Улаан-Үдийн консулын зөвлөх Х.Лүндэнбазар гаалийн байцаагчийг дарамталжээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 12 сар 08 ・ 5
 

Гаалийн ажилчид үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж байна. Саяхан Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа дэд консул А.Баярсайхан Замын-Үүдээс Эрээн хот руу нэвтрэх үедээ өөрийн албаны автомашиндаа гар буу, 200 ширхэг сумны хамт тээвэрлэж яваад саатуулагдсан хэрэг гарсан.  Гадаад хэргийн яамнаас А. Баярсайханыг албаны автомашинаар буу сум тээвэрлэж, дипломат ёс зүй зөрчсөн хэмээн эргүүлэн татаж, ажлаас нь чөлөөлсөн болоод л Монголын  дипломат албаны нэр хүндийг унагасан эл үйлдлийг нам гүм дараад л өнгөрч байлаа. Тэгвэл дипломат алба гэсэн энэ өндөр нэр төрийг  ашиглан өөрийгөө дархан цаазлагдагдсан мэт дураараа дургигч нар дахиад л хи гааль дээр үймээн шуугиан хэрүүл уруул үүсгэж явна. Энэ сарын 2-ны өдөр Алтанбулаг хилийн боомт дээр Улаан-Үд дэх Монгол улсын консулын газрын ST003 дугаартай  цагаан микро автобус дүүрэн автобустай иржээ. Тухайн үед Алтанбулагийн гаалийн ахлах байцаагч Өнөрбаяр уг микро автобусанд үзлэг хийх гэтэл жолооч Сансар хэмээх залуу “Улаан-Үдийн консул Батсүхийн гэрийг ачиж явна. Та нар өөрсдөө шалгаарай” хэмээн хаалгаа онгойлгочихоод нам зогсчихсон аж.

Гэтэл Улаан-Үд дэх Монгол улсын консулын газрын зөвлөх Х.Лүндэнбазар гэгч эр гаалийн ажилчдыг элдвээр дарамталж, “Ажлаас чинь халуулна” хэмээн сүрдүүлж, улсын байцаагчийн тавьсан шаардлагыг үл биелүүлэн танхайрчээ. Монгол улсын хил халдашгүй дархан. Энэ хил гаалиар хэн дуртай хүн дур зоргоороо гарч орж болдоггүй гэдгийг эрхэм зөвлөх мартсан бололтой. Өөрт нь хууль ёсны дагуу шаардлага тавьсны төлөө Х.Лүндэнбазар зөвлөх  Алтанбулагийн гаалийн ахлах байцаагч Өнөрбаярыг ажлаас нь халуулахаар дарамталжээ.

Энэ үед Улаан-Үдийн Ерөнхий консул Батсүх машиндаа шал согтуу сууж байсан бөгөөд гаалийн байцаагч, зөвлөх хоёрыг маргалдах үед машинаасаа ч бууж ирээгүй гэнэ.  Дээрхи мэдээллийн талаар бид Сэлэнгэ аймгийн Алтанбулахг сумын гаалийн ажилтнуудаас тодруулсан бөгөөд тэд “Монголын дипломат албаныхан ямар ч онцгой  эрхтэй байж болно. Гэхдээ тэд Монгол улсын хил дээр гаалийн байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэх ёстой. Гэтэл  Улаан-Үд дэх Монгол улсын консулын газрын зөвлөх Х.Лүндэнбазар  болон консулын газрын ST003 дугаартай  цагаан микро автобусны жолооч Сансар нар тавьсан шаардлага биелүүлээгүй. Өөрсдөө ухаад үз. Өмнө нь яваад болоод байдаг. Та нар юу болчихсон юм” гэх мэтээр хэл ам хийж, ажил төрлөөс нь хална хэмээн манай байцаагчийг дарамталсан.  Улаан-Үд дэх Монгол улсын консулын газрын зөвлөх Лүндэнбазар гэгч энэ эр өмнө нь хоёр ч удаа Ланд маркийн жип автомашиныг ОХУ-аас оруулж ирж байсан. Мөн буу оруулж ирж байсан бүртгэл нь ч байгаа. Хэдийгээр Улаан-Үд дэх Монгол улсын консулын газрын зөвлөх Х.Лүндэнбазар буу машиныг хуулийн дагуу худалдаж авч оруулж ирж байсан ч гэсэн бид энэ хүний тааварлаж яваа ачаа барааг шалгах шаардлагатай.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • ШУЛАМ / 2016 06 сар 19/

    Ч. ӨнөрБАЯР гэдэг авгай өөрөө согтуу басан шүү дээ,ёстой араатан шиг авирлаж байсан тэр үеийн бичлэг танай дүүд байна лээ шүү.ЭНЭ АВГАЙ ОРОЛЦООГҮЙ ГЭМТ ХЭРЭГ МОНГОЛЫН ГААЛЬД БАЙНАУУ ЗӨГИЙ БАЛ ӨШИГЛӨЖ БАЙГААД МӨНГӨӨ ГОЛСОН ГЭЖ БАЙГАА ЗАЙЛУУЛАЖ ЧАДДАГГҮЙ ЮМ БАЙХДАА

    Хариулах
  • Зочин / 2015 12 сар 08/

    гадаад яам гэж арын хаалганы нусгай бацаануудаар дүүрсэн дээ

    Хариулах
  • Зочин / 2015 12 сар 08/

    гадаад яам гэж арын хаалганы нусгай бацаануудаар дүүрсэн дээ

    Хариулах
  • tulga / 2015 12 сар 08/

    ugaasaa t1 gar bn lee ter tegnee
    orsoor yrj chdhgui orsoor yrj bgn nohoi hutsaj bg yum shig neree

    Хариулах
  • Зочин / 2015 12 сар 08/

    Диплоиаг албанынхан ичмээр шнн

    Хариулах