Бидний тухай
Редакцийн бодлого
Эхлэл
Улстөр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
Спорт
Урлаг
Технологи
Бусад
Бизнес
Miss Mongolia
Баяраар баталсан хуулиуд чинь бантан болж хувирлаа, улстөрчид өө
Улстөр
・Нийтэлсэн:
Хөхөө
・
2016 01 сар 19
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва 2015 оны нэгдүгээр сард нэр бүхий улстөрчидтэй хамтран гаргасан нэгэн сонирхолтой судалгааг олон нийтэд дэлгэж байжээ. Тодруулбал, УИХ-аар 2006 оноос хойш баталж гаргасан нийт
хуулийн 196 нь дандаа баяр ёслолын үеийг тааруулж буюу олон нийтийн анхаарал баяр наадамд чиглэж анхаарал сарнисан байх үед
баталсан хуулиуд гэсэн мэдээлэл өгч байсан юм. Тэдгээр нь зүгээр ч нэг хууль биш. Улстөрчид болон улс төрийн намуудын хэрүүлийн алим болдог, талцаж хэрэлддэг, гацаадаг, лобби хийх гэж оролддог эдийн засгийн хувьд ач холбогдол бүхий хуулиуд байдаг.
Тэр тусмаа мөнгө үнэртсэн том ордын хувь заяатай холбоотой асуудлыг УИХ дандаа баяр наадмаар баталж байсан судалгааг эрхэм гишүүн хийсэн байгаа юм. Д.Тэрбишдагва гишүүний мэдээллээс хойш монголчууд хэд хэдэн баяр наадам тэмдэглэчихлээ. Хүүхдийн баяр, Улсын баяр наадам, есдүгээр сарын 1, шинэ жил тэмдэглэсэн. Тун удахгүй монгол түмний уламжлалт баяр цагаан сар болох гэж байна. Тэгэхээр эдгээр баяруудаар баталсан болон батлахаар
“хав дарж” буй хуулиудыг оруулвал энэ тоо хэдийнэ 200 гараад алга болжээ.
Хамгийн сүүлд гэхэд л шинэ жилийн баярыг далимдуулан Оюутолгойгоо “Рио Тинто”-д албан ёсоор өгч, жижиг намуудыг жийж, хоёр том нам мөнхөд эзэн суух боломж бүрдүүлсэн Сонгуулийн шинэ хуулийг баталсан. 2006 оноос өмнөх түүхийг сөхвөл ч иймэрхүү л дүр зураг харагдана. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахдаа ч баяр наадмаар өөрчилж байсан түүх бий. Өнөөгийн замбараагүй тогтолцоог бий болгож, монгол төрийг сахилга батгүй болгох эхлэл болсон гэх дордохын долоон өөрчлөлтийг ч гэсэн 2000 оны арванхоёрдугаар сарын 14-нд буюу шинэ жилийн баярын өмнөхөн хийж байсан туршлагатай.
Үе үеийн парламент дамжин хэрэгжиж ирсэн бичигдээгүй хууль цаашдаа ч амь бөхтэй байна. Ардын амьдралд хэрэгтэй гэсэн ганц нэг хуулийг ард түмний нүд чих сэргэг байхад баталж шоудахаа тэд андахгүй мэднэ. Харин амьтны нүд чих баяр наадам, спортын том үйл явдал руу чиглэсэн байхад мөнгөний хуулиа батлахаа мэдэхийн дээдээр мэддэг. Хэдхэн жишээ дурьдая. Улсын баяр наадам эхэлсэн долдугаар сарын эхний өдрүүд буюу хаврын чуулганы төгсгөлд эрх баригч нам МАН-тай нэгдэж байгаад Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулчихсан. Газрын тосны тухай чухал хуулийг мөн л баталж орхисон. Ач холбогдол өндөр ч мөнгөний хуулиудын далбаан дор баталсан учраас иргэд ач холбогдлыг нь төдийлөн мэдрээгүй. Түүнчлэн, сар шинээр далимдуулан Гол мөрний урсац ойн сан бүхий газарт ашигт малтмалын лиценз авчихсан уул уурхайн том компаниудыг өгөх нөхөн төлбөр байхгүй гэж гоншигоносоор байгаад
Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хүч түрэн баталж байлаа
. Цагаан суваргын орд газрыг МАК буюу Нямтайшир гэх эрхэмд өгөх асуудал мөн л баярын бэлэг болсон билээ. Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал битүүний өдөр батлагдаж байжээ. Нөгөө талаар мөнгөний гэж хэлэхгүй ч нийгэмд хүлээлт үүсгэж байсан чухал хуулийн төслүүд мөн л баярын үеэр батлагдаж ач холбогдол нь нийгэмд төдийлөн мэдэгдэхгүй өнгөрдөг жишээ олон бий. Баяраар хууль баталсны хамгийн том гай нь энэ.
Монгол Улсын үйлдвэрлэлийн салбарыг дэмжих Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг наадмын өмнөхөн баталсан. Мөн Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль ч
наадмын өмнөх бөөндсөн хууль дотор батлагдаж иргэд ямар ач холбогдолтой хууль баталсан талаар мэдээлэлгүй өнгөрөх жишээний.
Монгол хэлний тухай, Чөлөөт бүсийн тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиуд ч ач холбогдол өндөртэй. Харамсалтай нь баяраар баталсан хуулиудыг иргэд мэдэхгүй, ойлгохгүй өнгөрдөг учраас эдгээр хуулийн хэрэгжилт өнөө хэр хангалтгүй байгаа юм. Салбар яам, эсвэл батлуулсан улстөрч нь араас нь анхаарал хандуулж хуулиа сурталчлахгүй л бол баярын бялуу, буузтайгаа холиод идчихдэг, хэрэгжүүлэх гэж хичээдэггүй нь гачлантай. Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Нийтийн сонсголын тухай хууль яах аргагүй чухал байсан.
Гэтэл энэ хуулийн талаар өнөөдөр цөөн хэдэн албан тушаалтан л мэдээлэлтэй байгаа гэхэд хэтийдэхгүй. Баталсан хүмүүс ч сурталчлаагүй.
Үндсэндээ чухал хуулиудыг бөөндөөд баталчихаар утга учраа алдаж бантан болж хувирчихаад байгааг иргэд шүүмжилж буй
. Шилэн дансны хууль ч мөн л баярын өмнөхөн батлагдаж байлаа. Эдгээр чухал чухал хуулиудын хэрэгжилт өнөөдөр хангалтгүй, хэрэгжүүлэх гэж хичээхгүй байгаа нэг шалтгаан нь иргэдийн анхаарал сарнисан баяр ёслолтой давхцуулж баталсны үр нөлөө юм. Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийг мөн л шинэ жилийн баяраар баталсан учраас энэ хууль өнөөдөр хэний ч анхаарлыг татахгүй байгаа. Дээр хэлсэнчлэн, тун удахгүй монгол түмний уламжлалт баяр болно. Сар хүрэхгүй хугацаа үлдчихээд байна. Энэ баяраар хэлэлцэхээр хадгалж буй хэд хэдэн чухал асуудал бий. Улс төрийн намын тухай, санхүүжилтын тухай, Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх, Гацуурт, Тавантолгой гэсэн том асуудлууд хэзээ мөдгүй батлагдах гэж хүлээгдэж байна.
Мөн ипотекийн зээлийн асуудал ч энэ дараалалд орчихсон. Баяр ёслол болоогүй, энгийн өдрүүдэд эрхэм улстөрчдийн хийдэг ажил ганц нэг тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах, гэрээг соёрхон батлах, нэгдэж орох, тоног төхөөрөмж татвараас чөлөөлөх тухай асуудал. Худлаа гэвэл та УИХ-ын албан ёсны вэб сайтыг нээж ороод хэлэлцсэн хуулийн он сар, баталсан өдрийг хараарай. Баяр ёслолгүй үед батлагдсан чухал хууль үзээд өгье гэсэн ч ширхэг ч байхгүй. Хэрвээ чухал хуулийн төсөл ороод ирвэл ээлжилж завсарлага авсаар яаж ийгээд л баяртай уяж орхидог. Бие биеэ наадмаар хууль баталдаг хэмээн шүүмжилдэг ч угтаа бол улс төрийн том хоёр нам ээлжилж төр барьсан энэ 25 жил зөвхөн баяр наадам хүлээж л батлах чухал хуулиудаа уядаг жишгээр ажиллаж иржээ. Цаашид энэ тогтолцоо амь бөхтэй оршсоор байх нь.
Эх сурвалж:
www.mminfo.mn
Б.Өнөртогтох
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
0
0
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлтэй холбоотой санамж, хүсэлтүүд
Илгээ
Хотын дарга Х.Нямбаатар Монголын 3x3 сагсан ...
3 цагийн өмнө
Монгол эрчүүд нохой идэштэй гэж үү?
3 цагийн өмнө
BTS хамтлаг 2026 онд шинэ цомог гаргаж, дэлхийн ...
4 цагийн өмнө
Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ...
7 цагийн өмнө
3х3 сагсанбөмбөгийн эмэгтэй шигшээ багийн ...
8 цагийн өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нас баралт 7 болов
8 цагийн өмнө
Уяачдын цэнгэлд “ташуурдуулсан” унаач ...
9 цагийн өмнө
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно
9 цагийн өмнө
ЦЕГ: Хүнсний дэлгүүрийн худалдагчийг зодсон гэх ...
10 цагийн өмнө
Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь ...
10 цагийн өмнө
“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!
10 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүд ...
өчигдѳр
Х.Нямбаатар: Нийслэлийн удирдлагын талаар худал ...
өчигдѳр
Наадамд шөвгөрсөн 32 бөх, сурын 16 хүнээс ...
өчигдѳр
“The Hu – Uvs 100” тоглолт болно
өчигдѳр
Ж.Галбадрах: П.Наранбаяр сайд бид хоёрын дунд ...
өчигдѳр
Баяр наадмын нээлтийн тасалбар 07 сарын 02 буюу ...
өчигдѳр
ЦЕГ: Хүнсний дэлгүүрийн худалдагчийн биед ...
өчигдѳр
АТГ: 42 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг ...
өчигдѳр
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан ...
өчигдѳр
Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас ...
өчигдѳр
2025 онд ахмад настанд амралт, сувиллын үйлчилгээ ...
өчигдѳр
Наадмын нээлт, хаалтыг 21 аймгийн төв талбайд ...
өчигдѳр
Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж ...
өчигдѳр
Сөрөг хүчин АН-ынхан “…Эрчим хүчний сайд ...
өчигдѳр
Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их ...
өчигдѳр
+29…+31 градус дулаан байна
өчигдѳр
АТГ-аас Ч.Төгсдэлгэрийг барилгын зөвшөөрөл ...
уржигдар
С.Цэнгүүн: Б.Чойжилсүрэн сайдаар ахлуулсан таван ...
уржигдар
БАРИЛГАЧИН худалдааны төв "наадмын онцгой ...
уржигдар
БАРИЛГАЧИН худалдааны төв "наадмын онцгой ...
уржигдар
С.Цэнгүүн: Б.Чойжилсүрэн сайдаар ахлуулсан таван ...
уржигдар
АТГ-аас Ч.Төгсдэлгэрийг барилгын зөвшөөрөл ...
уржигдар
+29…+31 градус дулаан байна
өчигдѳр
Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их ...
өчигдѳр
Сөрөг хүчин АН-ынхан “…Эрчим хүчний сайд ...
өчигдѳр
Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж ...
өчигдѳр
Наадмын нээлт, хаалтыг 21 аймгийн төв талбайд ...
өчигдѳр
2025 онд ахмад настанд амралт, сувиллын үйлчилгээ ...
өчигдѳр
Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас ...
өчигдѳр
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан ...
өчигдѳр
АТГ: 42 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг ...
өчигдѳр
ЦЕГ: Хүнсний дэлгүүрийн худалдагчийн биед ...
өчигдѳр
Баяр наадмын нээлтийн тасалбар 07 сарын 02 буюу ...
өчигдѳр
Ж.Галбадрах: П.Наранбаяр сайд бид хоёрын дунд ...
өчигдѳр
“The Hu – Uvs 100” тоглолт болно
өчигдѳр
Наадамд шөвгөрсөн 32 бөх, сурын 16 хүнээс ...
өчигдѳр
Х.Нямбаатар: Нийслэлийн удирдлагын талаар худал ...
өчигдѳр
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүд ...
өчигдѳр
“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!
10 цагийн өмнө
Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь ...
10 цагийн өмнө
ЦЕГ: Хүнсний дэлгүүрийн худалдагчийг зодсон гэх ...
10 цагийн өмнө
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно
9 цагийн өмнө
Уяачдын цэнгэлд “ташуурдуулсан” унаач ...
9 цагийн өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нас баралт 7 болов
8 цагийн өмнө
3х3 сагсанбөмбөгийн эмэгтэй шигшээ багийн ...
8 цагийн өмнө
Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ...
7 цагийн өмнө
BTS хамтлаг 2026 онд шинэ цомог гаргаж, дэлхийн ...
4 цагийн өмнө
Монгол эрчүүд нохой идэштэй гэж үү?
3 цагийн өмнө
Хотын дарга Х.Нямбаатар Монголын 3x3 сагсан ...
3 цагийн өмнө