Сэтгэлзүйчид шахагдаж, лам, бөө моодонд орох цаг

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 01 сар 15 ・ 1

 

“Биеийн хүчээр нэгийг, сэтгэлийн хүчээр мянгыг дийлнэ” гэж ярьдаг. Хүний сэтгэл гэж ямар хүчтэй, сэтгэлээ зөв жолоодсон хүн амжилтад хүрдгийг тун энгийнээр тодорхойлсон нь энэ. Тэр ч утгаараа сэтгэл зүй бол үр дүн нь нүдэнд харагдаж, гарт баригдахгүй хэрнээ нийгэмд чухал нөлөө үзүүлдэг салбар. Сонирхолтой нь, сэтгэл судлалыг хамгийн хөгшин бөгөөд хамгийн залуу салбар гэж тодорхойлдог юм билээ. Анхны шинжлэх ухаанч төсөөлөл МЭӨ VI зуунд үүссэн гэж үзвэл яах аргагүй хөгшин салбар. Харин шинжлэх ухааны үндэслэлтэй судалж эхэлснээс хойш 100 гаруйхан жил өнгөрсөн гэж бодохоор залуудаа орно.

Монголчууд бидний хувьд сэтгэл зүйн үйлчилгээ, сэтгэлзүйч нарын талаар Холливудын киноноос л бага зэрэг мэдээлэлтэй болсон гэхэд хэтрүүлэг болохгүй. Хүмүүний амьдралд уур бухимдал, гутрал, шийдэхэд бэрх асуудал өдөр тутам тохиолдоно.

Сэтгэлзүй бол хөгжсөн орнуудад амьдралынх нь энгийн үйлчилгээ болсон зүйл

Өндөр хөгжилтэй орны иргэд ийм тохиолдолд мэргэжлийн сэтгэлзүйчид хандан зөвлөгөө авч, асуудлыг эрүүл ухаанаар шийдэх гарцаа олдог. Харин бид ойр дотнын хэн нэгэнтэйгээ зөвлөлдөхөөс хэтэрдэггүй. Эсвэл бухимдлаа тайлж байна гээд бор дарстай нөхөрлөнө. Гэвч асуудал шийдэгдсэн нь ховор.

“Сэтгэцийн гажигтай, эсвэл асуудлаа шийдэж чадахгүй сул дорой хүн сэтгэлзүйчид ханддаг гэж хүмүүс бодоод байдаг. Уг нь сэтгэлзүй бол хөгжсөн орнуудад амьдралынх нь энгийн үйлчилгээ болсон зүйл. Хүн сэтгэлзүйчид хандаж, сэтгэл дотор бугшаад байсан зүйл, тулгарсан асуудлаа ярьж зөвлөлдвөл эрүүлээр сэтгэж, шийдвэр гаргахад тустай. Сэтгэлзүйч бол хүмүүсийн эргэлзээг нь тайлахын тулд мэргэжлийн зөвлөгөө өгдөг. Сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргахаас урьдчилан сэргийлдэг хүн гэж товчхондоо ойлгож болно” хэмээн “Монгол өрх” хүрээлэнгийн сэтгэлзүйч С.Баасанбат тайлбарлав.

Түүхийн хуудас сөхвөл энэ салбар Дэлхийн II дайнаас хойш эрчимтэй хөгжсөн юм билээ. Өдгөө зарим оронд сэтгэлзүйн боловсролыг бага ангиас нь зааж, амьдралд хөлөө олоход нь тусалдаг болжээ. Тэр ч байтугай Австрали, АНУ болон Скандинавын орнуудад иргэд эрүүл мэндийн даатгалаараа жилд нэг удаа сэтгэл зүйн курс эмчилгээ авах эрхтэй байдаг байна. Харин манайд энэ салбар хөгжлийнхөө эхний шатанд яваа гэж болно. Хүмүүс сэтгэл зүйн үйлчилгээний талаар тэр бүр мэддэггүй, сэтгэлзүйчид очдог нь хуруу дарам цөөн. Хоногийн хоолоо аргацааж ядаж байгаа хүмүүс сэтгэлзүйчид мөнгө төлөхтэй манатай байдаг болохоор аргагүй биз ээ.

Уг нь монголчууд үр хүүхдээ үлгэр, зүйр цэцэн үгээр хүмүүжүүлдэг сэтгэл зүйн өвөрмөц аргачлалтай ард түмэн. Буурлын сургуулийг сонсож өссөн хүүхэд зөв хүн болон төлөвшиж, амьдралын нугачаанд биеэ авч явах чадвар суудаг байв. Гэвч жил ирэх тусам энэ уламжлал алдагдсаар байна.

Сэтгэл судлалын шинжлэх ухаанд нийт массын сэтгэлзүйн байдлыг тодорхойлохдоо дараах таван индекс нийгэмд ямар түвшинд байгааг авч үздэг. Энэ нь авлига, архидалт мансуурлын тархалт, хүчирхийлэл, зугаа цэнгэл, садар самуун болон мухар сүсэг. Хэрэв энэхүү таван индекс өндөр гарвал ард түмний амьдрал эмх замбараагүй бөгөөд гутрал руугаа орж байна гэж үзнэ. Харамсалтай нь, дээр дурдсан таван индекс Монголд тун өндөр түвшинд байгааг та надаар хэлүүлэлтгүй мэднэ.

Монголд сүм хийд олон байгаа нь сэтгэлзүйн салбарын хөгжил сул байгаагийн илэрхийлэл болов уу

Тухайн оронд архидалт, мансуурлын тархалт зургаан хувиас дээш гарвал аюулын харанга дэлдлээ гэж үздэг юм билээ. Тэгвэл Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв 1997 онд энэ төрлийн судалгаа хийхэд 13 хувьтай гарч байжээ. Хожим 2012 дахин судалгаа явуулаад 15-20 хувь байх магадлалтай гэсэн дүгнэлт гаргасан юм.

Түүнчлэн бид өмнөө тулгарсан аливаа нэг асуудлыг шийдэж чадахгүй бол лам, бөө, зурхайч дээр очдог. Хүмүүс сэтгэлзүйн үйлчилгээний талаар мэдэхгүй, ийм үйлчилгээ авах боломжгүй учраас сонголт нь ийм болчихоод байгаа юм. Ер нь Монголд сүм хийд олон байгаа нь сэтгэлзүйн салбарын хөгжил сул байгаагийн илэрхийлэл болов уу.

2-140909-1748828645Энэ талаар сэтгэл судлалын шинжлэх ухааны доктор, АНУ-ын иргэн Алберт Чан тун тодорхой тайлбарласан. “Хүмүүс сэтгэлзүйчид хандахын оронд лам, бөө дээр очиж байгааг би буруутгахгүй. Бас зөв ч гэж хэлэхэд хэцүү. Хүн өмнөө тулгарсан асуудлаа шийдэхийн тулд бөө, лам дээр очиж засал хийлгэдэг. Үүний дараа тайвшралыг олж, сэтгэл амар үлдвэл болж л байна шүү дээ. Мэдээж итгэл, үнэмшилтэй

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Лхагвасүрэн.Сандагдорж.Олхонууд. / 2016 01 сар 15/

    Сэтгэл зүйчид шахагдаж байгаа бус өөрсдөө байр сууриа олж чадахгүй байналдаа. Зам мөр, заяа төөрөг гээд л байдгаа бариад гүйгээд байгаа хүмүүс бараг л бүгд сэтгэл зүйн хувьд асуудлаа шийдчих арга зам хайгаад яваа шүүдээ. Асуудлыг нь шийдэхээр хэдэн бор юмыг нь аваад байгаа лам, хар нөхдүүд өөрсдөө с

    Хариулах