Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 01 сар 23
Төрийн түшээдээсээ авахуулаад түмэн олноороо нэг хэсэг донтсон “Candy crush” гэдэг тоглоом байдаг даа. Үе даваад л. Зарим үе нь их амархан. Зарим нэлээд хүнд гэж байгаа. Тэгвэл монголчууд маань яг л энэ үе давдаг тоглоом шиг амьдарч байна, хөөрхийс.
Оны төгсгөлд, нөгөө талаар эхэнд ч гэж хэлж болно, шинэ жилийн баярыг давахаас энэ тоглоом эхэлнэ. Бүхий л байгууллагын болоод сум орон нутаг, эвлэл, холбоодын шинэ жил болно. Хүүнүүд нь гоёлын даашинзаа хэд хэд солих гэж үгээ хэлнэ. За тэгээд гэртээ шинэ жилийн оргилуун дарс, бялуу, чихэр жимс бэлтгэх гэж хөөрхөн юм болно. Хүүхдүүддээ бэлэг авч өгнө. Цаашлаад төрөл төрөгсөд, найз нөхдийнхөө хүүхдүүдэд бага ч болов бэлэг өгөх ажил ундарна.

Энэ бүхнийг арай гэж даваад, нэгдүгээр сартай золгож үл ялиг амсхийнэ. Тэгж байтал хоёрдугаар сартай золгохтой зэрэгцээд цагаан сар гэдэг үеийг давах ажил болно доо. Манайхны давдаг хамгийн хүнд үе. Тавгийн идээ, тарган ууц бэлтгэх гэж үгээ хэлнэ. Дээрээс нь архи дарс, амттан шимттэн, баярын гоёл гээд байдгаа барна. Энэ юу ч биш. Орж ирсэн хүн бүрт бэлэг өгөх болно. Дээрээс нь ахмадууддаа архинаас эхлээд арав, хорин мянган төгрөгтэй золгох хэрэгтэй.
Гэх мэтээр жинхэнэ “хүнд үе” чинь цагаан сар шүү дээ. Одоо 20-иод хоногийн дараа бид жилдээ тохиодог ганц хүнд үетэйгээ “золгох” гэж байна. Яах вэ, Монголын уламжлалт баяр болохоор айл болгон чадах, ядахаараа л даваад өнгөрнө. Шинэхэн хосууд бол энэ өдрйиг сүртэй тэмдэглэнэ. Харин хууччуул бол нэг их тоодоггүй байх.
Гуравдугаар сарын 8-ны өдөр эмэгтэйчүүдийн баяр болно. Эрчүүдийн хувьд жаахан хүндхэн үе. Монголын эмэгтэйчүүд эрчүүдээсээ хоёр дахин их болчихсон учраас нэг эр хүн хамгийн багадаа хоёр, цаашлаад 3-4 эмэгтэйг баярлуулах болно
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.