Бодит байдлаа мэдэр, З.Баянсэлэнгэ сайд аа

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 12 сар 22 ・ 4

Арилжааны банкууд ипотекийн зээлээ зогсоогоод, 14 хонож байна. Үүнтэй зэрэгцээд зээлэнд хамрагдахаар материалаа бүрдүүлж өгөөд байсан 2500 орчим өрхийн найман хувийн асуудал нам гацсан гэх. Улмаар зээлэнд орохоор хүлээж  байсан  өрхүүд төр шийдэлд хүрнэ гэсэн итгэлээр мөн л хүлээлтийн байдалд шилжив. Дагаад барилгын салбар ч худалдан авагчдаа хүлээн зогсонги байдалд ороод буй. 

Үндсэн хуулийн цэц  Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай  хууль, Иргэний хуулиудад тусгагдсан үл хөдлөх хөрөнгийн барьцааны асуудал нь  Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Барьцаат зээлүүдийг бүгдийг нь зогсооход хүрсэн  уг шийдвэр гарсантай холбогдуулан АН, “Шударга ёс” эвсэл нэгдэн, асуудалд гарц олно гэдгээ албан ёсоор мэдэгдэв. 

Хуульзүйн байнгын хороон дээр байгуулагдсан уг ажлын хэсэг  оны сүүлээр юм уу, ирэх оны нэгдүгээр сарын эхээр ипотекийн зээлийг нээнэ гэдгээ уламжилсан нь бий. Гэсэн хэдий ч ажлын хэсгийнхэн ямар замаар хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж буй нь өнөө хэр тодорхойгүй байна. Эх срувалжийн мэдээлж буйгаар Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай  хууль, Иргэний хуулиудад өөрчлөлт оруулах замаар асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа гэх.  

Гэтэл сүүлийн өдрүүдэд Н.Энхбаярыг Шадар сайдаар томилох эсэх асуудлаар АН, Шударга ёс эвслийн бүлэг хоёр тохиролцоонд хүрч чадахгүй нам гацаж, дагаад ипотек мөн сарниж эхэлснийг онцлох хэрэгтэй. 

Ингэж ипотекийн зээлийн асуудал тэр чигтээ зогсчихоод байхад салбарын сайд нь 10 хувийн урьдчилгааг шийдсэн гэх утга бүхий мэдээлэл хийх нь тэр. Тэрээр өмнө нь энэ асуудлаар  "Хөнгөн хуумгай шийдвэр болсон. Ямар ч байсан би сайд хугацаандаа асуудлыг шийднэ" гэх тодруулга өгч байв. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкинд 200 тэрбумаар сонгуулийн өмнө 10 хувийн асуудлыг шийдэж, нэмэх оноо цуглуулахаар зэхэж байгаагаа ч сайд нь нуугаагүй хэрэг. Үнэндээ 200 тэрбум арилжааны банкуудад долоо хоногийн дотор шуураад дуусах мөнгө гэдгийг ч эдийн засагчид тайлбарласан. 

Харин З.Баянсэлэнгэ сайд Голомт банктай санамж бичиг үзэглэж, энэ төрлийн зээлд хамтрах боломжтой гэж үзснээ мэдэгдэв. Ямар банк нь хамаа алга. Хамгийн гол нь иргэдэд тэгш боломж олгох учиртай. Гэхдээ  одоо 10 хувийн асуудлыг ярих цаг нь мөн үү гэдэг асуудлын гол учир нь байгаа юм. 

10 байтугай 30 хувийн урьдчилгаа төлбөр бүхий найман хувийн хүүтэй зээл нь зогсчихоод байхад  санамж бичигт гарын үсэг зураад юу өөрчлөгдөх юм. Энэ нь барилгачин залуу А.Отгонбаярт "Тэргүүний барилгачин" шагнал өгөхөөр шийдсэнтэй яг адилхан ухвар үйлдэл байлаа.   

Хэзээ хэрэгжих нь тодорхойгүй шийдвэрээр олон нийтийн сэтгэл санаанд нөлөөлөх ямар хэрэг байна? Өмнөх сайдынхаа шоуг давтаж эхлэхийн цондон энэ. Сайд болоод 100 хоносон ойдоо зориулж, хийсэн юмтай харагдах энэ шоунаас үүдэн олон нийт төөрөгдөж хоцров

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: