Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 11 сар 16
・ 3
Монгол улс цэргийн насны залуусаа төмөр зам, авто зам, барилгын чиглэлээр ажиллуулах зорилгоор тусгайлсан хөтөлбөр боловсруулаад буй. Хөтөлбөрийн нэр нь “Монгол цэрэг бүтээн байгуулалтад”. Жил бүр манай улс гаднаас 30 мянган ажлын байранд ажиллах хүч авдаг гэх тооцоолол бий. Тэгвэл энэ орон зайг дотоодын хүчээр нөхөх зорилгоор тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон талаар Х.Баттулга гишүүн онцолжээ.
Хөтөлбөрийн хүрээнд 10 мянган цэрэг ажлын байраар хангагдана. Ирэх оноос эхлэн хуучин барилгын цэргийн ангийг сэргээхийн зэрэгцээ төмөр замын цэргийн анги нэгтгэлүүдтэй болохоор бэлтгэл ажлууд хангагдаж байгаа гэх. Оны эхээр зорилтот цэрэг татлага эхлүүлж, эдгээр цэргийн ангиудад мэргишүүлэх сургалт явуулахаар тооцоолсон байна. Тэгээд газар гэсэхээр цэргүүд бүтээн байгуулалтын ажилдаа орцгоох юм. Халагдахдаа дансандаа цалингийн хуримтлалтай, нийгмийн даатгал нь өндөр төлөгдсөн, мэргэшсэн залуус болсон байх нь. Дээрээс нь цэргүүдийн хувцас, ахуй хангамж зэрэг бүх зардлыг дотооддоо зохицуулах тул үйлдвэрлэлээ давхар дэмжинэ гэж тооцоолж. Уг нь .
Мэдээж ажлын байр даруй 10 мянгаар нэмэгдэж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ оны эхээр татагдсан цэрэг 2-3 сарын хугацаанд мэргэшиж, шууд ажлын байран дээр гарна гэхээр нэг л бууж өгөхгүй байгаа юм. Энэ талаар сөрөг хүчний зарим гишүүд “Монгол цэргүүд зунжин ноцолдоод зургаан км зам тавьбал их юм. Тэр их мөнгө зарлагадчихаад өнөөх зургаан км зам дээр нь хэн явах юм” хэмээн шүүмжлээд амжсан.
Энд онцлууштай нь Үндэсний компаниудад ажил байна уу гэх асуулт. Төрийн ажил арайхийж аваад, гүйцэтгэсэн хойноо мөнгөө авч чаддаггүй жишиг нэгэнт тогтож. Дээрээс нь залуус ажил хайгаад байвч компаниуд эдийн засгийн асуудлаасаа үүдэн шинэ ажилтан орон зай хумигдсаар байна.
Дараа нь 10 мянган цэрэгт зарцуулагдах мөнгөний асуудал гарч ирнэ. Ирэх оны улсын төсөвт дээрх цэргүүдэд зориулагдан 24 тэрбум төгрөгт төсөвлөгдсөн. Чуулганы нэгдсэн хуралдаанаар АН-ынхан бултаараа кноп дарж дэмжсэнээр асуудал цааш үргэлжлэхээр болоод буй. Гэвч уг мөнгийг хаанаа ч хүрэхгүй, гэхдээ яахав. Мөнгөнд санаа зовохгүй байгаа гэх утга бүхий яриаг УИХ-ын гишүүн Х.Баттулга өгчээ.
Бүхэл бүтэн 10 мянган хүнийг 24 тэрбумаар бүтэн жил хооллоно, ажлын талбарт байршуулна, сургалтын асуудлыг шийднэ, нийгмийн даатгал, цалин хангамжийн асуудлыг бүрэн шийднэ гэдэг хэцүү. Ер нь бол хүрэлцэхгүй нь тодорхой. Гэтэл яагаад мөнгөнд санаа байгаа тухай яриаг АН-ынхан онцлоод байна? Үүний цаана эрх ашгийн зөрчил нуугдаад байх шиг.
Бүр З.Энхболд албан ёсоор дэмжиж, хэвлэлүүдэд тухайлсан ярилцлага хүртэл өгөв. Бүлгийн мэдээлэл бүр дээр уг асуудлыг онцлох болов. УИХ-ын дарга З.Энхболдын бүлгийн хуралдаан дээр мэдэгдсэнээр бол манай улсад тодорхой эрхэлсэн ажилгүй, ажил хийх төдийлөн сонирхолгүй, суралцдаггүй залуусын тоо 180 хүрээд байгаа аж. Эдгээр залуусаас цэргийн насны 10 мянган залууг ажлын байраар хангахаар тооцоолсон гэх.
И. Нэлээд хөөрхөн лобби ч явсан гэх. Ард иргэдээс санал асуулга авсан хийгээд бас чиг энэ асуудал шинэ юм биш гэдийг АН-ынхан жиргээгээр бөмбөгдөж байна. Тодруулбал, манай улс “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийг 2013 онд баталсан байдаг. Харин ажил нь эрчимжээгүй явсныг гэнэн сонгуулийн өмнөхөн эргэж хараад, шуудхан хагас жилд ажил нь жигдрэхээр тооцоолж орхисон нь энэ.
Мөнхүү гэх асуулт гарч ирнэ. Цэргээр албадан хөдөлмөр хийлгэдэг Хойт Солонгосын жишгийг давтах вий гэх болгоомжлол ч төрүүлнэ. Энэ бүхний ард . Ил гаргаж хэлдэггүй болохоос биш цэргийн ангийн удирдлагууд алба хаагчийнхаа санал өгөх эрхэд бүдүүлгээр халдаж, дугуйлах нэрсийг нь шууд зааж өгдөг нь нууц биш. АН-ынхан нэгэнт дуу нэгтэйгээр уг хөтөлбөрийг дэмжчихлээ.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.