“Хар хунгууд” буюу дэлхийн эдийн засагт заналхийлж буй аюул

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 01 сар 15 ・ 1

Н.МӨНХЖИН

XVII зуунд Австралид хар өнгөтэй хун илрүүлснээр хун бүхэн цагаан өнгөтэй гэдэг үзэл бодол дээр тулгуурлаж байсан Европын амьтны аймгийн ангилал, төрөл зүйлд хувьсгал, томоохон өөрчлөлт гарчээ. Тэр цагаас хойш дэлхийн түүхэнд өөрчлөлт авчирч болох аюул, эрсдэлийг “Хар хун” хэмээн нэрлэх болсон юм. ВВС агентлаг Bloomberg-ийн шинжээч, эдийн засагчдын таамаглал дээр үндэслэн 2016 онд дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж магадгүй “Таван хар хун”-г илрүүлжээ.

1.“ИСЛАМЫН УЛС” БҮЛГИЙН НЕФТИЙН БАЙГУУЛАМЖИЙН ЭСРЭГ ХАЛДЛАГА

Иракийн хамгийн чухал нефть дамжуулах хоолой “Исламын улс” бүлгийн халдлагад өртвөл юу болох вэ? Тэгвэл дэлхий нийт өдөрт 3.5 сая баррель нефтиэ алдана гэсэн үг. Bloomberg-ийн 119 шинжээчийн ихэнх нь иймэрхүү өрнөлийг хамгийн их магадлалтай “Хар хун”-гаар тодруулжээ. Энэ тохиолдолд нэг баррель нефтийн үнэ хэдхэн долоо хоногийн дотор 100 долларыг давж, дэлхийн хэврэг эдийн засагт маш хүчтэй цохилт өгнө хэмээн үзжээ. “Нэг баррель нефть 100 ам.доллар болвол дэлхийн эдийн засаг шингээж дийлэхгүй нурж унана” хэмээн онцолсон байна.

 

2.ИХ БРИТАНИ ЕВРОПЫН ХОЛБООНООС ГАРАХ

Их Британи 2017 оны сүүлчээр Европын холбооноос гарах эсэх санал асуулга явуулахаар болсон. Гэвч Дэвид Кэмероны Засгийн газар санал асуулгыг наашлуулж, энэ онд хийж магадгүй байна. Урьдчилсан таамаглалаар, Европын холбоонд үлдэнэ гэсэн санал үл ялиг давамгайлна гэж байгаа. Гэвч британичууд гарна гэсэн санал өгвөл яах вэ?

Цагаачлал, евро бүсийн хямрал зэргээс болж эдийн засаг, улс төрийн гүнзгий хямралд нэрвэгдээд байгаа Европын холбоо 28 гишүүнтэй. Тэдний нэг болох Их Британи нь дэлхийн хоёр дахь хүчирхэг эдийн засаг юм. Их Британи Европын холбоог орхивол улмаар тус холбоо задрах аюул нүүрлэж, эдийн засгийн хямрал улам гүнзгийрэх нь гарцаагүй ажээ.

 

3.САНХҮҮГИЙН СИСТЕМИЙН ЭСРЭГ КИБЕР ДОВТОЛГОО

Төр улс, эдийн засгийн үйл ажиллагаанд шинэ технологи, компьютер гол үүрэг гүйцэтгэж байна. Шинэ технологи, систем нь кибер довтолгоог тэсч гарч чадах уу? Худалдаа, арилжааны бирж, банкны данс, тооцоо, эрчим хүчний үйлдвэрүүд кибер довтолгооны бай болох магадлалтай юм. Энэ тохиолдолд том компаниудын хувьцааны үнэ эрс унаж, санхүүгийн хямрал улам гүнзгийрэх аюултай.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: