Б.Энхбаяр: УИХ мөнгө хүүлэгчдийн захиалгаар хууль баталсан

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 12 сар 10
Б.Энхбаяр: УИХ мөнгө хүүлэгчдийн захиалгаар хууль баталсан
Манай  УИХ аливаа  баярыг  далимдуулан хууль бөөнддөгийн гор өдгөө гарч эхлээд буйн нэг жишээ нь улсын баяр наадмын өмнө баталсан Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль юм. Тухайн үед сөрөг хүчнийхэн иргэдийн эрхийг боомилсон төдийгүй “Үндсэн хуулийн зөрчил үүсгэхээр хуулийг баталлаа шүү” хэмээн сануулж байсан нь ч эрх баригчид хүч түрэн баталсан. Гэтэл дээрх хуулийг “Үндсэн хууль зөрчжээ” гэсэн дүгнэлтийг Цэцээс гаргаад байна. Учир нь тухайн иргэн газраа барьцаанд тавьж зээл аваад хугацаанд нь мөнгөө төлж чадаагүй бол үл маргах журмаар банк газрыг нь хурааж авах агуулгатай хууль болсон. Харин энэ нь Үндсэн хуулийн зөрчил болжээ гэх гомдлыг иргэн Б.Энхбаяр Цэцэд гаргаж, ялснаар өдгөө Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн үйлчлэлийг түр түдгэлзүүлээд байгаа юм. Энэ талаар иргэн Б.ЭНХБАЯРТАЙ ярилцлаа. 

-Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулиар иргэд барьцаанд тавьсан газраа үл маргах журмаар хураалгахаар болсон. Энэ талаар та гомдол гаргаснаар хуулийг түр түдгэлзүүлсэн. Та Цэцэд хэзээ гомдол гаргаад, дүгнэлт нь хэдийд гарсан юм бэ?

-Энэ хуулийг өнгөрсөн долдугаар сард буюу наадмын өмнөх өдөр баталсан юм. Би үүнээс хоёр сарын дараа буюу өнгөрсөн есдүгээр сард Цэцэд гомдол гаргаснаар арваннэгдүгээр сарын сүүлээр дүгнэлт нь гарлаа. 

-Энэ хуулийн ямар заалт Үндсэн хуулиар иргэдэд олгосон эрхийг зөрчсөн учраас та гомдол гаргачихав? 

-Энэ хуулийн гол агуулгад газрын барьцааг, тэр дотроо хувийн өмчийн газрын барьцаа багтана. Барьцааг нотариатаар баталгаажуулж гэрээ байгуулаад мөнгөө төлж чадахгүй болсон үед шүүхээр орохгүйгээр буюу үл маргах журмаар шууд барьцаалуулагч тал болох банк санхүүгийн байгууллага давуу эрхтэйгээр тухайн газрыг нь хурааж авах, зарах эрх олгосон хууль юм. Өөрөөр хэлбэл, нэг талд давуу эрх олгосон хууль баталсан атлаа хууль тогтоогчид нэг талыг барьсан тайлбар хийсэн. Тухайлбал, манай улс газар өмчлүүлээд 13 жил болж байна. Гэтэл газар эдийн засгийн эргэлтэд сайн орж чадахгүй байна. Улаанбаатар хотод гэр хороолол их байгаа учраас орон сууцжуулах бодлого барья. Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль гэдэг нь энэ бодлогыг дэмжсэн хууль гэж тайлбарлаад батал сан. Гэтэл яг энэ логикоор нь аваад үзэхээр хууль тогтоог чид юу гэж хэлээд байна гэ хээр “Иргэд бол газраа барь цаалаад мөнгөө төлж ча дахгүй алдана. Ингэснээр мөнгөтэй банк санхүүгийн байгууллагууд тийм хэд хэдэн газрыг нь хуримтлуулж аваад том том орон сууц барина” гэж яриад байгаа биз. Энэ чинь үндсэндээ газар эзэмшигчдийг хөөж явуулах бодлого яваад байна шүү дээ. Гэсэн атлаа үүнийгээ орон сууцжуулах бод логотой холбож яриад байгаа юм. 

-Нэг талд давуу эрх олгосон нь Үндсэн хуулийн зөрчил болжээ дээ? 

