Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 11 сар 11
Засгийн газраас гаргасан vнэт цаас болон Чингис, Самурай бондын хєрєнгийн зарцуулалт, Хєгжлийн банкны хуулийн хэрэгжилт, Хєгжлийн банкны санхvvжилтээр хэрэгжсэн тєслийн vр дvнд Монгол Улсын Vндэсний Аудитын газраас дvгнэлт хийжээ.
Хєгжлийн банкны дотоод vйл ажиллагааны эрх зvйн зохицуулалт хангалтгvй байгаа нь шударга бус єрсєлдєєнийг дэмжих vндэс болж байна
Засгийн газрын 2010 оны долоодугаар сарын 195 тоот тогтоолоор Хєгжлийн банк байгуулах шийдвэр гарч байсан. Ингээд энэхvv тогтоолын дагуу УИХ 2011 оны хоёрдугаар сард Хєгжлийн банкны тухай хуулийг баталсан тvvхтэй билээ. Тус банк байгуулагдсан цагаасаа эхэлж олон тєсєл хєтєлбєрvvдийг санхvvжvvлж байгаа боловч хууль зєрчин нэр бvхий компани тєслvvдэд их хэмжээний зээл олгосон асуудал єнєєдєр дуулиан шуугиан тарьсан хэвээр байгаа юм.
Тухайлбал, Vндэсний Аудитын газраас хийсэн шалгалтаар “Засгийн газрын тогтоолын дагуу Хєгжлийн банк нь мэргэжлийн шинжилгээ, судалгаагvйгээр зээлийг олгож байна.
Єєрєєр хэлбэл, Хєгжлийн банк нь Засгийн газрын тогтоолын дагуу тєсєл хєтєлбєрvvдийг шууд санхvvжvvлж байгаа нь Хєгжлийн банкны тухай хуулийн 6 дугаар зvйлд заасан “Хєгжлийн банк нь vйл ажиллагаагаа тогтвортой явуулах, хараат бус байх, ашигтай ажиллах, ил тод байх, хариуцлагатай байх гэсэн зарчимтай зєрчилдєж байна” хэмээжээ. Тvvнчлэн тус банкийг нээлттэй тендер шалгаруулахгvйгээр харьцуулалтын арга болон шууд гэрээ байгуулах аргыг баримтлан гvйцэтгэгч компаниудыг сонгон шалгаруулж байна гэж VАГ-ынхан дvгнэлтдээ дурьджээ.
Ямартай ч тус газраас Чингис, Самурай бондын зарцуулалт хяналтгvй, vйл ажиллагаа нь хууль зєрчсєн гэх дvгнэлтийг гаргасан байна гэдгийг нь тогтоочихлоо. Энэ мэт маш олон асуудал УИХ-ын ажлын хэсгийнхний анхаарлын тєвд орж улмаар Vндэсний аюулгvй байдлын зєвлєлд хандах, АТГ-т шалгуулах хvртэл асуудал єнєєдєр бий болчихоод байгаа юм.
Хєгжлийн банк нь барилгын салбарт зээл олгохдоо харилцан адилгvй нєхцєлєєр олгожээ
Тухайлбал, Хєгжлийн банк нь барилгын салбарт зээл олгохдоо харилцан адилгvй нєхцєлєєр олгожээ. Vvнд ТОСК нь Засгийн газрын 2012-2016 оны мєрийн хєтєлбєрт тусгасан иргэдийг хямд vнэтэй орон сууцаар хангах зорилтын хvрээнд Буянт-Ухаа I, II тєслийг vндэсний бvтээн байгуулалтын зургаан компаниар тухайн ажлыг гvйцэтгvvлж 1мкв-ын vнийг дунджаар 1300.0 мянган тєгрєгєєр борлуулж байгаа бол “Пи Ай Эм Эм” ХХК нь барилга угсралтын ажлыг Гангар ХХК болон БНАСАУ-ын компаниар гvйцэтгvvлж 1мкв-ын vнийг 2500.0 мянган тєгрєгєєр борлуулахаар тєлєвлєж ашгийн тєлєє vйл ажиллагаа явуулж байна.
Мєн Хєгжлийн банкны ТУЗ-ийн 2013 оны гуравдугаар сарын 14-ний єдрийн долоодугаар тогтоол, Зээлийн хорооны 2013 оны хоёрдугаар сарын 22-ны єдрийн 43 дугаар шийдвэр, “Хєгжлийн банк” , “PIMM” ХХК-тай байгуулсан 2013 оны долоодугаар сарын 18-ны 3-ОС-Б2013-101 тоот гэрээгээр 20.0тэрбум тєгрєгийн зээл олгосон нь Засгийн газрын 2013 оны 135 дугаар тогтоолыг зєрчсєн байна.
Аудитын дvнд Зээлийн хорооны 2013 оны 43 дугаар шийдвэр “Хєгжлийн банк”, “PIMM” ХХК-тай байгуулсан 2013 оны долоодугаар сарын 18-ны 3-ОС-Б 2013-101 тоот гэрээгээр олгосон 20.0 тэрбум тєгрєгийн зээлийг тєлvvлэх арга хэмжээ авах, Орон сууцны борлуулалтыг ТОСК-иас санхvvжvvлж буй “Буянт-Ухаа II” хорооллын нэгэн адил vнээр борлуулж Засгийн газрын vйл ажиллагааны хєтєлбєрт тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжvvлэх талаар албан шардлага єгч цаашид дээр дурьдсан “ПИ АЙ ЭМ ЭМ” ХХК-ийн хэрэгжvvлж буй тєслийн vйл ажиллагааг АТГ-аар шалгуулах шаардлагатай хэмээн дурьдсан байна. Юутай ч энэхvv дvгнэлтээс харахад Хєгжлийн банк тєсєл хєтєлбєрvvдийг санхvvжvvлэхдээ тэргvvлэх салбарт хамааралгvй байгууллагад зээл олгосон гэдгийг VАГ шалгалтын дvндээ тусгаж бондын хєрєнгєєс зээл авсан барилгын компанийг АТГ-аар шалгуулахыг дvгнэлтдээ бичжээ. Энэ мэтчилэн Хєгжлийн банкнаас асар их хэмжээний зээл гарч байжээ гэсэн ойлголт тєрж буй юм.
Тэргvvлэх салбарт хамааралгvй Хєрєнгийн биржид хууль зєрчин 1.49 ам.долларын зээл олгосон
Мєн Монгол Улсын хєрєнгийн биржид 1.49 сая ам.долларын зээл олгосон асуудал бас л єдгєє асуудал дагуулах болчихоод байгаа юм. Єєрєєр хэлбэл, хєрєнгийн бирж нь Монгол Улсын тэргvvлэх салбарт хамааралгvй байхад тус газарт зээл олгосон гэсэн vг. Уг vйлдэл нь “Монгол Улсын хєгжлийн тэргvvлэх болон стратегийн ач холбогдол бvхий салбарт хамаарах” гэсэн заалтыг vндсэндээ зєрчсєн гэсэн vг. Цаад утгаараа Эдийн засгийн хєгжлийн яам “Энэ тєсєл хєтєлбєрийг санхvvжvvл гэсэн” vvрэг чиглэлийг єгсєн болж харагдаад байгаа юм. Уг нь хууль журмаараа бол Хєгжлийн банкийг ашгийн тєлєє ажиллах ёстой гээд тодорхой заагаад єгчихсєн байгаа. Гэтэл нєхєд бvх хууль дvрмээ огоорч дээрх асуудлаас мултарч гарахыг л эрэлхийлж байгаа нь нууц биш.
салбарын сайд нь бий болгожээ
Засгийн газрын тогтоолоор хэрэгжvvлж буй тєслvvдийн урсгал зардал тєсвийн байгууллагуудтай харьцуулахад хэт єндєр байжээ. Энэ нь тєслийн нэгжийн vйл ажиллагааны зардлыг бондоос санхvvжvvлэх хvртэл жижгэрчээ гэж ойлгогдохоор байна. Тухайлбал, хоёрхон тєслєєр жишээ татахад, Гудамж тєсєлд Засгийн газрын 2013 оны 46.71.81 дугаар тогтоолоор 2014 оны наймдугаар сарын 30-нд 2.700.040.600.00 тєгрєг, мєн шинэ тємєр зам тєсєлд Засгийн газрын 71,82 дугаар тогтоолоор 292.305.204.813.78 тєгрєгийн хєрєнгийг олгожээ. Ямартай ч хvснэгтэд дурьдсан есєн тєсєлд нийт 553 сая ам. доллар, 215.2 тэрбум тєгрєгийн санхvvжилт баталснаас єнгєрсєн оны наймдугаар сарын 30-ны байдлаар 338.8 тэрбум тєгрєгийн санхvvжvvлт олгожээ. Мєн тєслийн нэгж байгуулах, vйл ажиллагааны зардлыг тєлєвлєх, орон тоог батлах, хянах санхvvжvvлэх vйл ажиллагаа нь бvгд Эдийн засгийн хєгжлийн сайд асан Н.Батбаярын тушаалаар батлагдсан журмаар зохицуулагдаж байжээ. Тэгэхээр бондын хєрєнгийг vрэлгэн зарцуулах нєхцлийг салбарын сайд бий болгожээ гэсэн дvгнэлтийг VАГ-ын шалгалтаар тогтоогджээ гэж ойлгож болно. Тухайлбал,
1.Тавантолгойн цахилгаан станцын тєсєлд техникийн болон санхvvгийн зєвлєгєє авах арга хэмжээнд 4.3 тэрбум тєгрєгийг олгосон.
үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.