Ирвэс хамгаалагч залуугийн үхлийн шалтгаан удахгүй ил болно

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 01 сар 13 ・ 20

 

 

Манай хууль хяналтын байгууллага тэр дундаа цагдаагийн алба хаагчид илрүүлнэ гэсэн хэргээ заавал илрүүлдэг. Тиймээс ч олон нийт өнгөрсөн сарын 5-ны өдөр учир битүүлгээр амиа алдсан Ирвэс хамгаалагч агсан Т.Лхагвасүмбэрэлийн үхлийн шалтгаан хийгээд алуурчдыг хурдан олно гэдэгт нь итгэж буй юм. Түүнчлэн зарим нэг иргэдийн зүгээс энэхүү хэргийг анхнаасаа төвийн цагдаа нар мөрдсөн бол өнөөдөр шийдэгдчих байсан гэж ярьж байгаа.

 

Ингэж хэлэхийн учир нь талийгаачийг амиа алдсны дараа Хөвсгөл аймгийн Цагдаагийн хэлтс­ээс үхлийн шалтгааныг тогтоохдоо “Амиа хорлосон” хэмээн үзсэн нь олны эгдүүцлийг дээд цэгт нь хүргэсэн юм. Тиймээс л талийгаачийн аав болон байгаль хамгаалах сангийнхан түүнийг яав ч амиа хорлох хүн биш хэмээн мэдээлэл хийж байсан удаатай.

 

Харин ч энэ хэрэг нэг хэсэгтээ нам дарагдаж байгаад өнгөрсөн долоо хоногоос олон нийтийн анхаарлын төвд орж эрх баригчид болон цагдаагийн нөлөө бүхий эрхмүүд сая л нэг анзаарах сөхөөтэй болсон юм. Түүнчлэн талийгаачийн аав Төмөрсүхийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалан өмгөөлж буй өмгөөлөгч Ц.Баасандорж ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар Р.Чингист долоон зүйл бүхий хүсэлт хүртэл илгээж байсан. Тиймээс л Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Мөрдөн байцаах газрын Дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь, Хөвсгөл аймгуудад очиж, хэргийн газар дээр нь шалгаж буй. Хамгийн гол нь талийгаач амьд байхдаа хэд хэдэн удаагийн халдлагад өртөж, Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасан ч, гомдлыг хэлэлцэх бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож байсан тухайг талийгаачийн ар гэрийнхэн мэдээлсэн.

 

Түүнчлэн Улсын Ерөнхий прокурор Г.Энх-Амгалан энэ хэргийн үнэн учрыг олж яаралтай асуудлыг шийд гэдэг үүргийг өгчихөөд байгаа юм. Тиймээс л энэ хэрэг удахгүй илэрч эх орноо, байгалиа хамгаалан явж байсан эгэл ардын хүүг хэн гэгч этгээд хөнөөсөн бэ гэдэг нь удахгүй тодорно хэмээн олон хүн итгэсэн хэрэг. Түүнчлэн талийгаачийн үхлийн шалтгааныг тодорхой болгохыг Олон Улсын байгаль хамгаалах нийгэмлэг манай улсын эрх баригчдаас хүслээ.

 

Байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл энэ сарын эхээр Хөвсгөл нуурын эрэгт амиа алдсан байдалтай олдсон юм. Түүний үхлийг Цагдаагийн байгууллага гадны нөлөөгүй гэсэн анхан шатны дүгнэлт гаргасанд ар гэрийнхэн нь болон олон нийт нэлээд эгдүүцэн хүлээж авсан. Хамгийн гол нь талийгаач ердөө 27 насандаа өөд болсон гэхээр үнэхээр харамсалтай. Тэрээр Тосон Бумбын нуруунд ашигт малтмалын хайгуулын өрөм тавиулахгүй хэмээн тэмцдэг байснаас болж түүнд олон удаа үл таних хүмүүсээс дарамт шахалт ирээд зогсохгүй амь насанд нь заналхийлж, дөрвөн ч удаа халдлагад өртсөн тухайг нь түүний Г.Төмөрсүх гуай хэвлэлд ярьсан байда юм.

 

Түүнчлэн Олон улсын байгаль хамгаалагчдын нийгэмлийн 20 гаруй судлаач, ажилтнууд талийгчийн үхлийн шалтгааныг үнэн мөнөөр нь тодорхойлж түүний үйл хэргийг залгуулахыг ч эрх баригчдаас хүүсэн байдаг юм. Мөн тэрээр Монгол улсдаа бус дэлхийд танигдсан эрхэм хүн байсан гэдгийг нь өчигдөр нэгэн үйл явдал болсон юм. Тодруулбал, дэлхийн ирвэс судлаачдаас хамгийн сайн ажилласан шилдэг судлаачид олгодог "2015 Helen Freeman Awards" шагналыг нэхэн олгож, өчигдөр ар гэрийнхэнд нь гардуулан өгсөн билээ.

 

Талийгчийн хайрлаж хамгаалж байсан Өмнөговь аймгийн нутаг дахь Тосон Бумбын нуруунд ховордож, улаан номонд орсон ирвэсийн тоо толгой ердөө 22 ширхэг үлдсэн учраас тэрээр уул уурхайн компаниудаас энэхүү амьтны хойшдын ирээдүйг аварч хамгаалахаар цогтой тэмцдэг байсан гэж түүний ойр дотныхон нь төдийгүй цахим ерөнцөөр түүнийг таньдаг хүн болгон өөр, өөрсдийнхөө сэтэгэгдлийг илэрхийлж байсан.

 

Ямартай ч энэ бүхний эцэст талийгаачийн төрсөн дүү Т.Мөнх-Оргил өөрийн фэйсбүүк хуудсандаа “Манай гэр бүлийн зүгээс Өмнө-Говь аймгийн Гурван тэс сумын цагдаагийн дарга Төрбат гэгчийг АТГ болон УМБГ-аас шалгахыг шаардаж байна” хэмээн мэдэгдсэн. Хэрвээ тус аймгийн газрынхан талийгаачид тухайн үед үхэлд хүргэж болзошгүй олон сүрдүүлэг ирж байхад яагаад энэ асуудлыг анхааралдаа авч хэргийг нэг мөр болгоогүй юм бол гэдэг нь хачирхалтай.

 

Тиймээс л талийгаачийн ар гэрийнхэн 27-хон настай хүүгээ яав ч өөрийнхөө амийг егүүтгэх хүн биш гэж үзсэн нь үнэний ортой. Тиймээс талийгаачийг бусдын гарт амиа алдсан уу эсвэл амиа хорлосон уу гэдгийг нь тогтоох нь чухал байгаа юм.

 

Эх сурвалж:"Өглөөний сонин"


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

20 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 03 сар 26/

    САНГИЙН САЙДЫН ЗАХИАЛГА БИШ БИЗ

    1
    Хариулах
  • zochin / 2016 01 сар 14/

    uul uurhaitai l holbootoi baih urum taviulaaguid ushirhsun humuusiin uildel baih. tsagdaa turbat uul uurhainhnaas hahuuli avchihaad tednii tald ajillaad baigaa yum bish uu. ehnii haldlagaas ni Turbat ba Umnugoviin tsagdaa nar sain ajillasan bol iim zuil bolohgui l bsan . Forumnii goluud gesen bichle

    1
    Хариулах
  • Зочин / 2016 01 сар 14/

    Завьтай хүмүүс архи амруу цутга санаатайгаар амиа хорлосон болгосон байна шүү дээ

    1
    Хариулах
  • Зочин / 2016 01 сар 14/

    Утасны бичлэг нь тодорхой байна завьтай хүмүүс амруу нь архи цутгаж согтуу усанд живүүлсэнбодгочихое гэжээ

    1
    Хариулах
  • Зочин / 2016 01 сар 14/

    Ийм зоригтой залуу ингэж амиа хорлох хүн биш амруу нь архи цутгаад живүүлж алсан байна даа

    1
    Хариулах
  • Зочин / 2016 01 сар 14/

    Кинон дээр гардаг шиг юм болж завьтай хүмүүс амруу нь архи цутгаад усанд живүүлж алжээ .Тэгээд хууль цагдаа шүүх нь архичин болгож согтуугаарусанд живж үхжээ гэж онош тогтоогоод хэрэг хаагдав

    1
    Хариулах
  • Зочин / 2016 01 сар 14/

    утсны бичлэг нь тодорхой байна шүү дээ

    1
    Хариулах
  • Зочин / 2016 01 сар 14/

    Завьтай хүмүүс хүчээр амруу нь архи цутгуулж байгаад голд живүүлж алсан тэгээд тэнэг шүүх цагдаа нь архи ууж байгаад амиа хорлосон гэсэн дүгнэлт гараад хэрэг хаагдав шивдээ хөөрхийдөө

    2
    Хариулах
  • rrrrr / 2016 01 сар 14/

    amiaa horloson baihaa

    Хариулах
  • Зочин / 2016 01 сар 14/

    zochin odoo ued mongotei erh medelteig hardag bolson yum bishuu dalalsan gazar ni il garch daldalsan gazar dor ordog archaagui yumnuud ajilaa hiij chadahgui bgaa tsagdaa nariig ajiluulah shaardlagui baimaar yum daa eronhiilogchoo negiig bodoj 2-g dungaamaar yum daa

    2
    Хариулах
  • Зочин / 2016 01 сар 13/

    bi mash ih helmeer bn

    Хариулах
  • Зочин / 2016 01 сар 13/

    Mederel muutai humuuseer mongoliin tsagdaa duuree yu yu chadahgui erguu mal olon ulsad onigoo bolovoo

    1
    Хариулах
  • Зочин / 2016 01 сар 13/

    Цагдаа нар хийсэн юм бишуу бараг тодорхой бна шуу

    1
    Хариулах
  • Зочин / 2016 01 сар 13/

    Энэ хэрэг дээр цагдаа яаж ажиллах бол чадахгуй бол зайлаарай илэрхий шахуу хэрэг шуу холлы савнуудаа

    Хариулах
  • Цагдаа нар хямдхан бас өөрийн гэсэн толгойгүй / 2016 01 сар 13/

    Гурвантэсийн цагдаа уул уурхайнхантай хуйвалдаж түүнд ирж байсан халдлагыг удирдан зохион байгуулж байсан байж болзошгүй. Тиймдээ ч сүүлчийн удаа хутгалуулахад нь хэргийн газар нь маш хойрго очиж үзэхгүй ойлгомжтой ш дээ энэ тэр гэж байсан байх. Мөн Хатгалын цагдаа гэж эрүүл согтуу юмэуудыг энэ хэрэ

    1
    Хариулах
  • Зочин / 2016 01 сар 13/

    Залуу хүмүүсээ бослого гарга төрийн цагдаа гэж хүнээ хамгаалахаа больж харин хулгайч нартай хамсаатанболжээ.

    1
    Хариулах
  • Зочин / 2016 01 сар 13/

    Цагдаа нь байгаль хамгаалагчаа алсан байна ш тээ төрийн цагдаа хулгайн анчид уул уурхайн эзэд гээд хөөрхий энэ залууд тайван ажиллах боломж өгөөгүй дарамталсаар байгаад а л жээ

    1
    Хариулах
  • Зочин / 2016 01 сар 13/

    хайран залуу эх оронч сэтгэлтэй ийм залуу ховор шүү

    1
    Хариулах
  • Зочин / 2016 01 сар 13/

    Яасан ч амиа хорлоогүй ээ нэг ч гэсэн хүн эх орныхоо төлөө яваад алуулж байдаг харамсмаар юмаа

    1
    Хариулах
  • зочин / 2016 01 сар 13/

    амиа хорлоод байсан даа яахав дээ ? манай монголын цагдаагийханы ур чадварыг маш сайн гэж ДЭЛХИЙ үнэлдэг гэсэн шүү амжилт хүсье цагдаагийнхаа нийт бүрэлдэхүүнд

    Хариулах