Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 12 сар 09
Л.ХЭРЛЭН
Сонгууль ойртох тусам төр, засгийн төвшинд баялагтай холбоотой асуудал гацаж, хүний амь сүйдэх болов. Тун саяхны жишээ гэвэл, Өмнөговь аймагт байгаль хамгаалагч амиа алдлаа. Тост, Тосон бумбын нурууны асуудлыг шийдэхгүй явсаар тийм юм болсон. Саяхнаас л “орсон борооны хойноос” гэгчээр ярьж эхлээд байна. Үүнээс гадна засгийн шийд хүлээсэн бас нэг асуудал бий. Тэр нь Гацууртын орд, Ноён уулыг хэрхэх вэ гэсэн хүлээлт. Тэнд хоёр дахь Тосон бумба болох нөхцөл хэдийнэ бүрдчихэж. Хэдхэн хоногийн өмнө алт ухаж байсан хоёр нинжа шороонд дарагдаж амиа алдсан бол Онцгойгийнхон очиж цогцсыг нь гаргасан. Эдийн засаг элгээрээ хэвтэж, иргэдийн амьдрал улам хүндэрсэн энэ үед Ноён уулыг бараадан алт ухаж, Налайхын нүүрсний амуудад амь дүйж яваа хүмүүсийг буруутгах аргагүй. Ажилтай нь дэнжигнэж байхад ажилгүй, орлогогүй нь өөр яах ч билээ. Тэглээ гээд хүний амиар өргөл өргөөд байж болох уу. Өнөөдөр амтай болгон Ноён уул түүх, дурсгалын өлгий гэж ярьж байгаа. Тэр үнэн. Хүннүгийн үеийн булш, бунхан бүхий бидний хайрлаж, хамгаалах ёстой газар. Тэгвэл Гацууртыг хэрхэн ашиглах, Ноён уулыг тусгай хамгаалалтад авах, эсэх нь тодорхойгүй байлгаж нинжа нараар алт ухуулсаар байгаагийн цаана юу байна вэ. Тухайлбал, нинжа нарыг зохион байгуулж турхираад байна гэсэн асуудал байдаг. Хэн, ямар зорилгоор гэдэгт янз бүрийн таамаг гардаг. Үнэндээ бол цагдаа, тагнуул гэхчилэн хүчний байгууллагад нэлээн дээхнэ ажиллаж байгаад гарсан хүмүүс хараа хяналтгүй яваа залуус, хөдөөнөөс хот бараадаж амьдралд хөлөө олохгүй яваа ах дүү садан муутай нэгнийг “Их мөнгө олж сайхан амьдрах боломжтой” хэмээн татаж авч, зохион байгуулж алт олборлодог, ямар нэгэн асуудал гарахад гэмт хэргийн бай болгоод түлхчихдэг явдал цөөнгүй гарч, хэвлэлээр бичигдэж байсан түүхтэй. Тэгэхээр энэ дундаас хэн, юу хожоод байна вэ. Бас нэг асуудал бол тэр хавийн байгаль орчин ихээр сүйдэж, Тосон Заамар “Тоосон” болж замарсантай адил бүрхэг ирээдүйн дүр зураг Сэлэнгэ аймгийн Мандал сумынхныг түгшээх болсон. Нутгийн иргэд өнөөдөр Гацууртын орд тойрсон асуудал нэг мөр болоосой хэмээн халаглаж сууна. Мөн Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад хурдан оруулж өгөхийг хүсч байгаа юм. Гэтэл тэр нь цаашаа ч үгүй, наашаа ч үгүй гацчихсан. Уг нь Засгийн газар оны эхээр
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.