Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 01 сар 05
・ 1
Парламентын ээлжит сонгууль ердөө л зургаахан сарын дараа болох нь тодорхой болов. Учир нь хууль нь батлагдав. . Олон чухал хууль, журам хэлэлцэх ёстой байсан ч тэд ажлаа хийгээгүй. Шалтгаан нь ердөө л сонгуулийн хууль байлаа.
Тэр дундаа МАН-ынхан сонгуулийн санал тоолох хар машиныг ад үзэж, ядаж хяналтын тооллогыг ч болов гараар хийх ёстой гэж зүтгэсэн. Олон ч ажлыг гацаасан, шантааж хийсэн. 2015 оны сүүлийн өдрүүдэд чуулган хуралдаж, гишүүд ч идэвхтэй оролцож, сонгуулийн хуулиа баталж санаа амрав. Чоно борооноор гэдгийн нэг жишээ болсон гэхэд болно. Хууль батлагдсаны дараа мэдээлэл хийсэн нам, эвслийн төлөөллүүд “Сонгуулийн хууль нь УИХ-д суудалтай нам, эвслийн бүлгийн зөвшилцлөөр батлагдсан.
Түүний оронд жижиг намуудад халтай, томчууд буюу УИХ-д суудалтай намуудад ээлтэй сонгуулийн хууль батлагдлаа гэж дүгнэж болохоор байна. Тэгэхээр намууд жагсаалтад багтах 28 хүнийхээ нэрийг жагсаагаад явчихна гэсэн үг. Харин сонгуулийн үеэр санал хураах хуудастай хамт намуудын жагсаалтаар орж ирэх нөхдүүдийн нэрийг хэвлэж, сонгогчдод өгөх юм билээ. Өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргаад л өнгөрч байсан. . Харин одоо бол энэ намыг дугуйлбал ийм ийм хүмүүс УИХ-д орж ирэх нь гэж хараад, сонголтоо хийж болох нь. Сонгуулийн төсөв л бага сага нэмэгдэхийг эс тооцвол сайн хэрэг. Нэг талаараа багахан дэвшил гэж хэлж болох юм. Гэхдээ ард түмэн жагсаалтаар УИХ-д сонгогдож байгааг илт буруутгаж байсан.
Тиймээс холимог системийг өөрчлөх ёстой гэсэн байр суурьтай хүн олон байсан байх. Даанч УИХ-д суудалтай намууд үүнийг хүссэнгүй. Жагсаалт гэдэг дахиж сонгогдох . Өнгөрсөн сонгуулиар намын голлох гишүүд, нэр хүндтэй хүмүүс жагсаалтад багтсан гэж дүгнэж болно. Гэхдээ л дахиж сонгогдохгүй байх магадлалтай хууччуул ч их багтсан. Тэгвэл энэ удаагийн сонгуулиар . Гэхдээ холимог системийг өмөөрөх ганц л гаргалгаа байгаа нь төрийн залгамж чанарыг үргэлжлүүлэх асуудал. Өөрөөр хэлбэл, туршлагатай, хашир суусан, төрийн мөнгө төгрөгийг шамшигдуулаад байхааргүй улстөрчдийг парламентад оруулж ирэх боломжийг энэ тогтолцоо олгож байгаа юм.
Харин намууд яг энэ зарчмаар нь ашиглах уу, үгүй юу гэдэг л байна. Уг нь Ерөнхий сайд асан Д.Содном, Д.Бямбасүрэн гээд хэзээ ч том хаустай болъё, хөрөнгө мөнгө хураая, гадаадад байшин худалдаж авъя гэж бодохгүй, эх орноо гэсэн сэтгэлтэй хүмүүсийг жагсаалтын эхэнд нэрийг нь бичээд, парламентад оруулаад ирдэг бол сайнсан. Тэдний . Энд нэг хэлэхгүй өнгөрч боломгүй зүйл бол дээр нэр дурдсан хүмүүс шиг улстөрчид энэ удаагийн жагсаалтад орохгүй, намын лидер гэж байсан нөхөд бүгд шахам өнгөрсөн сонгуулиар жагсаалтад багтсан, тэдэнд дахин тийм эрх байхгүй.
Тэгэхээр одоогийнход мөнгөтэй, шалдар бульдир нөхөд орох магадлал өндөр байгаа нь харамсалтай. Сонгуулийн тогтолцооноос гадна санал тоолох асуудалд томоохон өөрчлөлт хийлээ. Өмнөх сонгуулийн дүнг санал тоолох машинаараа тоолоод, явуулсан. Гэвч МАН-ынхан санал тоолох хар машинд гэнэт л илтгэл нь алдарч, янз бүрийн асуудал ярьж зүтгэсээр байгаад гараар тоолох тухай заалт хуульд оруулчихлаа. Тодорхой хэлбэл, саналын хуудсыг хар машинаар тоолсны дараа дахин гар тооллого хийхээр боллоо.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.