Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 01 сар 28
・ 1
Х.Тэмүүжин гишүүний санаачилсан Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Тодруулбал, Х.Тэмүүжин гишүүн Цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа
Гэвч хэлэлцүүлгийн шатанд тэтгэвэрт гарах насыг 65 байхаар тогтож баталсан юм. Ингэснээр,
Цэцийн шийдвэр ил тод байхаар хуульчлагдсан. Гэтэл даарин дээр давс гэгчээр гишүүдийг нь тэтгэвэрт гаргаад зогсоогүй Үндсэн хуулийн цэцийн даргыг өчигдөр үүрэгт ажлаас нь чөлөөлөх байнгын хорооны шийдвэр гарчихлаа. Ойр ойрхон гарсан эдгээр гэнэтийн гэмээр шийдвэр Цэцэд хүчтэй нөлөөлжээ. Тэд өнөөдөр 11.30 цагаас Цэцийн байрандаа мэдээлэл хийхээр болсон байна.
Магадгүй эхэлж байж ч мэдэх юм. Ж.Амарсанаа даргыг чөлөөлөх тухай шийдвэр хэлэлцэх асуудалд гэнэтхэн л ороод ирснийг МАН-ын гишүүд хэлж буй. Асуудалтайгаа танилцаж ч амжаагүй, ангайж сууж байгаад тэд кнопдуулчихсан хэмээн тайлбарласан. Гэвч
Дээр дурьдсан, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн тэтгэврийн насыг тогтоох, гаргасан шийдвэр нь ил тод байх зэрэг асуудлыг шийдсэн хуулийн төслийн өөрчлөлтийг Ерөнхийлөгч ёсчлоогүй, хориг тавих эсэхээ шийдээгүй байсан. Гэтэл яаран сандран хуулийн төсөлд иргэн Д.Ламжав гомдол гаргаж Үндсэн хуулийн холбогдох зүйл заалт зөрчсөн тухай маргаан үүсгэжээ. Өөрөөр хэлбэл, “Төрийн мэдээллийн эмхэтгэл”-д ч хэвлэгдээгүй хуульд иргэн гомдол гаргаж, Цэц түүгээр нь маргаан үүсгэсэн гэсэн үг. Улмаар энэ үйлдэл нь эргээд Үндсэн хуулиа зөрчсөн асуудал болсон учраас Улсын дээд шүүх үүрэгт ажлаас нь чөлөөлөх хүсэлт гаргасан байгаа юм.
Улсын дээд шүүх чөлөөлөх шалтгаанаа “Монгол улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай, хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг тус тус баталсан. Энэ хуулийн ёсчлохыг зөвшөөрч Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлээгүй, мөн хориг тавих эсэхээ шийдээгүй, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлээгүй байхад Үндсэн хуулийн Цэц нэр бүхий иргэдийн мэдээллийн дагуу маргаан үүсгэж албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэж байгаа нь Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг зөрчсөн” гэж үзжээ. Цэцийн даргын увайгүй үйлдэл үүгээр дуусахгүй.
Гэсэн ч УИХ-ын дарга хүлээж аваагүй бөгөөд хэрэгжээгүй хуулийг хэрэглэж маргаан үүсгэж, улмаар хууль тогтоох байгууллагын эрхэнд халдаж байгаа таны үйлдэл өөрөө хууль зөрчиж байна хэмээн сануулсан. Ийн хатуухан хариу барьсныхаа шанг ч УИХ-ын дарга авч байгаа гэхэд хэтийдэхгүй. Цэцийн дарга, хуулийг баталсан гишүүдийн хоорондох маргааны дундуур УИХ-ын даргыг Цэцэд өгөх асуудлыг МАН-ын гишүүд хөндөж, түүнийг нь Цэц уухайлан дэмжсэн нь зүгээр ч нэг тохиол биш байлтай.
Мөн хүчээр тулгасан хууль бус шийдвэр ч байхгүй. Олон улсын жишгийн дагуу шүүх эрх мэдэлтэй байгууллага учраас гаргасан шийдвэрийн үндэслэлээ ил тод тайлбарладаг, хуралдааны тэмдэглэл нь УИХ-ын гишүүд болон ард иргэдэд нээлттэй байх тухай л асуудал. Мөн Анхаарал татах хоёр өөрчлөлт нь энэ. Гэтэл Ж.Амарсанаа дарга юуны учир сандрах болов.
Хэрэгжиж эхлээгүй хуульд хориг тавихаар чармайсныг олон нийт буруугаар ойлгож эхэллээ. Цэцэд 20 гаруй жил ажиллахдаа тэд юу эсийг хийсэн бол. Гаргасан хаалттай шийдвэрүүдийнх нь ард юу байсан бол гэх хардлага бий болов. Үндсэн хуулийн цэцэд ажилласан УИХ-ын гишүүдийн ажлын хэсэг ямар том асуудлыг илрүүлсэн юм болоод халаа сэлгээ хийгдэв.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.