”Бурханлиг гоо сайхан” ХХК ” ХОНЬКО” савангаа хаана үйлдвэрлэдэг вэ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 01 сар 13

eumid5a3c83eajrujps0hb86r

 

Монголчууд бид сүүлийн үед их л үндэсэрхэг үзэлтэй болж дотоодынхоо бараа бүтээгдэхүүнийг худалдан авч, “Эх орондоо хөрөнгө оруулалт хийцгээе” гэсэн уриан дор нэгдэх болсон. Үнэндээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжмээр байгаа ч зарим нэг гоо сайхны болон хүнсний бүтээгдэхүүнийг манайхан БНХАУ-д яг адилхан дууриайлган үйлдвэрлэж оруулж ирдгийг хэн хүнгүй л мэднэ.

Дэлхийд алдартай брэндийн уруул өнгөлөгчийг дуурайлган хийжээ

Тухайлбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард манай сонины редакцид нэгэн хэрэглэгч хандсан юм. Тэрбээр “Бурханлиг гоо сайхан” ХХК нь Монголдоо 100 хувь үйлдвэрлэсэн органик гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэсэн.

Гэтэл тус компани нь дэлхийд нэр хүндтэй брэндийн гоо сайхны бүтээгдэхүүнийг хуулбарлаж, өөрсдийн патент мэтээр реклам зар сурталчилгаагаа явуулсныг хүн бүхэн мэднэ.
Хамгийн гол нь тус компанийн үйлдвэрлэж буй “Хонько” саван болон бусад бараа бүтээгдэхүүн нь БНХАУ-д үйлдвэрлэгдэж байна.

Тухайлбал, та бүхэн Google-р ороод “Alibaba.com” гэж ороод үз наад Монголдоо үйлдвэрлэв, үндэсний брэнд гээд нэрлээд байгаа бүх бүтээгдэхүүн хэлбэр дүрс, өнгө төрхөөрөө ярайгаад гараад ирнэ. Мөн адил Google-р ороод үзэхэд чинь “EOS” гээд дэлхийд алдартай уруул өнгөлөгч байгаа тэрийг бас л тэд дуурайгаад хийчихсэн байна. Хэрвээ дээрх газрууд манайхыг өөрсдийнх нь патентийг хулгайлж гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн гэж мэдвэл ёстой нэг шившиг болно доо. Монголд хэн ч бизнес хийж болно. Тэр нь эрх чөлөөтэй. Харин дэлхийд брэндийг хулгайлж авчихаад Монголд үйлдвэрлэв гэж худлаа реклам цацаж хэрэглэгчдийг хуурч болохгүй биз дээ. Энэ асуудлыг та бүхэн тус компанийн удирдлага болон холбогдох газууруудаас асууж нягтлаарай” гэсэн юм. Ямартай ч дээрх эмэгтэй үнэхээр Монголд үйлдвэрлэж байна уу гэдгийг шалгаж олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгөөч гэж хүссэн юм.

Goo’s eco beauty брэндийн гоо сайхны дэлгүүрийн менежер Г: Та нарт үйлдвэрээ үзүүлэх шаардлагагүй

 

4ao5f9rfaleqqh0rjui1mr0luv

 

Ингээд сэтгүүлч миний бие тус компанийн нэрийн дэлгүүр болох Орос элчингийн баруун талд байрлалтай Goo’s eco beauty брэндийн гоо сайхны дэлгүүрт нь очлоо. Тус дэлгүүрт орж худалдагч гэх 20-25 насны охиноос удирдлагуудтай нь уулзах хүсэлтэй байгаагаа уламжлахад манай эзэн хэмээн Г гэх хүний 8811….. утасны дугаарыг өгсөн юм. Түүнтэй утсаар холбогдож “Танай гоо сайхны бүтээгдэхүүн болон үйлдвэрлэл явуулдаг байртай чинь танилцах гэсэн юм” хэмээн учирлан хэллээ. Гэтэл утасны цаанаас эзэн хэмээн нэрийдсэн Г гэх залуу “Маргааш хүрээд ир. Одоо надад зав байхгүй” байна хэмээсэн юм.

Мэдээж бид энэ бүхний үнэн худлыг олохын тулд долоо хоногийн дараа дахин дэлгүүр дээр нь очиж худалдагч охиных нь хажууд нөгөө Г гэгчтэй ярихад “Чи заавал манай үйлдвэртэй танилцаж яах гээд байгаа юм. Би чамд үйлдвэрлэлээ танилцуулчвал чи бүтээгдэхүүний орц найрлагыг хулгайлчихвал яах юм. Ер нь хэдэн төгрөг нэхээд байгаа юм. Чи анхнаасаа мөнгө шантаажлаад байгаа юм бишүү. Заавал чамд үйлдвэрээ болон бүтээгдэхүүнээ танилцуулах шаардлага байхгүй. Би ч бас хэвлэл мэдээлэлд ажиллаж байсан” хэмээн цамнаж гарсан юм. Түүнчлэн энэхүү ярианы дараа утас руу минь элдэв янзын мессеж бичиж дарамтласан юм. Бидний гол зорилго гэвэл дээрх эмэгтэйн ярьсан зүйл нь хэр үнэний ортой эсэхийг л шалгахыг хүссэн болохоос тус дэлгүүрийн менежер гэх Г-гийн хэлсэнчлэн хэн нэгний мууг үзэж шантаажлах гэсэн санаа байхгүй гэдгийг энд дурьдах хэрэгтэй байх.

Ингээд энэ үйл явдлын дараа МХЕГ-ын хэвлэл мэдээлийн ажилтан Балжиннямтай уулзаж энэ асуудлыг тодруулахад “Яг энэ зөвшөөрөл өгдөг асуудал манай дээр харьяалагдахгүй болсон. Тиймээс тус компани нь аль дүүрэгт үйл ажиллагаа явуулж байна гэдгээс нь хамаарч тухайн дүүрэг үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зөвшөөрлийг нь өгч байгаа” гэлээ.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх