Улаанбаатарт 19 хэм хүйтэн байна

Нийгэм ・Нийтэлсэн: Хөхөө 2016 01 сар 15

Улаанбаатарт өнөөдөр үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Шөнөдөө 25-27 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байна.

2016 оны нэгдүгээр сарын 16-наас нэгдүгээр сарын 20-ныг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан төлөв:   

16-нд ихэнх нутгаар, 17-нд зарим газраар, 18-нд зүүн зүгийн нутгаар, 19-нд баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 16,17-нд зарим газраар, 18,19-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 44-49 градус, өдөртөө 31-36 градус, Увс нуурын хотгор болон Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 37-42 градус, өдөртөө 26-31 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх