Маргаашнаас ихэнх нутгаар хүйтэрч, цасан шуурга шуурхыг анхааруулж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Хөхөө 2016 01 сар 20
2016 оны 01 дүгээр сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:  
Бүх нутгаар үүлшиж, баруун болон төвийн нутгийн ихэнх, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. 
Салхи баруун хойноос секундэд 7-12 метр.
Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 27-32 градус, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир болон Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ,  Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 20-25 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: 
Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна.
18-20 градус хүйтэн байна. 
 
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:
 
21, 22-нд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх