Энэ сарын 7-ны өдөр УИХ-ын дарга З.Энхболд, “МИК”, Монгол банкны төлөөлөлүүд орон сууцны зээлийн хүүг 5 хувь болгохоо амласан. Тэгвэл тэдний энэхүү үйлдлийг Монгол Улсын сайд М.Энхсайхан үгүйсгэж байх юм. Тодруулбал, тэрбээр “Ипотекийн зээлийг санхүүжүүлэх мөнгө Засгийн газарт байхгүй, Монголбанк дахин мөнгө хэвлэх боломжгүй” хэмээжээ. Ямартай ч түүний хэлсэн үг иргэдийн сэтгэлд оч асаагаад байсан ч нурмыг нь унтраачих шиг л боллоо. Уг нь анх УИХ-ын даргыг найман хувийн зээлийн хүүг 5 болгоно гэхэд нь олон нийт баярлаж байсан. Гэтэл Монгол Улсын сайд иймэрхүү мэдээллийг цахим ертөнцөөр тараасанд иргэд олон нийт ихэд эргэлэж эхлэв. Уг нь Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал хэлэхдээ “Энэ оны сараас орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр 20 хувь болж, хүү нь жилийн 5 хувь болох боломжтой. Учир нь инфляци 14 хувь байхад ипотекийн зээлийн хүү жилийн 8 хувьтай байсан.
Өнөөдөр инфляци буурсан. Тиймээс жилийн найман хувийн хүүтэй олгогдож ирсэн орон сууцны ипотекийн зээлийн хүүг 5 хувиар тогтоох боломж бүрдсэн” хэмээж байсан. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээлийн хүү буурснаар шинээр байр хүсэх иргэдийн хувьд хэт өндөр орлого шаардахгүй. Учир нь ам.метр нь 1.350 сая төгрөгийн үнэтэй 60 ам.метр байр авах болоход урьдчилгаа 30 хувиа төлсөн нөхцөлд сарынх нь орлого нэг сая төгрөг орчим байхад банкнаас тавих шаардлагыг хангаж буй аж.
Энэ нөхцөлд илүү олон өрхийг байрны зээлд хамруулах боломж бүрдэнэ гэж тэд үзэж байгаа юм. Мөн УИХ-ын дарга, Монголбанкны Ерөнхийлөгч нар урьдчилгаа төлбөрийг бууруулах нь төдийлөн зөв сонголт биш. Харин зээлийн хүүг бууруулах нь иргэдэд үзүүлж буй бодит дэмжлэг гэж үзэж байгаагаа илэрхийлж байсан юм. Гэтэл яагаад Монгол Улсын сайд М.Энхсайхан ийнхүү хэлэх болов гэдэг нь хачирхалтай. Яг үнэндээ 2012 оноос хойш бага, дунд орлоготой иргэдийг байртай болгохоор найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг Монгол Улс даяар хэрэгжүүлж эхэлсэн. Үүнээс хойш гурван жилийн хугацаанд 47 мянган өрх найман хувийн хүүтэй зээлээр орон сууцанд орж, сарын 471 мянган төгрөгийг дунджаар зээлэнд төлсөн гэх албан ёсны судалгаа байдаг. Үндсэндээ бол зах зээлийнхээ зарчмаар явж байсан найман хувийн зээлийг эрх баригчид албаар зогсоочихоод сонгууль дөхөөд ирэхээр орон сууцны зээлийн хүүг 5 хувь болгон гэж ард иргэдээ хошгирууллаа гэж хэлэх хүн захаасаа олон байна. Иргэдийн ингэж хэлэх нь ч аргагүй. Учир нь МАН-ыг засаг барьж байх үед жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл олгох сургаар олон хүн орох орон, оочих аягагүй болж хохирч үлдэж байсан түүхтэй. Энэ бүх үйл явдал нь 2012 оны УИХ-ын сонгуулийг угтсан башир аргын нэг сурталчилгааны хэлбэр байсан юм. Тиймээс л Монгол Улсын сайд нь Засгийн газарт ямар ч мөнгө байхгүй, Монгол банк дахин мөнгө хэвлэх боломжгүй гэж хэлсэн нь бараг л үнэний ортой байж мэдэхээр байгаа юм. Иргэд өнгөрсөн хугацаанд найман хувийн зээлд хамрагдах гэж хэрдээ чардайж олон ч удаа банкны хаалган дээрээс буцаж байсан. Учир нь банк эрсдэл хүлээхгүйн тулд иргэдээс элдэв янзын бичиг баримт шаардаж арын хаалгатай нь ав, авч чадахгүй нь хохино хэмээн загнаж байсан нь бодит үнэн. Түүнчлэн Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар зээлийн хүүг дөрвөн хувь болгохоос нааш барилгын салбарт ахиц гарахгүй хэмээн нэгэн хэвлэлд тодорхой хэлсэн байна билээ. Тэрбээр “Зүгээр л зах зээлийн нөхцөл
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.