Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 01 сар 13
・ 1
Манай нийгэмд нэг тийм гажиг гэмээр ёс тогточихож. Тэр нь, хэн шоудаж чадсан нь нэр хүнд, алдар нэр, гавьяа шагнал хүртдэг явдал. Боловсролын салбарт насан туршдаа ажиллаж, олон зуун шавь бэлтгэсэн багш нэг шоунд оролцсоны дараа түүнийг гэнэтхэн л гавьяат багш болгочихов. Үйлдвэрлэсэн хувцсаа үнэгүй тараана гэж шоудсан нэг нь шилдэг үндэсний үйлдвэрлэгч, бүтээгч эмэгтэй болдог юм байна. Эдийн засагт, нийгмийн амьдралд хэрэгтэй олон шинэ нээлт хийсэн залуус олон байгаа ч түүгээрээ шоудаж чадсан нь амжилтад хүрдэг гажиг тогтолцоо бий болчихлоо. Магад хатуу сонсогдож магадгүй. Гэхдээ л гавьяат багш болсон С.Жамъянхорлоо багш хэрвээ . Инженер
Энэ мэтээр бичээд байвал олон жишээ бий. Гавьяа зүтгэлээ төрдөө үнэлүүлсэн тэднийг авах ёсгүй гэж хэлэх гэсэнгүй. Гагцхүү төр яагаад тэднийг танигдаагүй байхад нь үнэлж чаддаггүй юм бэ гэж асуух гээд байна. Хэвлэл мэдээллээр нэр нь гарч, хийсэн ажлыг нь ард түмэн үнэлж шагшаад ирэхээр л гэнэтхэн ухаан орсон аятай шагнаж, алдаршуулах юм. Хэвлэл мэдээллийн хүч, иргэдийн идэвх зүтгэл хэмээн өөрсдийгөө хамгаалж болно оо. Гэвч тэдний амжилт, хийсэн ажлыг төр зүй ёсоор нь үнэлэх гэхээс илүү нийгмийн сэтгэлзүйн хөөрлийг дагаж давхиад байна уу гэж харагдах юм.
Монгол оюун ухаан хэдийнэ дэлхийд танигдчихсан. . Монголын зах зээлээс хальж дэлхийд гарах гэж хичээж байна. Гэвч өнөөдрийг хүртэл төрийн үнэлэмж буруу явсаар. Хатуухан хэлэхэд, хийсэн ажил нь хэвлэлээр түгэж, олны анхааралд очоогүй л бол төр хэзээ ч үнэлдэггүй. Жишээ татъя. Саяхан, Өвөрмонголын өөртөө засах оронд Монгол-Хятадын бизнес эрхлэгчдийн анхдугаар үзэсгэлэн худалдаа болов.
Хоёр орны ЖДҮ эрхлэгчид уулзаж хамтын ажиллагааг ярих үеэр монгол ноолуурыг нано технологиор үнэргүй болгох шингэн бүтээсэн залуу тэр бүтээгдэхүүнээ зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлэхийг Хятадын хөрөнгө оруулагчдаас хүсч байв. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах Би ийм шинэ нээлт хийлээ гээд бариад очихоор бараг л өмнөөс нь боломжгүй, чи худлаа шоудаж байна, наадхыг чинь хэн батлах юм. Тийм боломж байхгүй гэж няцаадаг тухай танил эрдэмтэн маань хуучилж байсан удаатай.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.