Монголчууд монголоид биш

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 12 сар 05 ・ 1

Негр гэдэг үг харуудыг доромжилсон утгатай гэдэг. Харин Монгол нэрийг доромж утгаар гадаадын орнуудад хэрэглэхээ болих цаг хэзээ вэ. Куэбэкт бие биенээ цаашлуулахдаа “espece de mongol” гэдэг.

Их сургуульд сурч байхдаа зуны амралтаар аялалын “Khongor” компанид англи хэлний хөтөч орчуулагчаар хоёр дахь жилдээ ажиллаж байсан үе. Би удаах аялалдаа хоёр Хонг Конг хүний хамтаар Орхоны хүрхрээнд ирээд байв. Морин хуураа авч явсан болохоор өөрийн хоёр жуулчныг морь унахаар явсан хойгуур хажуугийн гэрт оройн хоолоо идэцгээж байсан арав гаруй Франц жуулчинд ая эгшгээ сонирхуулахаар болов. Францаар өөрийгөө яаж танилцуулдагийг өмнө сурсан байсан болохоор “Je suis Mongolianne” гээдэхэв. Тэр үед Францууд нэг л эвгүй харах шиг болсон. Хуурын аялгуугаа дарж дууссаны дараа тэдний хэлмэрч монгол эмэгтэй “Миний дүү өөрийгөө Монгол гэж хэлээрэй. Түрүүнийх шигээ хэлэхээр өвчний нэр болдог юм. Би Монгол гэснийг чинь би ийм өвчинтэй гэж хэлж байгаагаар тэд нар ойлгодог.” гэлээ.

Ийнхүү Монголоид нэгэн төрлийн доромж үгээр хэрэглэгдэх болсныг ойлгосон бөгөөд “Down Syndrome” буюу оюун ухааны чадамж дорой, 21 дэх хромосомтой хүний өвчний нэр аж.

Даун Синдром өвчтэй хүн бол хромосомын илүүдэл, биеийн дутуу хөгжилтэй, оюун ухааны чадамж дорой хүн болно. 19-р зууны сүүлчээр Жон Лангдон Даун уг өвчнийг Монголизм гэж нэрлэсэн. Тэрээр “Яг хар биш, боровтор үстэй, өргөн хавтгай нүүртэй, жартгар нүдтэй энэхүү угсааны хүмүүс гажиг болох нь ойлгомжтой. Эд нар Даун Синдромтой бөгөөд үүнээс хойш энэхүү өвчнийг Монголизм гэнэ.” гэсэн байдаг. Эмнэлэгийнхэн тухайн үед шууд хэрэглэж эхэлжээ.

Энэ талаар хамгийн их хөөцөлдөж байгаа хүн бол зохиолч П.Ууганбаяр. Түүний хүү Даун Синдромтой төрөөд хорвоод зөвхөн гуравхан сар л амьдарсан гэдэг. “Монгол нэрийн утга” BBC-ийн радио нэвтрүүлэгт тэрээр Монголчууд гэж тусгаар тогтносон улс. Бид бол өвчтэй хүмүүс биш болох талаар тайлбарласан байна. НҮБ-д эх орноо төлөөлсөн, элчин сайд О.Од “The Guitar Mongoloid” гэх киног Рубен Остланд гэх хүн хийж Монгол нэрийн талаар буруу ойлголт өгч байна гээд түүнд киноныхоо нэрийг Монголын ард түмнийг хүндэтгэх үүднээс хурдан өөрчилнө үү гэсэн хүсэлт явуулсан байдаг аж. Гэвч Рубен өөрчлөөгүй байна.

Ингээд 100 жилийн турш Монгол, Монголоид, Монгу гэх нэрийг өвчтэй хүнийг нэрлэхэд ашиглаж иржээ. П.Ууганбаяр “Би гадныханд энэ үгийг хэрэглэхийг хоригло гээгүй. Харин Монгол гэдэг улс, үндэстэн байдаг бөгөөд тэд энэ төрлийн өвчтэй хүмүүс биш, Төв Азийн цээжин дээр нутагтай ард түмэн болохыг ухамсарлаасай л гэж хүсч байна” гэж хэлдэг байна.

Jamenetwork.com-д “Монголоид” хүүхдийг ядаж таван нас хүртэл нь гэрт нь өсгөх хэрэгтэй...гэсэн байна. 1977 онд Америкын “Devo” гэх рок хамтлаг “Mongoloid” нэртэй дуу гаргасан ба уг дуу Даун Синдромтой хүн бол энгийн хүн, энгийн амьдралаар амьдарч чадна. Хэн ч түүний илүү хромосомыг мэдэхгүй гэсэн утгатай. Уг нь энэхүү дуу эерэг утгатай ч гэлээ нэр нь олон хүний бухимдлыг төрүүлсэн гэдэг.

Гадаадуудын дунд “Мулгуу хүмүүсийг Монголын тэнэг гэдэг юм байна. Биенээ цаашлуулах үедээ ингэж дуудаж байцгаая” гэх яриа байдаг. Цаашлаад “Надад Монгол гаралтай найз бий. Тэр тэнэг зүйл ярих бүрт бий түүнийг Монгол гэж дуудах ёстой юу” гэсэн асуулт ч явж байна.

Өнөөдөр Канадын зарим нэг муж, Франц, Итали, Морок, Аргентины латин гаралтай хүмүүс, Англи, Колумб хүмүүс Дауны Синдромтой хүмүүсийг Монголоидууд гэдэг. Жон Дауны ач хүү олон улсын эрдэмтэдтэй хамтран монголоид гэх нэрийг Дауны нэрээр нэрлэе гэсэн учраас Даун синдром буюу хам шинж гэх болсон. Яг тэр үеэр монголын төлөөлөгч Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад энэ нэр томьёог өөрчлөх хүсэлт тавьсан гэдэг.

Бид Ulaanbator нэрийг Ulaanbaatar болгуулж чадсан. Хэрэв Монголын талаар мэдээлэл хайвал Ulaanbaatar гэж гарч ирнэ. Харин одоо Монгол нэрийг гадныхан доромж утгаар хэрэглэхгүй байх дээр дахин анхаараад үзье хэмээн бодогдоно.

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 12 сар 06/

    Баас шээс хог утаатайгаа холилдчихоод холхиж буй энэ олон халтар хүмүүс, тэдний дунд дэлхийн алдартай брендийн гол болчихоод пээдийж буй бухандай, гунжнуудыг хаанаас нь ч харсан монголойд гэдэг үг санаанд орнолдоо. Монголоороо гоёдог хэмээх үгийн гүн ухаан нь энэ. Буруу бүхэн биднийх биш. Дандаа худ

    Хариулах