Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 12 сар 08
・ 10
Хоёр жилийн өмнө жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит төв талбай өөрийн нэршлээ алдаж Чингис хааны талбай гэгдэх болсон билээ. Энэхүү шийдвэрийг НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор гаргасан юм. Тэгвэл шүүхээс талбайн нэрийг өөрчилсөн нь хуульд нийцээгүй гэж үзсэн байна.
НИТХ дахь МАН-ын бүлэг НИТХ-ын тэргүүлэгчдийн “Талбайн нэр өөрчлөн нэрлэх тухай” 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 79 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцуулахаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан аж. Уг нэхэмжлэлийг хэлэлцэх шүүх хурал өчигдөр болж, анхан шатны шүүхээс НИТХ-ын тогтоолыг хуульд үл нийцсэн хэмээн үзэж, хүчингүйд тооцохоор шийдвэрлэжээ.
Хэрвээ НИТХ-аас Захиргааны хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргахгүйгээр, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрвөл төв талбай бидний нэрлэж заншсанаараа Д.Сүхбаатарын талбай гэх нэрээ эргүүлэн авах юм байна.
Эх сурвалж www.wikimon.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.