Айлгаж сурсан, хоноцын сэтгэлгээтэй автобус компаниуд

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 12 сар 07 ・ 2
Өглөө ажилдаа ирэх хугацаанд хамгийн их стресст оруулдаг асуудал бол нийтийн тээврийн үйлчилгээ. Нийтийн тээврийнхэн нэг л биш ээ. Өнөөдөр тэдэнд хариуцлага, дэг журам, харилцааны соёл, аюулгүй ажиллагаа гэдэг зүйлээс нэгээхэн ч алга. Сүүлийн үед тэдний хариуцлагагүй үйл ажиллагаанаас үүдэж хүний амь нас хохирдог боллоо. Өнгөрсөн долоо хоногт гэхэд гурван ч осол өдөр алгасалгүй гарч хүний амь нас эрсдэв. Дайн тулаантай газарт ч ийм харамсалтай үйл явдал гардаггүй болов уу.

 

Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийтийн тээврийн салбарт 21 аж ахуйн нэгж, компаниуд гэрээтэй ажилладаг аж. Эдгээр компаниудын мэдэлд 1050 автобус байдаг бөгөөд дээрх автобуснууд шугамын үйлчилгээ эрхэлж байна. Шугамын үйлчилгээ эрхэлж буй хувийн компаниуд өнөөдөр нийтийн тээврийн салбарыг элгээр нь хэвтүүллээ. Тэд өнөөдөр дуртай үедээ ажил хаяж сул зогсолт хийдэг болсон. Өнгөрсөн намраас эхлэн бөөнөөрөө ажил хаяж шантааж маягийн улс төр хийгээд амжсан. Автобус компаниуд ерөнхийдөө нэг л шаардлагыг тавьдаг. “Улаанбаатар смарт карт” компани орлогыг тухай бүрт нь олгодоггүйгээс цалингаа авч чадахгүй, шатахуун хүрэлцэхгүй байна хэмээн гомдоллоно. Тиймээс бид ажлаа хийж чадахгүй гээд л хаалга савж гардаг болоод удаж буй. Тэдний ийн эрх хүүхэд шиг, салбартаа хоноцын сэтгэлгээрээ хандах бүрт нь төр, засгаас буулт хийдэг. Иргздийнхээ эрх ашгийг бодон буулт хийх бүрт автобус юмпанийнхан улам л даварсаар байна.

Тухайлбал, өнгөрсөн хугацаанд 10 тэрбум 398 сая 574 мянган төгрөгийг автобус юмпаниудад хуваарилжээ. Дээр нь “ Улаанбаатар смарт карт” компани нэг тэрбум төгрөгийг өөрсдөөсөө гаргаж автобус юмпаниудад хувиарилалт хийсэн гэж НЗД-ын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа хэлж байна. Тэгвэл одоогийн байдлаар нийслэлийн төсөвт ахмад настан, цэрэг, цагдаагийн байгууллагын албан хаагчдын унааны зардал гэж нийт 53 тэрбум төгрөг, дамжин суултын зөрүү мөнгө гэж 41 тэрбум төгрөгийг автобус юмпанийнханд хуваарилахаар тусгажээ. Өөрөөр хэлбэл, бараг 100 тэрбум төгрөгөөр автобус юмпаниудыг “угжина” гэсэн үг. Эдийн засгийн хямралтай байгаа манай улсын хувьд энэ их мөнгө биш гэж үү. Гэтэл ийм их хэмжээний мөнгийг нийслэлийн төсөвт суутгачихаадиргэдээ зорчуулах нэрээр амь насыг нь хохироодог, картын системээр мөнгөө төлөхөөр кондуктор нь аппаратыг нь эвдэлж байгаад хулгай хийдэг, шатахуун хүрэлцэхгүй гэсэн хэрнээ жолооч нар нь шатахууны хулгай хийдэг ийм гажиг систем өнөөдөр нийтийн тээврийн салбарт ноёрхлоо тогтоож байна.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 12 сар 07/

    Smart kart gej khuuruud bga gazaraa ekhleed ochood nudeeree salgaad daraa ni naad yumaa bich erkhem setguulcee

    Хариулах
  • Зочин / 2015 12 сар 07/

    Minii duu ekhleed teevriin kompani deer irj uzeed daraa ni naad yumaa bich medeelel chini denduu khoms solongos khunii bugusiig dolooson yum bicheed bdaa yakhavdee

    Хариулах