Хүйтний эрч чангарахыг анхааруулж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Хөхөө 2016 01 сар 16

УЦУОШГ-аас ирүүлсэн малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан  цаг агаарын урьдчилсан мэдээгээр  өнөө шөнө ихэнх нутгаар цас орж, ойрын хоногуудад хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна. 

Долоо хоногийн урьдчилсан төлөвөөр: 17-нд зарим газраар, 18-нд зүүн зүгийн нутгаар, 19-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 20-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 17,18-нд зарим газраар, 19,20-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 45-50 градус, өдөртөө 31-36 градус, Увс нуурын хотгор болон Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 38-43 градус, өдөртөө 26-31 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 21-26 градус хүйтэн байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх