Сурвалжлага: Дүнжингаравын удирдлагуудад 1.8 сая төгрөгийн түрээс дундаж үнэ гэв

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 01 сар 08 ・ 6

         “Дүнжингарав” худалдааны төвийн босс “Мон-Уран”-ы Б.Наранхүү түрээсийн үнээ огцом нэмсэн нь наймаачдыг бухимдахад хүргээд байна.

 

Анх байгуулагдахдаа л багагүй шүүмж хүртэж байсан Дүнжингарав худалдааны төв “Нарантуул”-ыг бодвол тохилог орчинтой. Тийм ч учраас Дүнжингаравыг сонгон худалдаа наймаагаа эрхлэх наймаачид олширсон. Гэхдээ энэ бүхэн Дүнжингаравын удирдлагуудаас хямд түрээс, тохилог орчныг санал болгосны үр дүнд бий болсон гэхэд болно.

 

Хаа сайгүй хоосон лангуу цэлийж байсан энэ газар өдгөө хөл дээрээ тогтоод авсан гэхэд болно. Гэвч ядуурал, эдийн засгийн хямрал маш их байгаа энэ үед “Дүнжингарав”-ын удирдлагууд түрээслэгчдэд “төмөр нүүр” гаргаж  түрээсийн үнээ нэмсэн нь багагүй асуудал үүсгэж мэдэхээр байна.

 

Өнөөдөр ард иргэдийн амьдрал маш хэцүү, амьжиргааны баталгаажих түвшин доогуур байгааг хэн хүнгүй мэднэ. Гэтэл уламжлалт баяр наадмаар нь түрүү барьж наймаачдын түрээсийг нэмэгдүүлнэ гэдэг бизнесийг арга заль ч, олон нийтэд сөрөг нөлөө үзүүлэх юм.

 

Хэрэв энэ чигээрээ тогтвол түрээслэгчид өндөр түрээсийнхээ алдагдлыг нөхөхийн тулд барааныхаа үнийг хөөрөгдүүлэх боломжтой. Харин энэ бүхний цаана  худалдан авагч иргэд хохирч мэдэхээр байгаа юм.


Юутай ч манай сурвалжлах баг “Дүнжингарав” худалдааны төвийг зорьж больж буй үйл явдал хийгээд түрээслэгдчийн сэтгэгдлийг сонслоо.


Биднийг очиход, Дүнжингаравын удирдах албан тушаалтнууд байхгүй байсан ч багагүй хугацааны дараа ажлын байрандаа ирж холбогдох мэдээллийг өгсөн гэдгийг сурвалжлагынхаа эхэнд хэлэх нь зүйн хэрэг биз ээ.

 


Түрээс нь огцом нэмэгдсэнийг сонссон наймаачдын сэтгэлзүй ямар байх нь тодорхой. Баяр наадмын тохиолдуулаад түрээсээ нэмдэг тэдний үйлдлийг гадарлаж байсан ч 1.8 сая төгрөг болтол нь түрээсээ өсгөнө гэж санаагүй биз.


Хэвлэл мэдээллийнхнийг очиход “эвэртэй туулай” харсан аятай зугтаж, ийш тийш бүлтэлзэн зогсож байгаа түрээслэгчдийг хараад нөхцөл байдал тун хэцүү байгаа юм байна гэх бодол төрж байсныг нуух юун.


Мэдээж зорьсон хэргээ бүтээж бид зарим түрээслэгчидтэй уулзаж санал сэтгэгдлийг нь сонсохыг хичээлээ. Тэдний амнаас “хэцүү байна, хамаагүй зүйл ярьж болохгүй, ярилцлага өгчихвөл түрээсийн гэрээ цуцалж мэднэ” гэх зүйл л гарч байсан юм.


Гэвч зарим түрээслэгчдийн хувьд санал бодлоо хэлсэн юм.


Тухайлбал, нэрээ үл хэлэхийг хүссэн түрээслэгчТүрээс нэмэх талаар огт хэлж, сануулаагүй хэрнээ уржигдархан түрээсээ нэмсэнээ мэдэгдлээ. Харин маргааш нь буюу өчигдөр түрээсийн мөнгө тушаах хугацаа нь байсан. Маш хэцүү байна. Уг нь сарын 150 гэх энэ хэсгийн талбайг хэдэн сарын өмнөөс түрээслээд түрээсээ цаг тухайд нь өгөөд явж байсан. Гэтэл яг ашиг олох сар буюу цагаан сарын үеэр түрээсээ хэт өндөр болгож байгаа нь бидэнд их хүнд байгаа. Миний зүгээс хямд, жижиг бараа зардаг учир энэ их мөнгийг яавч өгч чадахгүй. Тэглээ гээд болилтой нь биш. Үргэлжлүүлэн зогсож наймаагаа хийнэ. Харин энэ өндөр түрээсийг бүрэн өгч чадахгүй болвол зөрүүнд нь бараанаасаа өгөе гэж гуйя гэсэн бодолтой л зогсож байна” хэмээсэн юм.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 01 сар 10/

    үнэхээр түрээсийн мөнгө нэмэхээр шийдсэн бол тухайн ААН ийн асуудал. энэ нд нээх сэтгүүлчид нэр зүүсэн улсууд хэрэггүй ш дээ Энэ чинь Аан нэр хүндэд халдсан болно. А харин шудрага бус шийдвэр гаргасан нь шүүхээр тогтогдвол шинэ хуулиараа 10 саяын торгууль хүлээнэ.

    Хариулах
  • Зочин / 2016 01 сар 10/

    торгууль нь

    Хариулах
  • Зочин / 2016 01 сар 10/

    хууль байхад ингэж сенсаацлаад байх хэрэг байна уу шууд нэг гэрээнд 10 сая шдээ

    Хариулах
  • Зочин / 2016 01 сар 09/

    end ochihoor um ni unetei,oligtoi um baihgui balai gazar baina lee,arhiwaar oroh hereg baigaa ch holoos ni aigaad ochij chadahgui l baina

    Хариулах
  • Зочин / 2016 01 сар 08/

    зб нар нь лангуу дууссан, харин хүн түрээслэнэ, асууж өгч болно,манай үнээс 2 дахин их шүү гэж байгаа нь өөрсдөө үлдсэн лангуун дээрээ бизнес хийж байгаа харагдаж байна, Наранхүү гуай,

    Хариулах
  • Зочин / 2016 01 сар 08/

    Баяр тохиолдуулж хямдрал зарлаад байх шиг байдаг, Гэтэл шал эсрэгээрээ... Эргүү толгойнууд ...

    Хариулах