Олон орны далбаан дотор Монголын маань далбаа нэмэгдсэнийг анзаарав

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 01 сар 25 ・ 2

Энэ удаагийн фэйсбүүк мэдээндээ Болор-Эрдэнэ гэх хэрэглэгчийн мэдээлэлийг онцолж байна.

"Том охиноо хичээлд нь хүргэж өгсөн нэг өглөө сургуулийн захирал болон бусад багш нар үүдэн дээрээ зогсоод хүүхэд бүртэй инээмсэглэн мэндчилж байхыг харав. Мөн гадаах самбар дээрх олон орны төрийн далбаан дотор Монголын маань далбаа нэмэгдсэнийг ч анзаараатахлаа. Өмнө нь ганц нэг орохдоо тэр далбаануудыг харж л байсан. Ямар нэг гавьяа байгуулсан сурагчдынхаа улс орны далбааг мандуулдаг юм болов уу гэж бодоод өнгөрч байсан тул ийнхүү эх орны далбаа нүдэнд өртөхөд дотносон баярласан хэрэг. Тамирчид далбаагаа мандуулахдаа ямар их хөөрлийг мэдэрдгийг ч ойлгох шиг болсон.
Тэр өдрөө сургууль дээр нь "Ямар нэг баяр болж байгаа юм байх даа" гэж бодоод л өнгөрөв.

Орой нь охиноосоо яагаад захирал багш нар гадаа зогсож хүүхдүүдтэй мэндэлсэн, яагаад Монголын далбаа мандсаны учрыг асуусан юм.
-Захирал багш нар өглөө бүр л ингэж мэндэлдэг шүү дээ. Та л үргэлж ирдэггүй болохоор мэдэхгүй байхгүй юу. Төрийн далбааны тухайд бол надад зориулсан гэж захирал хэлсэн. Би ч бас "сюрприз" гээд Монголын далбааг анх харуулахад маш их баярласан. Манай сургуульд Монгол орны төлөөлөл байгаа учраас гэж тайлбарлаж байна лээ гэж охин маань сонирхуулсан юм.

Анх биднийг очиход сургуулийн захирал нь өрөөндөө урьж тусгайлан уулзаад, өөрөө дагуулан явж сургуулиа танилцуулж билээ. Тэгэхэд нь яагаад энэ захирал ийм сайхан хүлээж авав, манай хүүхдийн оноо өндөр байсан болоод тэгэв үү гэх мэт асуултууд толгойд эргэлдэж байв. Гэтэл асуудал бидэнд бус ердөө л тэр захирал шинээр ирсэн хүүхэд бүрийн эцэг эхчүүдийг хүлээн авч уулзаж ярилцан, сургуулиа өөрийн биеэр танилцуулдаг үүрэгтэй аж.
Тэгээд хүүхдийн ааш зангийн онцлог, эрүүл мэндийн мэдээлэл, сурах арга барил, хичээл чармайлт, ар гэрийн боломж нөхцлүүдийг тусгайлан асууж тэмдэглэж аваад, нийгмийн ажилтантайгаа танилцуулж илүү тус дэм болж чадах зүйлсийн талаар ярилцсан нь сургууль удирдаж байгаа захирал бүрийн хийх л ёстой ажил аж.

-Намайг Монголд сурч байхад манай захирал огт харагдаж байгаагүй. Захиралыг есөн сарын нэгний нээлт юм уу, хонхны баяраар үг хэлэхэд л олж хардаг байсан. Хааяа сургууль дотор таарахаар хэнтэй ч дуугарахгүй алхаад өнгөрдөг болохоор бид нар их айдаг байсан. Заримдаа үүдээр нь өнгөрөхөд багш нар "Чишшш, энд захирал суудаг юм. Чимээгүй бай" гэж шивнэдэг байсан. Тэгсэн чинь эндхийн захирал болохоор ёстой хөөрхөн. Өглөө болгон мэндэлж угтана. Орой бүр хаалган дээр зогсож байгаад бхяртай гэж хэлнэ. Заримдаа сургууль дотор тааралдахаар хүүхдүүдтэй хошигночихсон л явж байдаг юм. Намайг лав тааралдах бүртээ зогсоогоод "Заа ямар байна? Дажгүй юу? Хэцүү юм байна уу?" гэж дандаа асуудаг хэмээн охин маань сонирхуулан ярьсан юм.

Энд манай боловсролын систем энэ тэр гэж том ярьмааргүй байна л даа. Хүн төвтэй нийгэм, хүүхдийн төлөө үйлчилдэг мэргэжлийн ажилтнуудын ялгааг олж харснаа л сонирхуулах гэсэн юм. Бусад тайлбар, нэмэлтүүдийг та бүхэн үргэлжлүүлнэ биз."

Эх сурвалж: www.TODAY.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 01 сар 25/

    Gadaadad bol tiim shuudee manaid bol neg l ix dargantsar ed xurungu xarsan...ajilaal sain xiij medleg baidag yum teriigeel xaruulj soyoltoi l baimaar

    Хариулах
  • Зочин / 2016 01 сар 25/

    Манайд дарга, захирал нар оюутан байтугай ажилтантайгаа дуугарвал доошоо орчихно гээд бодчихдог юм бишүү, ккк

    Хариулах