-Үл маргах журам нь яагаад Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн бэ гэхээр Монгол Улсын иргэн Үндсэн хуульд зааснаар шударга шүүхээр шүүлгэх, шүүхэд гомдол гаргах эрхтэй. Энэ эрхийг нь ямар ч үндэслэл шалтгаан нэрлээд хязгаарлаж болохгүй Хүн ямар ч асуудлаар шүүхэд хандаж өөрийн эрхээ сэргээлгэх эрхтэй. Ялангуяа газрын барьцаатай холбоотой асуудлаар. Тэгээд ч газар бол гуравдагч этгээдийн сонирхлыг хамгийн их хөнддөг хөрөнгө. Бусад хөрөнгөтэй газрыг харьцуулж болохгүй. Учир нь газар бол мал, машин, орон сууц биш. Орон сууц машин гэх мэт нь цаг хугацаагаар ээнэгшээд эвдрэлд ороод сэлбэгддэг. Харин газар бол тогтвортой, ямар ч цаг үед үнэ цэнэ нь буурах тухай ойлголт байхгүй, харин ч өсдөг хөрөнгө. Гуравдагч этгээдийн сонирхлыг их хөнддөг гэдэг нь газар дээр орон сууц барьдаг түүнийг бусдад түрээсэлж, дамжуулж зардаг. Дам дамаа түрээсийн харилцаанд их ордог. Тийм учраас л гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөж байгаа обьектыг шүүхээр оруулахгүйгээр буюу шүүхийн маргаанаас гадуур шийдэх нь учир дутагдалтай байдаг. Цаг хугацааны явцад ямар ч шинэ нөхцөл байдал үүсч болдог. Жишээлбэл нэг газрыг гэр бүлийн гурван гишүүн хамтран өмчилдөг байтал магадгүй хоёр нь нэгэндээ мэдэгдэхгүйгээр барь цаалчихсан байвал яах вэ. Дараа нь өнөөх гуравдагч этгээдийн чинь эрх ашиг хөндөгдөж таарна биз дээ. Ийм нөхцөл байдал хэзээ ч гарч ирж болно. Монголчуудын дунд орон сууцны маргаан маш их гардаг. Гадаадад байгаа нэг гишүүнийхээ зөв- шөөрөлгүйгээр байрыг нь барьцаалчихсан, эсвэл бүр зарчихсан тохиолдол шүүхээр зөндөө явдаг. Орон сууцыг бол буцааж болно. Гэтэл газар дээр ийм асуудал гарвал яах вэ. Нэгэнт банк санхүүгийн байгууллага нь өөр хүнд зараад тэр нь магадгүй маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд обьект барьчихсан байтал хуучин өмчлөгчийн эрх зөрчигдсөн нөхцөл үүсвэл буцаад авъя гэвэл яах вэ. Маш их хөрөнгө оруулалт хийгээд эргэлтэд оруулсан газрыг яаж буцааж өгөх вэ гэх мэт маш олон асуудал бий. 

-Таны саяын хэлсэнчлэн нээрэн газрыг нь эргэлтэд оруулаад буцаах аргагүй болчихсон байвал хэрхэхийг Үл хөдлөх хөрөнгийн барьцаа ны тухай хуульд ямар байдлаар зохицуулсан юм бэ? 

-Энэ бол иргэний хуулиар зохицуулагддаг. Дээрх жишээ- нүү дийг дурдсаны учир нь газартай холбоотой асуудлыг яаран сандран шийдвэрлэхэд түвэгтэй байдаг. Өөрөөр хэл- бэл, амьдрал баялаг учраас ямар ч шинэ нөхцөл байдал үүсч болно. Бидний мэдэх болон мэдэхгүй олон асуудал бий. Гэтэл тэр бүхнийг хял- барч лаад, тийм нөхцөл бай- дал гарч болохыг үгүйсгээд хууль баталчихаж байна шүү дээ. Хэрэв шүүх дээр маргаан болоод явбал иргэд нөхцөл байдлаа мэдэж байна биз дээ. Гэтэл одоо энэ хуулиар шүүхээр оруулахгүйгээр яг ломбард шиг нэг тал нь мөнгөө төлөөгүй бол лом- бардын эзэмшилд ороод газ- рыг нь зарчихсан байх нь байна. Өөрөөр хэлбэл, газрын ломбард үүсгэсэн байхгүй юу 

-Юуны өмнө иргэдэд Үндсэн хуулиар олгосон газар өмчлөх эрхийг нэг талаас зөрчжээ. Нөгөө талаас УИХ таны анхны тайл- барласанчлан “Газрыг эр гэл тэд оруулъя” гэдэг үнд сэн агуулгаар энэ хуулийг баталсан нь ерөөсөө хууль тогтоогчид хүчээр эрх зүйн орчныг нь бүрдүүлээд өгчих сөн юм биш үү. Дахин төлөвлөлт гээд газрыг нь авах гэхээр өгөхгүй байгаа юм чинь хуйвалдааны буюу хүч хэрэглэх аргаар газрыг нь авъя гээд шийдчихсэн юм шиг харагдаад байна даа? 

Энд хэд хэдэн нөхцөл байдлыг судалж үзэх хэрэг тэй. Нэгдүгээрт, газрын барь цааг үл маргах журмаар ший- дэхгүйгээс газар эдийн засгийн эргэлтэд орохгүй байгаа юм уу. Хоёр дахь асуудал нь шүүхийн процесст үнэхээр газартай холбогдсон маргаан гарч цаг хугацаа их орохоос гадна банк санхүүгийн байгууллагыг эрсдэлд оруулсан бодитой шалтгаан байна уу гэдгийг авч үзэх хэрэгтэй.
 
Үргэлжлэлийг эндээс уншина уу 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх