Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 01 сар 14
・ 1
Монголын олон мянган залуусыг зорилготой, зүтгэлтэй болгосон ипотекийн зээл ойрын хугацаанд гацчихаад байгаа. Бодлогогүй нөхдүүдийн гаргасан шийдвэрээс болоод тэр шүү дээ. Ипотекийн зээл Цэцийн шийдвэр гарахаас өмнө тасралтгүй үргэлжилж байлаа. Жишээ нь, . Гэтэл одоо тасарчихлаа. Цагаан сараас өмнө асуудлыг шийдчихвэл орон сууцтай болохоор зүтгэж байгаа залуучуудын мөрөөдөл биелэх учиртай. Яг одоо хуралдаж буй чуулганы хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж байгаа ч мөн л улстөржүүлсэн, эсэргүүцсэн хэрүүл маргаан үргэлжилсээр.

Эдийн засагт эрсдэл авчрах учраас үргэлжлүүлж хувийг нь бууруулж яах юм гэх мэтээр ч эсэргүүцэх гишүүд цөөнгүй байна. Эрх баригч намынхан найман хувийн зээлийн гацааг арилгахаар хууль санаачилж, хэлэлцүүлж байгааг эсэргүүцэж байгаа нь сөрөг хүчин. Хэрвээ хуулиа хурдан батлаад, түүнийхээ дараа зээлийнхээ журмыг шийдчихвэл болоод явчихна.
Мань хүн нэгийг бодож, хоёрыг тунгааж байж таван хувь гэсэн жишээ дурьдсан байж таарна. Мэдээж инфляци хоёр оронтой тоон дээр байхад найман хувийн зээл өгч болоод байсан. Одоо нэг оронтой тоо руу, бүр 2.9 хувь болчихлоо. Ийм байхад найман хувийг буулгаж болохгүй гэсэн юм байхгүй. Тав болох бүрэн боломжтой. Гол нь инфляциа л алдчихгүй байхын төлөө эрх баригчид нь, иргэд нь ч нийлээд зүтгэх хэрэгтэй юм.
Мөн зөвхөн зээлийн хүү биш урьдчилгаа төлбөрийн тал дээр ч уян хатан бодлого барих боломжтой юм билээ. Яваандаа хуулиуд батлагдаад, журам нь гараад ирэхээр тодорхой болно. Энэ мэтээр ажил явж байхад сөрөг хүчнийхэн элдэв болохгүй, бүтэхгүй юм яриад эхэлж байгааг юу гэж ойлгох вэ. . Түүний оронд орон сууцны үнээ бууруулах нь зөв бодлого л гэнэ. Мушгиж болох бүхий л аргыг хэрэглэж байна. Яг үнэндээ найман хувийн зээлийг буруу талаас нь мушгиж яриад байгаа хүмүүс ач холбогдлыг нь мэдэх юм уу. Амьдрах гэж, дундаж руу орох гэж зүтгэж, хуруу хумсаа хугалан байж хөдөлмөрлөж, орон сууцтай болохоор хичээж байгаа залууст ямар их дэмтэйг мэдэхгүй шүү дээ.
Тэдэнд ямар найман хувийн зээлээр орон сууц авах шаардлага гарах биш. Урьдчилгаа төлбөрөөр цуглуулах гэж олсон хэдэн төгрөгөөр банкинд хадгалуулахгүй.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.