Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 01 сар 18
・ 7
Сүүлийн үед залуус нийгмийн сүлжээнд олноор нэгдэж, өөрт болон нийгэмд тулгамдаж буй асуудлыг хэлэлцдэг болжээ. Тухайлбал, дүүргийнхээ шинэчлэлийн төлөө хэсэг залуус нэгдэж , Facebook сошиал сүлжээгээр дамжуулж, Хан-Уул дүүргийн иргэд хөдөлмөрчдийн группыг нээсэн байна. Тэгвэл, тус дүүргийн хэд хэдэн хороололд ус, халаалтын мөнгөнөөс конторууд хэрхэн мөнгө угаадаг талаар энэхүү группын админ Б.Мөнхцэлмэгээс тодрууллаа.

- Хан-Уул дүүргийн иргэд хөдөлмөрчдийнгруппт ихэвчлэн ямар санал хүсэлт ирдэг вэ?
-Манай группт засаг захиргааны нэгжийн ажилтнуудын хүнд суртал, утаа, хог хаягдал, халаалт дулаан гэх зэрэг асуудлууд голлож хэлэлцэгдэж байна. Тэр дундаа, иргэдийн дунд идэр ес эхэлсэн энэ үед орон сууцны айлуудын дулааны асуудал сүүлийн үед их хүндэрч айл өрхүүдийн зүгээс орон сууц нь хүйтэн байна гэх гомдолирдэг. Бидний судласнаар орон сууц нь нэгдүгээрт, халаалт муугаас хүйтэн байна. Хоёрдугаарт дулаан алдалтаас шалтгаалж хүйтэн байна. Дулаан алдалт гэдгийг иргэд ойлгохдоо цонх, хаалга, агааржуулагч зэргээс дулаан алдахаас гадна бидний анзаардаггүй нэг асуудал болох орцны дулааны алдагдлаас шалтгаалж халаалтаа алдаж буйг анзаарах хэрэгтэй. Энэ нь юу вэ гэхээр та бүхний амьдарч буй орц тодорхой хэмжээний дулаантай байх ёстой. Гэвч иргэд үүнийг тэр бүр анзаардаггүй. Харин иргэд орцныхоо дулааны мөнгийг конторт төлдөг байрнымөнгөнд шингээн төлдөг. Гэтэл конторууд таны төлсөн мөнгөн дээр заль гаргаж орцны дулааныг нь хаачихдагийг иргэд тэр бүр мэддэггүй. Уул нь орц дулаахан байх ёстой боловч энэ мэт мэдлэггүйгээс улбаалж, иргэд хаалгаа онгойлгох төдийд маш ихээр дулаанаа алддаг юм. Мөн иргэд орон сууцныхаа доорхавтомашины дулаан гражинд сар бүр түрээсийн мөнгө төлдөг ч бас л граж нь яг гадаа байгаа юм шиг хүйтэн байдаг. Энэ асуудлыг контор шийдэх ёстой боловч конторууд иргэдийн мэдлэггүйг далимдуулж, иргэдийн эрүүл тухтай орчинд амьдрах эрхийг зөрчиж байна. Бас болоогүй, конторууд өөр ямар заль хэрэглэж байна вэ гэхээр иргэдийнажлын цагаар дулааныг нь хаачихаад ажил тарах үед нээж мөн л иргэдийн мөнгөнөөс хороож байна. Бас конторууд шөнийн цагаар дулааныг нь хааж хэмнэсэн мөнгөө завшиж байна. Өөрөөр хэлбэл дулааны шугам сүлжээнээс ердийн хэмтэй ирж байгаа дулааныг конторууд зохицуулдаг учраас ийм байдлаар дулааныг багасаж танан иргэдийг хохироож байна. Гэхдээ энэ асуудалд иргэд манай байр угаасаа хүйтэн орц халаалтгүй гэх мэт буруу ойлголттой байж болохгүй. Учир нь та мөнгө төлснийхөө хэмжээгээр дулаан авах ёстой. Энэ асуудлаар би өчигдөрхөн дулааны шугам сүлжээтэй холбогдож яг одоо орон сууцанд өгч буй дулааны хэмийг асуухад 65-70 градусын дулаантай байгаа гэсэн юм. Гэтэл бодит байдал дээрээ манай паар 40 градуст халж байх нь шударга бус юм. Гэхдээ эхлээд контортойгоо ярилцаж шийдэлд хүрэх хэрэгтэй. Болохгүй бол та бүхэн манайх хүйтэн байдаг юм гээд хойш суухын оронд энэ асуудлыг ШӨХТГ-т хандах буюу 70047005 утасруу утасдаж гомдол гаргаж болох юм.
- Контор гэж СӨХ-г хэлж байна уу?
-Энэ хоёр бол тусдаа ойлголт юм. Иргэдийг төөрөгдүүлдэг асуудал нь контор болон СӨХ-г нэг гэж андуурдаг. Харин халаалт дулаан, ус цахилгааны асуудлыг контор хариуцдаг. Зарим тохиолдолд тухайн орон сууцны контор СӨХ хоёр нэг байдаг учраас андуурдаг биз. Тиймээс иргэд паар халахгүй, орц хүйтэн гэх асуудлыг контор хариуцсан хүндээ хандаж, цаашилбал дараагийн шатны байгуулгад хандаж асуудлаа шийдвэрлүүлж болно гэсэн үг. Жишээлбэл,Viva City хотхоны дулаан алдалтын асуудлаар бид судалгаа авч, иргэдээс гарын үсэг цуглуулж, ШӨХТГ -т хандахад тус хотхон дээр байцаагч нар шалгалт хийж халуун дулааныг нь хэмжиж, дүгнэлт өгөөд конторт уламжилсан. Контор ч үүний хариуд стандарт горимоо судалж илүү түвшинд хүргэнэ гэсэн хариу өгөөд байна.
-Танай групп нээгдсэнээсээ хойш иргэдэд тулгамдсан ямар асуудлыг хэрхэн шийдвэрлэв. Жишээлбэл?
-Бидний группын үйл ажиллагааны хүрээнд ТОСК-ийн “Буянт-Ухаа 1” хорооллын зарим айлуудад цонхноосоо дулаан алдах, цонх цантах, гэр чийгтэх, дулаах ирэхгүй байна гэх зэрэг барилгын чанартай холбоотой асуудлыг иргэд ихээр хөндөж бичих болсон. Тиймээс бид тухайн асуудал бүрт “Буянт-Ухаа 1” хорооллын иргэдийн Facebook групптэй хамтран ажиллаж айлуудаар явж гарын үсэг цуглуулж , судалгаа явуулж ТОСК-д шаардах бичиг хүргүүлж, асуудлыг шийдвэрлээд байна. Уг асуудлаар бид ТОСК-д хандахад нааштайгаар хүлээн авч ажлын хэсэг байгуулж, зарим айлуудын цонхны хөөсийг шахаж, зарим айлын дутуу гачигдалтай чийгний асуудлыг зохицуулж өгсөн. Гэхдээ энэ ажил 100 хувь дуусаагүй одоо ч үргэлжилж байгаа. Асуудалтай айлууд ч ганц нэгээр нэмэгдэж байна. Бид энэ асуудлыг бүрэн дуусах хүртэл хамтарч ажиллана.
-Цаашид нэн түрүүнд ямар ажил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бэ?
Дараагийн нэг асуудал бол орон сууцны хорооллын хөрсний бохирдол юм. Жишээлбэл , Хан-Уул дүүргийн 120, 19-р хороолол хавиар архи уудаг гудамжны тэнэмэл хүмүүс ихээр цуглардагаас шалтгаалж, тэр хавийн орчин ялгадасаар дүүрч хөрсний бохирдлыг аюулын түвшинд хүргэж байна. Учир нь энэ орон сууцны хорооолол нь гадаргууд шингээх чадвартай цэцэгт ургамал модгүй учраас бохирдол хөрсөнд шингэхгүй байгаа нь маш их хэмжээний бохирдлыг жилийн дөрвөн улирлын туршид харуулж байна. Энэ мэт хөрсөнд шингэхгүй байгаа бохирдол агаарт дэгдэж, агаар хөрс аль алийг нь гэр хорооллоос дутхааргүй бохирдуулж буй нь бидний дараагийн шийдвэрлэхээр зорих ажил юм.
Мөн бас нэг тулгамдаж буй асуудал нь цэвэр ус юм. Тухайлбал, орон сууцны крантнаас гоожиж буй ус олон жил ашигласан труба хоолойгоор дамжиж ирдэг тул иргэд зэвтэй ус хэрэглэх болсон. Энэ асуудлыг мөн адил контор шийдвэрлэх ёстой бөгөөд орон сууц болгоны доор усны пилтер ажиллаж, ус цэвэршүүлж байдаг. Үүнийг контор гурван сар тутам нэг солих ёстой. Гэвч бас л хүмүүс үүнийг мэддэггүй учраас зэвтэй ус ирсэн ч төдийлөн анхаардаггүй. Контортоо ч хэлж шавдуулдаггүй нь асуудлыг хүндрүүлэх нэг нөхцөл болжээ. Иймд бид, энэ асуудлааророн сууцны хороололын 600 айлаас судалгаа авахад ихэнх тохиолдолд зэвтэй ус байнга гардаг гэсэн хариулт өгсөн байна. Энэ бол маш муу зүйл юм. Учир нь цаашид зэвтэй байнга гарч иргэд ч дуугүй өнгөрөөсөөр байх юм бол нялхсын эрүүл мэндэд муугаар нөлөөлж төрөл бүрийн хавдар үүсгэх эрсдэлтэй нөхцөл үүссэн байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.