Нийгэм
・Нийтэлсэн:
Хөхөө
・
2016 01 сар 13
2016 оны 01 дүгээр сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, бусад нутгаар хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр 30-35 градус, Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газар, Дарьгангын тал нутгаар 18-23 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 18-20 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 29 градус хүйтэн, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө бага зэрэг буурна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.