.

Ард түмэн улс орноо авч явах хүн сонгохгүй юм бол хэн сонгох болж байна. Бялуу хуваадаг нөхдүүд үү? гэсэн асуулт урган гарч ирэх нь энэ. Ингээд Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар зарим гишүүдийн байр суурийг хүргэж байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "Арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө гэвэл 40 гаруй хоног үлдсэн байна. Энэ хугацаанд бүхэл бүтэн дөрвийн дөрвөн хуулийг өөрчилж амжих болов уу. Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг эхлээд өөрчилнө. Үүнийг батлахад хамгийн багадаа 14 хоног хэрэгтэй. Өнөөдөр арваннэгдүгээр сарын 9, 14 хоног гэхээр 23-н болно. Дөнгөж Ард нийтийн санал асуулгын тухай хуулиа өөрчилж байтал ард нийтийн санал асуулга явуулах тов тогтоох асуудал үүснэ. Хэзээ тов тогтоогдох вэ? Ард нийтийн санал асуулга хэзээ явуулах уу?

Үүнд нийт 5.5 тэрбум төгрөг зарцуулна гэж тооцжээ. Энэ мөнгийг хаанаас гаргах вэ? Өвлийн хүйтэнд санал асуулгад иргэд оролцож чадах уу? Богино хугацаанд шахаад хийвэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ямар шаардлага, үндэслэлээр яагаад өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байгаа юм. Үндсэн хуулийн үзэл баримтлалтай ард иргэд танилцах боломж байна уу? Дараа нь бид Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг өөрчлөөд Үндсэн хуульдаа хэзээ өөрчлөлт оруулах юм. Энэ нь бодит байдалд биелэх боломжгүй юм байна. Тиймээс Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах, ард нийтийн санал асуулга явуулах товыг МАН дэмжих боломжгүй гэж үзэж байна" гэлээ.

“Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг "Үндсэн хуулийн нэмэлт шиг ийм суурь, том асуудлыг ард нийтийн санал асуулгаар дамжин батлах нь зүйтэй. Гагцхүү хугацааны хувьд арваннэгдүгээр сарын 26 бол маш тулсан. Хоёр долоо хоногийн дараа шүү дээ. Ийм том асуудлыг ийм хурдан хугацаанд зохион байгуулж чадах уу гэдэг эргэлзээтэй

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: