Увс нуур газрын тосны лицензэд бүслэгджээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 01 сар 16 ・ 1

Б.ЗАЯА

Монголын хамгийн том, үзэсгэлэнт нуур бол Увс нуур. Увс аймгийн нутаг дэвсгэр дэх байгалийн өвөрмөц тогтоц, үзэсгэлэнт газар нутаг болох Түргэний уул, Цагаан шувуут, Торхилог, Тэсийн голын адаг, Алтан элс гэсэн экологийн орчин, байгалийн цогцолборын хувьд ялгаатай боловч бие биеэсээ төдий л алслагдаагүй Увс нуурын ай савыг УИХ-ын шийдвэрээр Засгийн газрын 1994 оны есдүгээр тогтоолоор дархан цаазат газар болгож байжээ. Энэхүү дархан цаазат газар нь 679.6 мянган га газар нутгийг хамардаг.

Увс нуурын сав газар нь төв Азийн хамгийн том хөндөгдөөгүй усны хагалбар, байгалийн үзэмж төгсөөс гадна 40 мянга гаруй археологийн дурсгалуудыг агуулдаг учраас ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад 2003 онд бүртгэн авчээ.

Тэгвэл увсчууд төдийгүй Монгол даяараа биширч, гайхуулж ирсэн Төв Азийн хамгийн том усны хагалбар болсон энэ нуур газрын тосны лицензэд бүслэгджээ.

Хонгконгийн хөрөнгө оруулалттай “Монголиа гладвилл Увс петролиум” гэх компани Увс аймгийн “Увс-1” талбайд 19720 км/кв хэмжээтэй газар нутагт газрын тосны хайгуул хийх зөвшөөрөл авч, Засгийн газартай өнгөрсөн онд бүтээгдэхүүн хуваах гэрээг үзэглэсэн байна. Тус компани найман жилийн хугацаагаар 827 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, газрын тосны хайгуул хийхээр болжээ.

Хайгуулын талбайд орсон газар нутаг анхаарал татахаар байгаа юм. Уртаараа 74 км, өргөнөөрөө 31 км-т хүрдэг Увс нуурт том, жижиг 27 гол цутгадаг. Зөвхөн Увс нуурыг чиглэсэн аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлж чадвал Хөвсгөл далайгаас дутахааргүй эдийн засгийн үр өгөөж­тэй гэдгийг энэ салбарынхан хэлдэг. Гэтэл аялал жуулчлал хөгжүү­лэх нь битгий хэл нуурыг устгаж мэдэх аюулыг даллажээ.

Хайгуулын лиценз дэлхийд данстай Увс нуурыг тойроод зогсохгүй Монголын томоохон нууруудын нэг Хяргас нуурыг ч бүслүүрджээ. Дээрээс нь энэ том тал­бай Увс аймгийн Тариа­лан, Хяргас, Баруун­туруун, Түргэн, Сагил, Наранбулаг зэрэг 14 су­мын газар нутгийг хамарсан байна. 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 01 сар 17/

    ийм нэг эх орны эсрэг юм хийсэн санаачилсан ганц нэг этгээдийг олны нүдэн дээр буудчихдаг болвол ингэж дайсагнахаа болинодоо.

    Хариулах