“Сүү” ХК сүүний мөнгөө өгөхгүй “гонжирч” эхэллээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 01 сар 12

Монголчуудын жилийн сүүний хэрэглээ 452 сая литр, гэтэл үүнийгээ дотооддоо хангах хэмжээний малтай, үндэсний үйлдвэрүүдтэй хэрнээ импортын хуурай сүүгээр гашилдаггүй сүүг хэрэглэгчдэд төөрөгдүүлэн зарах явдал байсаар байна. Өнөөдрийн байдлаар сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 20 гаруй үйлдвэрлэгчид нийслэлийн иргэдийн сүү цагаан идээний хэрэгцээг хангаж байгаа.

Эдгээр үйлдвэрлэгчид өдөр бүр малчин, фермерүүдээс сүүгээ авч бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн хэрэглэгчдэд нийлүүлдэг гэх ойлголтыг төрүүлж мэдээлэл, сурталчилгаа явуулдаг ч өвөлжилтийн нөхцөл байдлын талаар малчидтай уулзаж, сурвалжлахад бодит байдал огт өөр байсан юм.

Тухайлбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо буюу Жаргалант тосгоны малчин Л.Зандаръягийнх саалийн 5 үнээтэй бөгөөд дүн өвлийн хүйтэн эхэлсэн энэ өдрүүдэд саалийн үнээнийх нь сүүний гарц нь багасч хоногтоо 3-5 литр сүү авч түүгээрээ амьжиргаагаа арай ядан залгуулж байгаа талаараа ярьсан юм.

-Өвөлжилт хэр байна?

-Хэдэн бог, үхэр, адуутай. Энэ өвөл хатуу байна. Гараад идэх юм байхгүй. Авсан өвс тэжээлээрээ л нүдэж байна. Өвс нь үнэтэй, малын мах үнэгүй, явж явж Монголчууд малчдаа шоовдорлочихоод байна. Малын тэжээлээ гадагшаа өгчихнө, маньдаа өгөхөөр өндөр үнэ тулгачихна, бид нараас юм авахдаа хямд авчихна. Одоо таван малтай амьдарна гэдэг хэцүү л нөхцөлд амьдарч байна гэж бодож байна.

-Иргэд, ченжүүд ирж мах, сүү ирж авах юм уу?

-Байхгүй дээ. Уг нь хаа нэг ирдэг байсан больсон. Одоо “Миний Монгол сүү”-нийхэн л өдөр бүр ирж сүү авч байна. Хотод сүү 1500 төгрөгийн ханштай болохоор өвөлдөө 1000 төгрөгөөр, зундаа 500-600 төгрөгөөр үйлдвэрт сүүгээ тушаадаг. Уг нь үндэсний үйлдвэрлэгчид өвөлдөө мах, зундаа сүүг нь аваад малчин бидэнд хивэг, шаар, өвсөөр урамшуулал өгдөг болчуул амар л байхсанж. Мах ирж авдаг байсан. Одоо больсон. Өнөөдөр малчид өөрсдөө хотод аваачиж зарахад нэг үхэр 203.000 төгрөг л болж байна.

- Малчид ихээхэн шоовдорлогдож байгаа талаар?

-Уг нь Малчны район чинь нийслэлийг мах сүүгээр хангана гэж байгуулагдсан газар. Тэгсэн цахимаар газар өмчилж байна гээд эндэхийн бэлчээрийн газарт гадас, хадаас хадчихсан. Түүнээс нь болж мал бэлчих бэлчээрийн талбай байхгүй боллоо. Уг нь эндэхийг мал аж ахуйн район болгоно гэж хотоос нүүлгэж байсан. Сонгуулийн шоу хийж хүн алхаас бусдыг хийж байна шүү дээ.

Малчдаа дэмжихгүй байна. Түрүү жил боодол өвс 3000 хавьцаа л авч байсан. Өнөөдөр боодол өвс 7000-8000 төгрөгийн ханштай байна. Ганц боодол өвсийг хичнээн малд өгөх билээ. Мах, сүү нь өнөөдөр үнэгүйдчихлээ. Энэ байдлаараа удвал Монголчууд мах, сүү хэрэглэхгүй болчих гээд байна хэмээн учирлаж байсан юм. Бид малчин Л.Зандаръяатай ярилцсныхаа дараа зэргэлдээхэн өвөлжиж байгаа малчин Д.Ганбаттай мөн ярилцаж өвөлжилтийн нөхцөл байдлын талаар нь сонирхсон юм.

Малчны районд 30 гаруй өрх малынхаа ашиг шимийг хүртэн суурьшсан бөгөөд эндийн иргэдээс өдөр бүр тогтмол сүү авдаг нь зөвхөн “Сүү” компани бөгөөд бусад үйлдвэрлэгчид болох АПУ, ТЭСО, Монфреш зэрэг нь сардаа алдаг оног 1-2 удаа л малчдаас сүү авдаг болохыг хэлж байсан.

Гэхдээ өдөр бүр, тогтмол авдаг гэх “Сүү” ХК нь литр сүүг 800-1000 төгрөгөөр авдаг атлаа сүүний мөнгөө өдөр бүр тогтмол өгдөггүй, долоо хоногтоо 1-2 удаа тасалж өгөх болсон нь малчдын амьжиргаанд бодитоор дэм болж чадахгүй, малын идэш тэжээлээ хангалттай хэмжээгээр авахад хүрэлцэхгүй байгаа

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх