Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 01 сар 12
“Торгоно, ямар ч байсан торгоно” гэх тодотголыг дагуулсан нэгэн хууль өнгөрсөн оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Яагаа вэ, өнөөх Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль. Удаан явбал торгоно, хурдан ч явсан торгоно. Хүүхдээ машиндаа суулгаж явж болохгүй, онигор нүдтэй бол бараг машин барих эрхгүй болох дээрээ тулах шахаад байгаа. Торгох заалтуудыг нь тоочоод байвал барагдахгүй. Дээрээс нь

Тэгвэл энэ сарын 1-нээс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэгдэж орсон шинэ заалтын нэг болох Жолоочийн зөрчлийн оноо хасах хэмээх журам үйлчилж эхэллээ. Биелж байгаа ч юмгүй шахам жонхуурсан хуульд дахиад нэг сонин заалт нэмэгдээд ороод ирлээ. Албаны нөхдүүд болохоор дэлхийн олон оронд зөрчлийн оноо хасдаг журам байдаг гэж тайлбарласан байна билээ.
Ерөөсөө зөрчлийн оноог хасахгүй бол жолооч нар хэдэн ч удаа торгуулчихаад дахин дахин дүрэм зөрчөөд яваад байдаг гэнэ. Нэг талаараа яах аргагүй үнэн. Манайхан замын хөдөлгөөний дүрэм биелүүлэх тал дээр маруухан байгаа. . Зарим нь бүр урсгал сөрж давхиж байгаа. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурч байгаа хэдий ч сайшаах хэмжээнд хүрээгүй л байна. Тийм болохоор замын хөдөлгөөний дүрмийг биелүүлдэг болгох тал дээр дорвитой алхам хийх цаг болсон.
Гэхдээ Монголын хөрсөнд буусан, биелэх боломжтой, хяналт тавьж болохоор хууль гаргах хэрэгтэй байсан. Харин өнөөдөр мөрдөгдөж байгаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж байгаа бил үү. Дөнгөж батлагдаад гарсны дараа . Гэтэл өнөөдөр ямар зүйл заалт нь биелж байна. Тийм хууль огт гараагүй юм шиг л байгаа. Ганцхан найдвартай биелж байгаа нь торгуулийн мөнгөн дүнг ягштал барьж байгаа байх.
Үүгээрээ Замын цагдаа нарыг муу хэлэх гэсэнгүй. Зүгээр л хяналтын тогтолцоо нь тодорхой бус, Монголын хөрсөнд буухгүй хуулийг УИХ-д сууж байгаа нэг нөхөр санаачлаад, батлуулчихаж байна гэдгийг л хэлэх гэсэн юм. Яг үнэндээ зөрчлийн 10 оноо хасах гэдэг жолооны курсуудыг тэтгэсэн, жолооны үнэмлэх хэвлэж байгаа нөхдүүдийн бизнесийг “таргалуулсан” ажил гэж харж болохоор байна. Жолооч нар энэ сарын 1-нээс эхлээд насан туршдаа 10 оноотой болж байгаа юм. Албаны хүмүүсийнх нь өгсөн ярилцлагыг уншаад үзээрэй. Жилдээ 10 оноотой байна, эсвэл хоёр жил болоод шинээр оноо олгоно гэсэн юм байхгүй. Тэгэхээр тухайн
Өнөөдөр Улаанбаатар хотын нөхцөл ямар билээ. Зам нь гэж там. Эгнээгээ солихгүй, элдэвлэхгүй зүгээр явж байсан ч оноогоо хасуулж мэдэх л газар. Ямар ч гэнэтийн зүйл гарч болно. Яах вэ, албаных хүмүүс дүрмээ огт зөрчихгүй яваад, оноогоо хадгалаад, тэр ч битгий урамшуулал авч болно гэж ярих байх. Ярьж ч байгаа. Сайн жолоочийг урамшуулна энэ тэр гэж. Гэхдээ бүтэн жил огт дүрэм зөрчөөгүй гэдгийг нь яаж мэдэх гээд байгаа юм. Дүрмээ биелүүлж байгааг нь битгий хэл зөрчиж байгааг нь илрүүлчих камерын систем манайд хангалттай бий бил үү. Төв замд л хэдэн камер байгаа байх. Ерөөсөө манайд Энхтайваны өргөн чөлөөнд гарч байгаа зөрчлийг л голдуу илрүүлж, торгодог.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.