УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын талаар дахин маш ноцтой баримтуудыг дэлгэлээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 12 сар 23 ・ 15

 

"Мунзуй” хэмээх нэрээрээ олны танил болсон иргэн Г.Нямдорж УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг зүгээр ч нэг орхихгүй бололтой. Тэрбээр Н.Номтойбаярын хувийн амьдрал хийгээд улс төр дэх ажил хэргийнх нь талаар УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын гишүүд, УИХ-ын дарга З.Энхболдын нэр дээр хаягласан өргөдлийг хүргүүлэхээр зэхжээ. Уг өргөдөлд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг авлига, хүчин, танхай зэрэг бусад олон төрлийн гэмт хэргийг үйлдсээр байхад хууль хяналтын байгууллагууд түүний хамгаалалтын алба шиг аашилж, түүнтэй сөргөлдсөн хүн бүрийг буруутган яллаж, өөнтөглөдөг боллоо хэмээн өгүүлсэн аж.

Ингээд түүнийг өргөдөлдөө дурдсан ноцтой баримтуудыг хүргэж байна.

 

1. 2013 оны есдүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сүхбаатар  дүүргийн "Le Triskell” бааранд архи ууж согтсон УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр над руу хутга барин дайрч, миний найз Д.Баттулгыг хоёр удаа хутгалсан . Толгой дээр нь архины шил хагалсан энэхүү танхайн үйлдэлдээ миний биеийг буруутган гүтгэсэн. Танхайн хэргийг олон нийтэд мэдээлсэн  Сүхбаатар дүүргийн 1-р чиглэлийн ахлах мөрдөн байцаагч  Х.Мандахын цолыг бууруулахад нөлөөсөн байдаг юм. Миний найз Д.Баттулга цагдаа, прокурорт олон удаа гомдол гаргасан боловч "Хутгалсан хэмжээ хүрээгүй”  гэсэн хачин тайлбар хийн хүлээн аваагүй. Иргэн Нямдорж миний бие болон гэр бүлийн гишүүдийг маань бүх хэвлэл мэдээллээр захиалгатайгаар гутаан доромжилсон нийтлэл, нэвтрүүлэг, мэдээ цацсанд гомдолтой явдаг. Миний биеийг огт танихгүй гэж хэвлэлийн бага хурал хийлгэж байснаа төд удалгүй найз явсан гэдэг юм. УИХ-ын гишүүн худал хэлж болдог юм уу. Хууль хяналтынхан энэ хэргийн үнэн мөнийг тогтоохын оронд тоглоомын газарт ороод гарсан намайг шоронд суулган хэргийг хэрэгсэхгүй болгосон билээ.

 

2. 2012 онд "МАК” групп болон Н.Номтойбаярын талаар мэдээлэл хийсэн Б.Батзориг Франц улсад орогнож байгаа билээ. Эхнэр, гурван хүүхдийн хамт ОХУ-ын хилийг явганаар даван таван иргэн маань Н.Номтойбаяраас зугтаж явна. Түүний хийсэн мэдээллийг яагаад шалгасангүй вэ. Эх орноо санан бэтгэрэх таван иргэнээ хамгаалах, авчрах талаар Монгол Улсын Засгийн ямар нэг алхам хийж болохгүй юу. Б.Батзориг хэмээх залуугийн мэдээлэлд дурьдсан албан тушаалнууд бүгд амьд мэнд, албан тушаалаа хашаад явж байна. Би ч бас зарим хэргийнх гэрч, хохирогч шүү дээ. 

 

3. "Golden dragon” рестронийн эзэн С.Батзориг гэдэг залуугаас сая ам.долларын үнэтэй хаусыг нь авчихаад, мөнгөө өгөхөөс унжин зодсон байдаг. Энэ залуу Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргаад өөрөө буруудах дөхсөн. Цагдаагийнхан зодуулсан хохирогчийг УИХ-ын гишүүний нэр төрд халдахыг завдсан хэргээр айлган сүрдүүлж өргөдлийг нь буцаан татуулсан байдаг юм.

 

4. 2010 онд дуучин Дэлгэрмөрөнтэй бааранд муудалцаад, бие хамгаалагч нараараа хүчээр машиндаа суулган, Богд уулын аманд авчирч, модонд нүцгэн хүлж зодож, шөнөжин тамлаж, дэргэд нь архи ууцгааж доромжилсон.

 

5. УИХ-ын гишүүн Х.Баттулгын хүү Жавхлантай муудалцан машинаасаа том хутга гаргаж ирэн ална хэмээн сүрдүүлж цавчиж дайрсан. Эрхэм гишүүн ааваас нь асуусан ч болно доо.

 

6. 2011 онд "Эрэл”-ийн Эрдэнэбатын том хүүг Сүхбаатар дүүрэгт байрлах "Viranda” бааранд найз нарынх нь хамт зодоод толгой дээр нь шээсэн. Дарамталж гомдлыг нь цагдаад өгүүлээгүй.

 

7. 2011онд Үндэсний хөрөнгө оруулалтын банкны захирал асан Батмөнхтэй Чингэлтэй дүүрэгт  байрлах "Faсe” бааранд муудалцаад, машиндаа суулган Амгалангийн гудамжинд аваачиж зодсон. Мөн "Сүнжин Гранд” зочид буудалд оруулж зодсон.

 

8. 2012 онд "RIVER SOUNDS” бааранд согтуурч, Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын зөвлөх, Ардын уран зохиолч Тангадын Галсангийн хүүг зодож танхайран, гэр рүү нь утасдаж ална гэж заналхийлсэн. Ардын уран зохиолч Т.Галсан гуай ч гэрч шүү дээ.

 

9. 2011онд Сүхбаатар дүүрэгт байрлах "BRIX” бааранд согтуугаар танхайрч, Хан-Уул дүүргийн иргэн С.Ганбаатарыг шалтгаангүй зодон, нүүрэн тус газар нь өшиглөж, гурван  шүдийг нь унагасан. Тухайн өдрийн ТВ-9-ийн шөнийн хөтөлбөрөөр гарсан. (МАН намын залуучууд намайг зодсон гээд буруу хараад, ярилцлага өгсөн бичлэг нь бий)

 

10. 2011 онд Бүжин гэдэг эмэгтэйг гэртээ аваачин зодоод хүчиндсэн. Нүд нь хавдсан, хөмсөг нь сэтэрсэн. 500 ам.доллар өгүүлж хэргийг дарсан байдаг. Энэ эмэгтэй одоо хүртэл гомдолтой явдаг бөгөөд олны хараанд өртөхөөс айн гэмт хэргийн хохирогч болон үлдсэн билээ.

 

11. 2011 онд  Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байрлах ангийн отгийнхоо үйлчлэгч Энхтуяаг архиар шахаж согтоон хүчиндсэн. Энэ хэргийн талаар дөрвөн гэрч бий. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "Мөнгийг нь төлөөд үйлчилгээ авсан” хэмээн дараа нь маш боловсон тайлбарладаг. УИХ-ын гишүүд ийм үйлчилгээ авах эрхтэй байдаг юм уу.

 

12. 2010 онд Тэрэлжид байрлах Мэлхий хад орчимд МАК-ийн эзэмшлийн газрын төлбөр төлөөгүй хугацаа хэтэрч хураагдсан байсныг залруулсан. Нийслэлийн газрын албаны хүнд 150 мянган ам.доллар өгсөн. Тухайн үед энэ  асуудлыг хэн хариуцаж, сунгаж  байв. Данс руу нь хэдэн төгрөг орж, юу авав гээд шалгахад гараад ирнэ дээ.

 

13. 2010 онд Нарийн сухайтын Төмөр зам барих ажилтай холбоотой тогтоол гаргуулахаар ТЗХЭГ-ын даргад 50 мянган ам.доллар, "Chivas-21” вискийн авлига ажлын байранд нь өгсөн.

 

14. 2011 онд ЭБЭХЯ-ны Сайд Зоригтод нөлөөлөх замаар "МАК”-д ашигтай Эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх тогтоол гаргуулаад, 600 сая төгрөг өгсөн. 

 

15. 2009 онд Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг дарга Сумъяад тусгай хэрэгцээний газар чөлөөлүүлэхээр "МАК” группийн дэд Ерөнхийлөгч Цогтоор дамжуулан 50 сая төгрөг бэлнээр  өгч асуудлаа шийдүүлсэн. Сумъяа авсан мөнгөөрөө тэр даруй байр, машин авсныг "МАК” группын  удирдлага шүүмжилж байсан билээ.

 

16. 2010 онд Дорнод аймгийн Адуунчулууны орд газартай холбоотой 2010 оны 4 сарын 5-ны 92 тоот тогтоол гаргуулахаар давж заалдах шатны Шүүх хурлын бүрэлдэхүүнд (Захиргааны хэргийн тэнхимийн тэргүүн шүүгч О.Зандраа, шүүгч Д. Батсайхан, Ц.Сумъяа, Д.Бат-Эрдэнэ, Д.Пунцаг) нар багтаж байсан. Шүүх хурал болохоос өмнө 100 мянган ам.доллар хувааж өгсөн.

 

17. Монголын харилцаа холбооны  газрын дарга Содоод ТВ байгуулах талаар 20, 20 саяар хоёр удаа нийт 40 сая төгрөг өгсөн . Мөн 2011 онд Эрүүгийн цагдаагийн газарт 12 сая төгрөг өгсөн гэж мэдүүлсэн. Хандив уу, авлига уу гэдэг нь тодорхойгүй.

 

18. Автомашины гаалийн бичиг дээр үйлвэрлэсэн оныг сольж, үнийг бууруулж бичих замаар татварыг дутуу төлдөг. Бенц G350 300000 илүү ам.долларыг үнэтэй 2010 оны машины оныг 2009 болгож, үнийг 60000 ам.доллар болгосон.  Цэлмүүны PORSHE-ны үнэ нь 700.000 гаруй ам.доллар байтал Гаалийн бичигт 130.000 ам.доллар гэх мэт

 

19. Алтны уурхайтай байхдаа алтаа нууцаар Сингапур луу гаргаж зардаг  талаар "МАК” группийн Тамгын газрын дарга Батбаатар нь ажлаас халагдахдаа дэлгэнэ хэмээн сүрдүүлж, 5 өрөө байр, 9911-тэй дугаар, "Соната-6” машин зэргийг авч халагджээ. Энэ нөхөр сүрдүүлж авсан байрандаа, 9911... дугаартай утсаа барьсаар байгаа билээ.

 

20. 2011 онд Минжийн дархан цаазат газар хавар ичээнээсээ гарсан эм баавгайг хоёр бамбаруушийн хамт буудаж алсан. Зурагтаар Н.Номтойбаяр "Би анчин хүн л дээ. Энэ баавгай надтай зургаа даруулсан” гэсэн хачин зүйл ярьдаг. Тэр баавгайг бамбарууштай нь алж байхад хараад зогсож байсан гэрч бол миний бие.

 

21. 2005-2011 оны хооронд  компанийнхаа нисдэг тэргээр Минжийн дархан цаазат газраас буга, хандгай, баавгай, гахай гэх мэт хориотой амьтдыг алж, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байрлах ангийнхаа отгийг чимэглэсэн. (Зураг нь байгаа). Өлссөндөө, шунасандаа бус зугаацах гэж ан амьтан хяддаг этгээд юм.

 

22. 2010-2011 оны хооронд  ТТ маркийн гар буу хоёр ширхэг бий. (МАК-д ДХМХэлтсийн даргаар ажиллаж байсан Б-с тигр буугаар сольж авсан). Байлдааны АКА-47 Найз Б-гээсээ 1300$-оор авсан. Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст хураалгасан. Одоо авсан байлгүй. Эрхэм гишүүнийг хүн амьтан буугаар сүрдүүлсэн, зэвсэглэлийн талаар гэж зөндөө сонссон байх.

 

Нэгэн зүйл: Төрийн албаны зөвлөлөөс хуурамч дипломтой албан хаагч нарыг ажлаас нь халдаг юм билээ. Харин УИХ-ын ёсзүйн байнгын хороо ямар арга хэмжээ авдаг бол. Эрхэм гишүүн Н.Номтойбаяр 1986-1995 оны хооронд дунд сургуулиа дүүргэсэн гэж намтартаа бичсэн байдаг. Энэ бол үнэн. Тэрээр нэгдүгээр сургуулиас 45 дугаар дунд сургуульд ороод, том хүний ажил хийсэн учир хөөгдсөн юм. 17 настай хүүхэд АНУ-д аяга таваг угааж явсан түүхтэй. Дунд сургуулиа төгсөөгүй хүн дээд сургуулийн дипломтой байж болох уу. Яг үнэндээ бол дээд сургууль төгсөөгүй хүн шүү дээ.

 

Нэгэн зүйл: АНУ-ын Чикаго хотын бааранд бусадтай зодолдон, бусдыг хутгалсан хэргээр шоронд орсон. Шүүхээс гэм буруутай нь тогтоогдон ял авсан учир АНУ-д орох эрхээ хасуулсан байдаг. Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс шүүгээд үзэхэд Н.Номтбаяр, Номтойбаяр гэсэн хоёр паспорт гарч ирнэ.

 

Нэгэн зүйл: Ерөнхий сайд С.Баяр "МАК” группийг Европын сэргээн босголтын банкнаас 400 сая ам. долларын зээл авахад Засгийн газрын баталгаа гаргаж өгч байлаа. Яг үнэндээ  "Буян” Жаргалсайханд Жасрайн Засгийн газар баталгаа гаргаж өгч байсан шиг. Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Ерөнхий сайд байхдаа "Тогтвортой байдлын гэрээ”-г "Чинхуа МАК” хийж өгч байлаа. Ерөнхийлөгч асан Н.Багабанди гэр бүлийн найзууд байх жишээтэй. Б.Нямтайширын охин Цэлмүүний хурим дээр хуучин, шинэ хоёр Ерөнхийлөгч зэрэгцэж суугаад бялуу идэж байгаа зураг байдаг юм.

 

Нэгэн зүйл: Монгол Улсын 34 орд газар МАК буюу Н.Номтойбаярын мэдэлд байдаг. Түүхийн дурсгалт Хар зүрхний нуур, тусгай хамгаалалтад байдаг Шишхэдийн уул тайгыг хүртэл эзэмшилдээ авч байна. Нисдэг тэргээр барилгын материал зөөж, генерал цолтой хүн бариулж байх юм. Үнэндээ Монгол Улсын  баялаг эрхэм гишүүний зугаа цэнгэл, авлига, хууль бус үйлдлийг нуун дарагдуулахад урсаж байна. "Мөнгөтэй хүнд хууль үйлчилдэггүй” гэсэн тод жишээ бол Н.Номтойбаяр. Хууль тогтоодог байгууллагын эрхэм гишүүд үүнд хариулах биз. Миний бие дээрх хэргүүдийг хууль хүчний байгууллагаар шалгуулах хүсэлтэй байна. Мөн Н.Номтойбаярт ёсзүйн хариуцлага хүлээлгэж өгнө үү.

 

 

Өргөдөл гаргасан Ганбаатар овогтой Нямдорж. Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 170 а байрны 12 тоот

 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

15 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 01 сар 05/

    хүүгээ төрийн ордноос гаргаач таньд монгол эхийн хатан ухаан байгаа гэдэгт итгэж байна

    Хариулах
  • Зочин / 2016 01 сар 05/

    иргэн номтойбаяр нэр чинь чамд гоёдсон байна өөрөө монгол төрийг хүндлээд төрийн ордноос гарчихаач төрд ийм хүнийг гаргаж байдаг МАН-Д үнэндээ итгэл алдарч байна харах царайнаасаа хүчирхийлэгч байж мэдэхээр хүн шүү чи эх эмэгтэйчүүдийнхээ өмнөөс ээжид чинь хэлэх үг байна буруу явдалтай бусармаг хүүг

    Хариулах
  • Зочин / 2015 12 сар 26/

    davartsan golog

    Хариулах
  • Зочин / 2015 12 сар 24/

    Ноён сөрвөл толгойгүй гэдэг дуугүй бсан л мань мэтэд дээр бхөө.

    Хариулах
  • Зочин / 2015 12 сар 24/

    Мөнгөтэй хүн шдээ.шоронд орохгүй бхаа.монголын хууль Номтойбаярын талд ажиллах бх лда.

    Хариулах
  • mmm / 2015 12 сар 24/

    ter Batzorig gd bga hamgaalagch ahiin ger buliig bugdiig ni tanina. ehner huuhduudee daguulaad l zugtaaj nuugdaj yvaadaa.2-3 udaa hutagluultsan hul gar ni gemttsen gertee irj bsniig ni medej bna.

    Хариулах
  • Зочин / 2015 12 сар 23/

    Даанч тааралдахгүй юм. Хэрэв хоёуулахнаа тааралдвалч чамайг яаж БАЯРМАА болгохоо мэднэ л дээ.

    Хариулах
  • Зочин / 2015 12 сар 23/

    Энэ муу хөгжмийн хулгайчийн хийсэн сайн үйлс гэж юу байсийн. Баян айлын бандгар хүү царайлсан. Муу мөртлөө унгастай гэж. Юу ч чадахгүй байж бас нэг муу махны хэрэгтэн л юм байна шүү дээ. Ийм хөгийн лаларыг шонд дүүжилж шоронд хатаагаач

    Хариулах
  • Зочин / 2015 12 сар 23/

    Өө ёстой даам гарцан хулгайч уу. Юун УИХ-ын гишүүн. УИХ-ын гишүүн гэсэн сэтэрийг нь мулт татаад Зүүн- Хараагийн чанга дэглэмтэй хориход хий муу новшийг.

    Хариулах
  • Зочин / 2015 12 сар 23/

    Шүүх цагдаагийнхан энэ мэт баримтыг уншиж мэдэж байгаа бол Номтойбаярыг барьж хорих хэрэгтэй шүү дээ. Сул чөлөөтэй яваад өчнөөн гэмт хэрэг хийхийг нь хараад суух гээгүй юм бол

    Хариулах
  • Зочин / 2015 12 сар 23/

    Хөгийн хулгайч уу харин нэг. Бүр уншихаас дургүй хүрчихлээ. Ийм хөгийн пиздаг УИХ-ны гишүүнээс зайлуулаач. Яаж ч бодсон гэмт хэрэгтэн байна шүү дээ. УИХ-ын танхимд биш Ганц худагт эсвэл Авдрантын чанга дэглэмтэй хориход байвал таараш новш байна.

    Хариулах
  • Зочин / 2015 12 сар 23/

    ааяа, томхон БААС ч байх гоё юмаа тэ

    Хариулах
  • ЗОЧИН / 2015 12 сар 23/

    Ёстой гайхалтай НОВШ юм даа.. Ийм хогийн шаарнууд МУ-ын төрийн эрх барилцана гэхээр МУ доройтохоос яах вэ дээ аргагүй юм даа... МАН-ынхан бараг л ийм дээ... Тэр ЕНБ-ийн дарга гээд байгаа хэдэн үг үсэг холбодог гэх САГСАЛЗСАН, ХӨӨРҮҮ ГАЙХАЛ байна... Энэ намуудад итгэхэд бэрх болжээ... ШРУ-ны хөтлөгч

    Хариулах
  • шаабар / 2015 12 сар 23/

    Ямар ч баримт гаргалаа гэсэн энэ төрийн үед арга хэмжээ авагдахгүй дээ. Гэхдээ яахав хэрэг хуучирдаггүй гэдэг. хЭЗЭЭ НЭГ ЦАГТ арга хэмжээ авагдаж магадгүй. Тэр цагт хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх биз дээ.

    Хариулах
  • Зочин / 2015 12 сар 23/

    yaaaaay

    Хариулах