Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 12 сар 08
Сонгууль дөхөж ирэх жилүүдэд чуулганы танхимд хэрхэн суух талаар өдрийн бодол шөнийн зүүд болж байгаа хүмүүс Их хурлаас гадна олон бий. Төрийн ордонд суух 76-д багтахын тулд хэдэн жил ч “хөдөлмөрлөж” хэдэн ч хүнд долигнож байгааг хэлэх аргагүй. Тэдгээр хүмүүсийн жагсаалтад өмнөх сонгуульд өвдөг шороодогсод, мөнгөөр бороо оруулагсад гэх мэт хүмүүс хэнэггүйхэн уртаас урт жагсаалт үүсгэнэ. Тэгвэл дээрхи хүмүүс иргэдийн саналыг худалдаж авахын тулд одооноос олон янзаар уриалан дуудаж, аргалж байгаа сурагтай. Ямар сайндаа л “өвөл өгсөн нүүрсийг минь зун сонгууль өгөхдөө санадаг л байгаа даа” хэмээн тэднийг шоглох вий дээ. Сонгууль бүрт л нэр дэвшигчид өрсөлдөж буй тойргийн иргэдэдээ аяга шаазан, календарь, нүүрс, нэгж, гурил, будаа мөнгө гээд өгөөгүй зүйл ховор. Хэдийгээр сонгогчдод ямар нэг бэлэг сэлт өгөх нь хориотой боловч манайхан өгч, авч сурсан улс. Тэгвэл сонгууль болоход хэдхэн сар үлдсэн энэ үед гишүүд өөрсдийн “сюрпризээ” задлаад эхэлчихжээ.
Нүүрсчин Г.Баярсайхан
С.Баярын засгийн газарт Эрдэс баялаг, эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Д.Зоригт Чингэлтэйд мөнгөөр бороо оруулж УИХ-ын гишүүн болж байсан. Өөрөөр хэлбэл Д.Зоригтод 20,000 мянган төгрөгөөр саналаа худалдаж, түүнийг чуулганы танхимд өөрсдийгөө төлөөлүүлэхээр суулгаж байсан түүх бий. Экс сайд Д.Зоригт сонгуулиар ажилласан хүмүүсдээ ч зангарагтай хандсан байдаг. Тэгвэл энэ мэт хэдэн сонгуулийн өмнөх үйл явдал одоо ч мөн байсаар л байна. Одоо бүр ил цагаандаа ч гарч байна даа. Өдгөө Г.Баярсайхан гэж нөхөр тус тойргоос хоёр ч удаа гараад байгаа. Чингэлтэйгээс хоёр ч удаа сонгогдсон эрхэм гишүүний хийсэн юм нүдэнд үзэгдэж гарт баригддаггүй л юм. Гэтэл саяхан Г.Баярсайхан иргэдэд нүүрс тарааж байна. Хөөрхий гэр хорооллын иргэдээ сонгууль болохоос өмнө харж үзэж байгаа нь энэ аж. Тэрбээр хэдхэн жилийн өмнө иргэдэд нүүрс тарааж болохгүй хэмээн Төрийн ордны индэр дээрээс хашгирч байсан. Тэгвэл өдгөө ам, үйлдэл нь зөрсөн үйлдэл хийж байна. Харин энэхүү нүүрсийн ямар мөнгөөрөө авч, яаж тарааж байгаа нь сонирхол татна.
Нэгжчин Л.Эрдэнэчимэг
Сонгууль дөхмөгц сэрдэг гишүүдийн адил Сонгинохайрханаас сонгогдсон Л.Эрдэнэчимэг гишүүн ч хөдлөж эхлэв. “Дахиад сонгогдмоор байна манайхаан та нартаа юу хийснээ хэлж яримаар байна” гэсэн эрхэм гишүүний уулзалтад сонгогчид нь ирэх нь ховорджээ. Уулзалтад ирэхээ больсон сонгогчидоо дуудахын тулд хатагтай Л.Эрдэнэчимэг нэгжээр далладаг болж. Хэрэгцээнд нь тулгуурлан хэн хэндээ ашигтай наймаа хийчихэж байгаа нь энэ гэнэ.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.