Б.Мөнгөнтуяаг төрийн албан хаагч гэх зүйл заалтаар ялалсан нь шударга уу

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 12 сар 09 ・ 2

 

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийн гэх тодотголтой “Нүүрс'’ хөтөлбөрийн хэрэгт Б.Мөнгөнтуяа гэх залуухан нягтлан бүсгүй холбогдсон.

 

Түүнийг энэхүү хэрэгт холбогдуулан зургаан cap гаруй хугацаанд хорисон ч эцэст нь хорих болсон зүйл анги нь өөрчлөгдөж, өөр зүйл ангиар анхан шатны шүүхээс торгуулийн ял сонссон билээ. Тэрбээр шүүх хурлын үеэр прокурорууд болон шинжээч нарт хандаж хэлсэн үг нь үнэхээр түүнийг буруугүй гэдгийг нотлож чадсан гэдгийг хэлэх хүн олон байдаг. Тэгвэл Б.Мөнгөнтуяа шүүх хурлын дараа анх удаа хэвлэлд ярилцлага өгсөн юм. Түүний энэ үеэр хэлсэн онцлох 24 баримтыг хүргэж байна.

 

1. Нүүрс хөтөлбөр хэрэгжсэн хоёр жилийн хугацаанд “Багануур" компанитай байнга тооцоо нийлдэг байсан. Энэ хугацаанд тэдний зүгээс манай компани руу хандаж төлбөр тооцооны асуудал гарлаа гэж нэг ч хүн ярьж байгаагүй.

 

2.  “Нүүрс” хөтөлбөрийн гэрээ дуусч, хоёр талаасаа хэрэгжүүлсэн гэрээгээ дүгнэхэд гурав хоног дутуу байхад АТГ-ын залуус надад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гээд л ажлын байр гэр оронг нэгжиж, Эрүүгийн хуулийн ном уншуулчихаад л хорьсон.

 

3.  Зургаан cap найм хоног хорихдоо ердөө тавхан удаа л байцаалт авч байгаа юм. Байцаалт авахдаа бараг юм асуухгүй. Хавтаст хэрэгт хийгдсэн надаас авсан мөрдөн байцаалтад уншихаар юм юу ч байхгүй. Нэг ч удаа тоо асуугаагүй ойр зуурын анхан шатны мэдэгдэхүүний зүйлс л асуусан юм чинь.

 

4.  Шүүх хурал болтол юунд яллагдаад хоригдоод байгаагаа ч ойлгоогүй. Шүүх хурал дээр ямар хэрэгт холбогдоод байгаагаа ойлгож эхэлсэн гэхэд болно.

 

5.  Намайг зургаан cap хоригдож байх хугацаанд аав, ээж, нөхөр маань маш хүнд байдалтай байсан. Манай аав дээд боловсролтой сэхээтэн хүн байдаг юм. Охиноо хоригдож эхэлсэн цагаас хойш Монгол Улсын хууль хяналтын бүх байгууллагад өргөдөл гомдол гаргасан байдаг. Гэвч ямар нэмэр болоогүй.  

 

6.  Шинэчлэлийн Засгийн газар огцорсон шөнө буюу арваннэгдүгээр сарын 5-ны шөнө ажлын цаг дуусчихсан байхад намайг сулласан.

 

7.  Хоригдож байх хугацаанд ходоодны шарх сэдэрч, биеийн байдал муудсан. Олон удаа хүсэлт гаргаж байж эмнэлэгт хэвтсэн. Маш олон килограмм турж, хараа муудаж, арьсны өвчин туссан.

 

8.  Шоронд хоригдож байсан талаар одоо бодохоор нуруугаар хүйт оргиж, айдас төрдөг.

 

9.  Зургаан cap үйлийг минь үзэж хорьчихоод энэ хэрэгт чи хамаагүй юм байна гээд надад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан 265.2, 150.3 дугаар зүйл ангийг хэрэгсэхгүй болгочихсонТэгснээ шал өөр хоёр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгээд шалгаад эхэлсэн.

 

10.  Миний ханьд ханилсан хань нь үл мэдэгдэх хэрэгт шалгагдаж байгаа болохоор маш хэцүү байсан гэж ярьж байна лээ. Гэхдээ намайг буруу зүйл хийх хүн биш гэдгийг мэдэж байсан болохоор миний талд баттай зогсож чадаж байсан.

 

11.  Шүүх үнэн зөвөөр шийднэ гэдэгт бүрэн итгэж байсан. Хэн ч харсан мөнгө идээгүй нь тодорхой байсан. Тиймээс шүүх үнэн зөвөөр хэргийг шийдээд өгнө гэж найдсан.

 

12.  Мөрдөн байцаагч нарт байцаалт өгөхгүй гээд шинжээч нарын гаргасан тайланг хармаар байна гэж маш олон удаа хүсэлт тавьсан. Гэвч зөвшөөрөхгүй байсан. Долдугаар сарын 31-нд гаргасан шинжээчийн дүгнэлтийг аравдугаар сард арай гэж Цагдан хорих төвд үзсэн.

 

13.  Шинжээч нарын гаргасан дүгнэлтийг хараад гайхсан. Нягтлан бодогчийн ямар ч мэдэгдэхүүн байхгүй хүн шинжээчээр ажилласан нь тодорхой байсан. 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан, татвараас зайлсан гээд байгаа шинжээчийн дүгнэлтэд татварын газраас шалгалт хийлгэе, хөндлөнгийн газраар дахиж шалгуулъя гэхээр зөвшөөрөхгүй байсан.

 

14.   Шинжээчийн дүгнэлт байхад хангалттай гэж АТГ, Прокурор үзсэн. АТГ-аас шинжээч нараас асуулт асуусан. Шинжээч нар тэдний асуусан асуултад хариулсан байдаг. Түүнээс хөндлөнгийн аудитын шалгалт огт хийгээгүй байсан.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 12 сар 09/

    Ene emegtei jinhene medlegtei huulia ch meddeg zuv hun baina lee.Ter shuugch huuliin humuusiin derged ch hamaagui deer emegtei baisan.Huniig hudal gutgej bolhi buduuleg hargis uneniig oloogui baij hunii Erhend buduulegeer handag hunii erhiig zurchdug Huuli hyalaltiin baiguullagiin humuust shiitgel o

    Хариулах
  • Зочин / 2015 12 сар 09/

    гүтэгсэн бүх байцаагч нарыг дахин шалгах хэрэгтэй гансүх цагаатгах ёстой шүүх поркурор ичиг ичиг

    Хариулах