Нийгэм
・Нийтэлсэн:
Хөхөө
・
2016 01 сар 18
УЦУОШГ-аас ирүүлсэн малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээгээр ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст хүйтэн хэвээр байна.
Улаанбаатар хот: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 42-44 градус, бусад хэсгээр 33-35 градус, өдөртөө 20-22 градус хүйтэн байна.
Долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
19-нд нутгийн баруун хагаст, 20,22-нд зарим газраар, 21-нд нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 20-22-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 44-49 градус, өдөртөө 33-38 градус, Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 40-45 градус, өдөртөө 28-33 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн байна.19,20-нд нутгийн өмнөд хэсгээр хүйтний эрч бага зэрэг суларна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.