Бондын мөнгөний зарцуулалтаас хэн нь айгаад байна вэ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 12 сар 02

Бондын зарцуулалтыг улстөржүүлж эхэллээ. Бондыг юунд зарцуулав, зөв зүйлд зарцуулж чадсан уу, өрийг хэзээ төлөх вэ, яаж төлөх вэ гээд л олон асуулт, асуудал бий. Бондын хүүг ч эргэн төлж эхлээгүй, хуримтлал ч үүсгээгүй байхдаа зэрэгцээд энэ мөнгийг юунд хэн зарцуулчихав гэдэг дээр хоёр том нам ам булаалдан ярьж эхлэв. Магадгүй энэ нь сонгуулийн жил ирж буйг харуулж байгаа биз.

Хөгжлийн банк бондын мөнгийг хэрхэн яаж зарцуулав, хэн авч ашиглав гэсэн маргаан өнгөрсөн долоо хоногоос эхэлж гарлаа. Чингис, Самурай бонд, Хөгжлийн банкны санхүүжилтийн үр дүнг судлах ажлын хэсгийнхэн бондын зарцуулалтад нэлээд асуудалтай зүйл байна, үүний дүнг удахгүй мэдээлнэ гэж байсан. Энэ дагуу ч ажлын хэсгийн дүнгийн талаарх мэдээлэл цацагдсан.

Гэтэл эргээд ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын МАН-ын гишүүд бондын мөнгөний зарцуулалтаас ашигласан гэх мэдээ гарч эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн хувь эзэмшдэг компани Хөгжлийн банкнаас санхүүжилт авах авто зам барьсан гэх мэдээлэл юм. Гэхдээ өмнө нь ийм асуудал гарч байсан учир Л.Энх-Амгалан гишүүн АТГ-т шалгуулсан. Харин АТГ-аас энэ асуудлыг Ёс зүйн дэд хороо хянах, шалгах үүрэгтэй гэсэн хариуг өгөөд буй.

Бондын мөнгөний зарцуулалт АН-ын хувьд хийсэн том ажил. Харин МАН-ын хувьд харлуулах том пиар нь байж таарах учир энэ асуудал ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу, гишүүдийн хэлэлцсэний дагуу нэг тийш зөвөөр шийдэгдэнэ гэж найдалтгүй. Сонгуулийн улс төрийн том сэдэв нь бондын мөнгө, зарцуулалт учраас тэр. АН-ын зүгээс бондын мөнгийг босгосон

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх