Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 12 сар 05
・ 5
Энэ сарын 28-ны өдөр Монгол Улсын иргэн нэгэн эрэгтэй өөрийн машиндаа 25 кг шинэ усан үзэм тээвэрлэж Хиагтын боомтоор хил гарах гэж байсныг ОХУ-ын Буриадын Мэргэжлийн хяналтын албаны ХАА-н хяналтынхан саатуулан хураажээ. Хяналтын албаныхан түүнийг ургамлын хорио цээр, гарал үүслийн бичиггүй хэмээн “Ургамлын хорио цээрийн тухай” холбооны хуулийн 25 дугаар зүйлийг зөрчсөн гэж буруутгасан байна.

Монгол Улсын иргэнд захиргааны хэрэг үүсгэн шалгаж эхэллээ гэж Буриад улс, Эрхүү мужийн Мэргэжлийн хяналтын удирдах газрын хэвлэлийн алба мэдээллээ.
Эх сурвалж: www.assa.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.