Улстөр: Дурлах цаг ирлээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 12 сар 07

Зургийг Шог зураач С.Цогтбаяр

 

Улстөрчдөд ард түмэн хэзээ ч хайртай байдаггүй гэлцдэг юм билээ. Үнэн байх шүү, нээрээ. Манайд л гэхэд бүх талаараа таалагддаг, мануусынхаа хайрыг асар их татдаг УИХ-ын гишүүн гэж бараг байхгүй шүү дээ. Гагцхүү туслах энэ тэр нь л хайртай байх. Түүнийхээ хүчинд цалин авч байгаа болохоор аргагүй л дээ.

 

Харин улсөрчид бидэнд дөрвөн жилд нэг удаа дурладаг. Гэхдээ цөөхөн хоногоор. Яг Японы “Зуурдын сэтгэл” гэдэг кино шиг түр зуурын янаг амрагийн явдал бидний хооронд өрнөдөг юм. Түүндээ улстөрчид ч амтшиж, бид ч мөн дасчээ. Өөрөөр хэлбэл тэд өнгөрсөн 25 жилийн хугацаандбиднийг өөрөө ч мэдээгүй сууж байтал тун гайхалтай биеэ үнэлэгчид болгож амжсан байна. Тиймээс ирэх сонгуулийн чимээ хаяанд сонсогдох энэ агшинд, эрхэм түшээдийн ээлжит амрагийн асуудал сэргэн, мань мэтийнхээ хөнжлийн үзүүрээс сэмхэн чангааж эхлэхийг өөрийн эрхгүй хүлээдэг болжээ. Тэд “Өвөрт л орох” гээд байгаа хэрэг шүү дээ.

 

Тэд өнгөрсөн 25 жилийн хугацаанд биднийг өөрөө ч мэдээгүй сууж байтал тун гайхалтай биеэ үнэлэгчид болгож амжсан байна.

 

Эдүгээ “Шунхлай” Г.Батхүү Өвөрхангайнхаа айл өрх бүхэнд сүү тараг, малчны хуанли тараагаад, нэг ёсондоо би та нартаа мөн ч их хайртай шүү гэдгээ зах зухаас нь илэрхийлж эхэллээ.

 

Ш.Сайхансамбуу Завхан руу дүүгээ илгээж, энэ зунжингаа сум сумын адуу малтай ноцолдууллаа. Одоо түүний дүү ярихын оронд янцгаах шахам болсон гэхэд хилсдэхгүй. Мөн бид ч түүнийг малд өн ч их нүдтэй хүү юм аа гээд магтах үгээ олохгүй сууна. Энэ бол эрхэм гишүүн агсанШ.Сайхансамбуу бидэнд хайртай гэдгээ давхар уяатай морь гэдэг шиг дүүгээрээ дамжуулан илэрхийлж байгаа хэрэг л дээ.

 

Яг түүн шиг Хөвсгөлд Л.Мөнхбаатар, Өвөрхангайд Ч.Даваабаяр, Ховдод Батнасан, Адьшаа нарын хүмүүс  аймаг бүхэнд харьяалагддаг намынхаа улстөрчдийн хожим очих нүүрийг тахлан, суудал сандлыг нь бэлтгэхийн зэрэгцээ өвөрмөц нэгэн тагнуул хийцгээж эхэллээ. Ингээд л ирэх хавар нөгөө аваргууд нь хөдөөгийн уул талаар хайрын дуу аялан та бидэн дээрээ тууж ирнэ дээ.

 

Харин энэхүү нүүр тахлагчдын хувьд ашигтай. Чадвал өөрсдөө нэр дэвшинэ. Чадахгүй бол мөнгө аваад нэрээ татна. Эсвэл ирэх нэгнийгээ дэмжээд албан тушаал амлуулна. Нам ялбал сайд болно шүү гэх зэргээр. Ер нь сонгууль гэдэг 12 өргөстэй цоож гаргахын дайны асар нарийн технологитой болсны нэг жишээ энэ л дээ.  

 

Гишүүд ийнхүү хөдөлгөөнд орж байна. “Женко” Х.Баттулга өөрт нь 100% санал өгсөн Баянхонгорын Баянлиг, Бууцагаан сумыг цоо шинээр барьж, ирэх сонгуулиар үлдсэн хэдийн нь амыг нэг ёсондоо битүүхэн асууна. Ингээд намайг сонговол ийм л болдог юм даа  гэх далд санаа хавчуулсан “түймрийг” ирэх хавар дэгдээх биз.

 

Тэгвэл МАН-ын Л.Энх-Амгалан тэртээ Улаан-Уул сумын жавар тачигнсан голын мөсөн дээр зогсчихсон, нэгэн банкны луйврыг хэрхэн илрүүлж, ард түмэндээ ач тус хүргэснээ телевизээр тунхаглан зарлаж байх юм. Орон зай, цаг хугацаа, ач холбогдол нь юу байгаа юм бүү мэд. Мөн энэ нутгаас бие даан нэр дэвшээд сонгогдсон эрхэм гишүүн Ц.Даваасүрэн Ренчинлхүмбэ сумынханд хайртай гэдгээ тун өвөрмөцөөр илэрхийллээ. Саяхан очиход нь хүүхдийн цэцэрлэг барьж өгнө гэсэн чинь яав гээд Хөвсгөлийн дархдууд түүнийг зодох шахсан тул “шархаа  нөхөхийн” тулд мань хүн энэ сумаас татагдсан цэргүүд бөөн бөөнөөрөө үхэж байна гэсэн сүржин мэдэгдлийг хийж, нэг хэсэгтээ сэтгэл амрав бололтой.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх