Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 12 сар 24
・ 1
УИХ-ын гишүүн Г.Уянга Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалын тушаалаар тус банкны ажилтнуудад буцалтгүй тусламж, орон сууцны дэмжлэг болгон өгсөн 3.7 тэрбум төгрөгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүссэн.
Харин төв банкны зүгээс ямар ч хариу өгөхгүй байгаа учраас тэрбээр АТГ-т хандаж, Н.Золжаргалыг шалгуулахаар болжээ. Өнгөрөгч гуравдугаар сард Г.Уянга гишүүнд мэдээлэл өгсөн гэдэг үндэслэлээр ажлаасаа халагдсан Монголбанкны ажилтан н.Чулуунбаатар гэх залууг огт танихгүй бөгөөд холбогдох баримтыг түүнээс аваагүй болохоо тэрбээр өнөөдөр албан ёсоор мэдэгдсэн. н.Чулуунбаатар гэх залуу нь ээжтэйгээ хамт амьдардаг, байрны зээлтэй энгийн ажилтан нэгэн байсан бөгөөд Г.Уянгад мэдээлэл өгсөн нэрээр шалгагдаж явсаар өмнөх долоо хоногт түүнд хандсан байна.
УИХ-ын гишүүн Г.Уянга “Жирийн ажилтан залуусыг том албан тушаалтнууд, төрийн байгууллагууд ингэж хохироож болохгүй. Надад өөрийн гараар хүсэлт ирүүлсэн. Энэ залуу одоо ажилгүй, автобус унааны мөнгөгүй, байрны зээлээ төлж чадахгүй байна. Тэр ямар ч буруугүй. Тиймээс би Н.Золжаргалыг өөрийг нь АТГ-т шалгуулах хүсэлт гаргана.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.