...Хэний гавьяа вэ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 12 сар 07 ・ 5

Сүүлийн үед хотын гудамжаар байрлуулсан “Хэний гавьяа вэ” хэмээн бичсэн сурталчилгааны самбар олны анхаарлын төвд байлаа. Нийслэлд “Гудамж” төслийг эхлүүлсэн гавьяа хэнийх болох, ТҮЦ машины үйлчилгээ нэвтэрсэн, 21 аймгийн нийслэлтэй холбосон, их бүтээн байгуулалт явагдаж хамгийн хямд, хамгийн боломжийн үнээр орон сууцаар иргэдээ хангасан гавьяаг асуусан энэхүү самбар олны дургүйцлийг нэг талаар төрүүлсэн. Хий бүтээ гэж гаргасан болохоос гавьяаг биднээс асуу гэж хэн хэлсэн юм. 



Хийх ёстой атлаа нэг их ял асууж гэнэ хэмээн бухимдсан иргэд олон байлаа. Зарим хошин шогийн мэдрэмжтэй хүмүүс“Эхнэртээ хоол хийж тавилаа. Энэ хэний гавьяа вэ”,  “Өнөөдөр усаа авлаа. Энэ хэний гавьяа” гэх мэтээр шоглон жиргэцгээж байв. Харин гавьяа “нэхсэн” энэхүү самбарыг хэн байрлуулсан нь тодорхой бус байсан юм. Өөрөөр хэлбэл, АН-аас энэ мэдэгдлийг тавиагүй хэмээн үгүйсгэсэн. Харин нөгөө талд АН өөрсдөө тавьсан нь тодорхой гэж үзэх хэсэг ч байлаа. Хэн нэгний нэр хүндийг нь унагах гэж зохион байгуулалттай хийсэн үйлдэл байхыг ч үгүйсгэх аргагүй. Иргэд АН бидний хийсэн гавьяа гэж хэлүүлэхийг хүслээ, тийм хариулт байгаа хэмээн ярьж байсан ч өчигдрөөс эхлэн уг самбарын утгыг өөрчилж“иргэн таны сонголтынх” гэсэн үг нэмж эерүүлжээ. Хэн ч зүгээр л харж суугаад өөрийгөө доромжлуулахыг хүсэхгүй. Тиймдээ ч эсрэг сурталчилгааг эерэг болгосон байж болох л юм. Нөгөө талаар, баярынхаа өдрийг угтаж хийсэн сурталчилгаа байсныг ч үгүйсгэх аргагүй. Ер нь асуудлыг арай эерэг талаас нь харж яагаад болохгүй юм бэ. Үргэлж муу муухайг нь бичих тийм чухал гэж үү. Хүн бүтээсэн байгуулсан зүйлээрээ бахархаж, бусдад түүнийгээ дуулгах гэдэг нь гэм биш зан. 

Магад хийнэ гэж гарчихаад ял асууж байгаа юм шиг ойлголт өгсөн байж болох юм. Тэгж ойлгуулахыг ч хүссэн нь илт байгаа. Гэхдээ л эдгээр самбар дээр гарсан бүхэн худлаа биш. Хатуухан хэлэхэд, өнгөрсөн 25 жилийн хугацаанд нийслэлд маань ганц ч гэсэн гялтайх бүтээн байгуулалт хийгдсэн бил үү. Нийслэлийн түгжрэл, автозамын замбараагүй хөдөлгөөнийг зохицуулах талаар удирдаж байсан хүмүүс нь гараа хөдөлгөсөн юм уу. 90 жилийн түүхээрээ гайхуулж суугаа МАН бидэнд юу өгсөн юм бэ. Өнгөрсөн түүхэнд дандаа л бараан зүйл байдаг. 

Газрын наймаа л цэцэглэж, нийслэлийн бүх л гайгүй газар хэдхэн дарга нарын халаасанд орсон. Зарим нь саяхнаас ил болж, алга дарам газар хэдэн цэцэрлэг, сургуулийн үнэтэй вэ гэдэг нь дуудлага худалдааны үр дүнд харагдлааЭмх замбараагүй барьсан барилга, бохиртойгоо хутгалдсан хэдэн зуун мянган гэр хорооллын айл өрх, түгжрэлээ шийдэж чадаагүй төлөвлөлт нь буруу хийгдсэн зам, нэг тодорхойлолт авахын тулд хүнд сурталтай албан хаагчдыг өдөржин царайчилж зогсдог тийм л нийгмийг өгсөн. Хөвсгөл явах гэж хонон өнжин пургон машинд сэгсчүүлж, Увс аймагт гэртээ харихын тулд замдаа бараг л хамт явсан хүмүүстэйгээ ах дүү, амраг садан болдог цаг бидэнд байсан. Бүр саяхныг хүртэл шүү. Зуны гурван сард зугаалах газар ч олдохгүй Тэрэлж, Гацуурт хоёрт багтах зайгүй чихэлдэж байсныг өнөөдөр хэн ч мартаагүй. 

Тэгвэл энэ бүхнийг өөрчилсөн, өөрчлөх гэж зүтгэж яваа хүмүүс бол хүссэн ч эс хүссэн ч АН-ынхан. АН-д хийсэн гавьяа бий, бас алдсан алдаа ч байгаа. Дотоод зөрчлөө нууж чаддаггүй, фракцийн улс төрөөс болж дотооддоо дарга нарын эрх ашгийн зөрчил ихтэй ч энэ намд бидний төлөө хийсэн зүйл олон байгаа нь үнэн. Өчигдөр ардчилсан хувьсгалын 26 жилийн ой, ардчиллын төлөөх таван нам нэгдсэний 15 жилийн ой тохиов. Өнгөрсөн 26 жилийн гэхээс илүү эрх барьсан гурван жилийнхээ амжилтыг тэд дүгнэж хэлэлцлээ. Хүний насаар бол ардчилал одоо л эрийн цээнд хүрч байна. 26 настай залууд алдах зүйл байгаа. Гэвч тэр алдаанаасаа суралцаж, өсч өндийх гэж амьдралд зөв алхах гэж хичээж байна. 

Эрийн цээнд хүрсэн баярынх нь энэ өдөр бид яагаад нэг удаа магтаж болохгүй гэж. Хүссэнээрээ муулж, доромжилж, гудамжинд самбар өлгөдөг эрх чөлөөг авч ирсэн тэднийг нэг удаа магтлаа гээд гэм нь юу байна. Ардчилал алдаж яваа.Гэхдээ тэд алдаанаасаа суралцаж байгаа. Нийгмийн бүтэхгүй бүхнийг тэр чигээр нь үлдээж, нэг хүний шүүмжлэлээс айж суугаагүй. Нэг том шийдвэр гаргах гэж эмээж, маргааш нь сонгогдохгүй болох вий гэхээс айж хойш суусангүй.Шүүмжлэлээс айлгүйгээр шинэчлэл өөрчлөлт хийх гэж зүтгэж байна, тэд. Өөрчлөлт, шинэчлэлт гэж юу байдгийг харууллаа. Шүүмжлэлтэй, зүхэж занамаар олон шийдвэр гаргаж байсан ч эцсийн дүндээ тэр нь нэг хүний төлөө биш нийтийн төлөө байсан нь өнөөдөр харагдаж байгаа юм. Нийслэл хотод ажиллаж амьдарч буй хүн бүхэн өөрийн эзэмшлийн газартай болчихлоо. 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 12 сар 07/

    muusai luubirchid
    ideed ideed handgvi

    Хариулах
  • zochin / 2015 12 сар 07/

    taliigideed tal mongoorni hiisen bolson ta nariin gabiya yu

    Хариулах
  • Аав / 2015 12 сар 07/

    Терийн санг хоосортол нь идсэн хэний гавьяа бэ. Терийг элэг доог болтол нь доощ оруулсан нь хэний гавьяа бэ. Хариуцлагийн тогтолцоог алга болгож алуурчныг толгой дээрээ гаргаж байгаа Ардчилсан нам, Элбэгдоржийн гавьяаг магтаад магтаад барашгуй ээ

    Хариулах
  • Аав / 2015 12 сар 07/

    Терийн санг хоосортол нь идсэн хэний гавьяа бэ. Терийг элэг доог болтол нь доощ оруулсан нь хэний гавьяа бэ. Хариуцлагийн тогтолцоог алга болгож алуурчныг толгой дээрээ гаргаж байгаа Ардчилсан нам, Элбэгдоржийн гавьяаг магтаад магтаад барашгуй ээ

    Хариулах
  • Зочин / 2015 12 сар 07/

    minii h....kkkkkkkkkkkk

    Хариулах