Н.Батсүх: Баянзүрх дүүрэгт дахин цахимаар газар олгохгүй

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 01 сар 12

Л.БАТБААТАР

Баянзүрх дүүргийн хэмжээнд цахим газар хувьчлалын үйл явц дууссан. Энэ талаар Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Н.Батсүхээс тодрууллаа.



-Дүүргийн хэмжээнд таван удаагийн цахим газар өмчлөлөөр хэчнээн хүнд газар өмчлүүлсэн бэ?
-Баянзүрх дүүргийн ес болон хорьдугаар хорооны нутаг болох олны нэрлэж заншсанаар Улиастайн амны  долоон байршилд  цахимаар газар өмчлүүлсэн.   
Уг нь Баянзүрх дүүргийн 15 байршлын 1232 га газарт цахимаар газар өмчлүүлэхээр төлөвлөсөн. Үүнээс усны ундаргын бүс, сургууль, цэцэрлэгийн болон айлын амины хашаатай давхцсан найман байршлыг хассан. Ингээд үлдсэн долоон байршилд цахимаар газар өмчлүүлж дууслаа. Одоогийн байдлаар,  2873 иргэнд газар өмчлөх эрхийн шийдвэр гаргаж холбогдох бичиг баримтыг нь олгох үйл ажиллагаа хийгдэж байна.

Мөн дөрөвдүгээр ээлжээс хоцорсон 108 иргэний материал болон тавдугаар ээлжээр  Шарын аманд сонгогдсон 204, нөхөн сонгогдсон 94 иргэний материалыг бүртгэх ажил явагдаж байна. 1232 га газраас сургууль, цэцэрлэгийн газрын төлөвлөлтийг хасахаар иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ багасна. Баянзүрх дүүрэгт цахимаар  газар олгох үйл ажиллагаа дахин явагдахгүй.  Дээрх хүмүүс газраа өмчилж авснаар цахимаар газар өмчлүүлэх таван удаагийн ажил Баянзүрх дүүрэгт амжилттай хэрэгжиж дуусах юм. Бусад дүүрэгт цахимаар газар өмчлүүлэх ажил үргэлжилнэ. Харин өмчилж авсан газраа хуулийн хугацаанд ба­­талгаажуулаагүй иргэдийн га­­зарт нөхөн өмчлүүлэх ажил­­лагаа явагдахыг үгүйс­гэхгүй. Дүүргийн Өмч, газрын харилцааны алба өмчлүүлэх нөөц газрын хэмжээг тогтоохгүй.  Дээд байгууллагын шийдвэрээр Баянзүрх дүүрэгт  цахимаар газар өмчлүүлэх ажил дахин явагдаж болно.

-Дөрөвдүгээр ээлжийн цахим газар олголтын гэр­чилгээ гарахгүй удаж байна гэсэн гомдол иргэдийн зүгээс их гарч байна. Мөн кадастрын үйл ажиллагаа явуулдаг хувийн компаниуд муу ажилладаг гэсэн шүүмжлэл бий. Энэ талаар тайлбарлаж болох уу?
-Цахим газар олголтод сонгогдсон иргэдэд газрынх нь гэрчилгээ олгодог дарааллыг нь хэлье. Эхлээд цахим сонгон шалгаруулалт явагдана. Сонгогдсон иргэ­дийн материалыг нийслэ­­лийн Засаг даргын захи­рамжид оруулах ажлыг хийнэ. Захирамж гарсны дараа газрын гэрчилгээг хэвлэнэ. Хэвлэж улмаар архивт оруулна. Энэ бүх үйл ажиллагаанд тодорхой цаг хугацаа зарцуулагдах нь ойлгомжтой. Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны алба дөрөвдүгээр ээлжийн цахим газар олголтын гэрчилгээг өнөөдрөөс (өчигдөр) иргэдэд олгож байна. Кадастрын компанийн тухайд тухайн газрын координатыг (байршил) тогтоодог. Кадастр хийх компанийг нийслэлийн Өмч, газрын харилцааны хурлаар оруулж баталдаг. Шалгарсан компани цахим газар өмчлөлийн нэг байршилд сонгогдсон иргэдийн газрыг баталгаажуулж байршил тог­тоодог. Иргэдийн сонгогд­сон газрын байршлыг тогтоож шугам тавьж өгөх үүрэгтэй. Энэ үйл ажиллагааныхаа зохион байгуулалтыг тухайн компани хариуцна.

-Олгож буй газрууд нь уулын мухарт болон дэд бүтэц татаагүй газарт  байна гэсэн шүүмжлэлийг иргэдийн зүгээс гаргадаг. Ер нь цахимаар газар өмчилж авсан иргэд  хашаагаа хатгаж эхэлсэн үү?
-Дэд бүтэцгүй  болохоор хашаа хатгаж эхлээгүй.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх