Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 01 сар 15
・ 3
АНУ-аас Монголд аялахаар ирсэн залуу Монгол Улсын хамгийн алдартай бүтээгдэхүүн нь юу болох талаар хөтчөөсөө асуужээ. Мэдээж сүү цагаан идээ, мах махан бүтээгдэхүүн гээд холын гийчиндээ гайхуулах бүтээгдэхүүн олон ч дэлхийд арай илүү танигдсанаар нь монгол ноолуураа сурталчилжээ. Зөөлөн тансаг гэх мэтээр өөрийнхөө хэмжээнд л сурталчилгаа хийсэн байгаа юм. Өнөөх Гэхдээ өнөөх залууд нэг зүйл таалагдаагүй нь худалдагч нарынх нь харилцааны соёл. Хялалзаж цэхэлцэхээс наагуур л аашилж буй худалдагч нарыг нь харсан америк эр танай монголчууд бүгдээрээ хааны араншинтай юм байна. Ер нь хэн нь үйлчлүүлэгч, хэн нь худалдагч гэдгийг ч ялгахгүй юм байна хэмээн хэлж байжээ.

Хэрэг явдал үүгээр дуусаагүй. Америк эр нутаг буцаж эхнэр хүүхэддээ монгол ноолууран цамц, ороолт гээд олон л бэлэгтэй очиж. Их л үнэтэй авсан учраас эхнэртэй чамин бэлэг өгсөн хэмээн пээдгэр байсан гэнэ лээ. Гэтэл сарын дараа хэрэг бишдэж ажлаас ирэхэд эхнэр нь уйлчихсан зогсч байжээ. Тэр ноолуурыг хэрхэн угаадаг, яаж арчилдаг гэдгийг мэдэхгүй учраас л ийм зүйл хийсэн хэрэг л дээ.
Хэрхэн арчлах яаж угаах талаар дэлгэрэнгүй тайлбарыг хааны араншинтай худалдагч нараас авч чадаагүй америк эр дэмий л хөтөч бүсгүй рүү залгаж бухимдсан болоод өнгөрсөн гэдэг. Энэ зөвхөн нэг л жишээ. Танил япон маань Монголд ирээд мөн л ноолууран бүтээгдэхүүн авч явсан юм. Гэвч Тэрнээс хойш өнөөх цамцнаас нь тийм гэхийн аргагүй сонин үнэр ханхлах болж дахиж Монголд ирэхдээ хэзээ ч ноолууран цамц аваагүй юмдаг. Монгол ноолуурын үнэн төрхийг мэдэрсэн хоёр жуулчны жишээнээс хэд хэдэн зүйлийг хөндөж болохоор байна.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.